Оффист хэрхэн загварлаг хувцаслах вэ?

WorkwearWorkstyleOfficestyleOfficewearOutfit

Оффис, ажлын орчин бүр харилцан адилгүй. Магадгүй танай ажлын орчин хувцаслалт заасан нарийн дэгтэй ч байж мэднэ эсвэл энгийн чөлөөтэй ч байж магад ямартаа ч тэнд үйлчлэх энгийн 9 дүрмийг танд хүргэж байна.

1. Таны цамцны ухлаадас эгэмнээс доош 10 см, түүнээс ихгүй хэмжээнд байх ёстойг мартаж болохгүй.

2. Ханцуйгүй топны ирмэг таны мөрийг бүрэн далдалсан байх. Мөн сул биш бариудуу загвартай байх.

3. Хэрэв гутал сонголтонд эргэлзэж байвал зүгээр л хар дуфль сонго. Мэдээж ажлын 8 цаг өндөр өсгийт дээр байх амаргүй. Харин хар өнгийн битүү ажил хэрэгч загварын ботинк байх нь илүү сонголт.

4. Юбканы урт өвдөгний үеэр байх л хамгийн зохистой харьцаа. Хэт богино юбка хэзээ ч битгий өмсөөрэй. Хэдий та ажилдаа мундаг байж болох ч таны хувцаслалт илүү ихийг бусдад дамжуулна.

5. Хэрвээ та үл ялиг гэрэлтсэн топ өмсөх гэж байгаа бол хэзээ ч дангаар нь бүү өмсөөрэй. Өнгө дагуу хүрэм дээр нь өмсөхийг анхааруулж байна!Таны хөхний даруулга нэвт харагдсан нимгэн цамцтай гүйж явах хамгийн бүдүүлэг алдаануудын нэг гэдгийг үргэлж сана.

6. Таны бүх хувцас сайтар индүүдлэгтэй байх ёстой. Магадгүй индүүдлэг шаарддаггүй, үрчийдэггүй материалтай бол бүр янзтай шүү.

7. Хэрэв та хээтэй өмд өмсөхөөр шийдсэн бол дээрх цамц нь зөвхөн цулгуй өнгийнх байхыг битгий мартаарай. Магадгүй оффисоос өөр орчинд та юу дуртайгаа дээр нь өмсөж болно л доо.

8. Хээ хуарыг хэтрүүлж болохгүй. Та цэцгэн хээтэй юбкан дээр үл мэдэг судалтай цамцыг л хослуулж болно. Хэт хэтрүүлэг зохихгүй шүү.

9. Зарим оффист Баасан гарагийг чөлөөт хувцаслалтын өдөр болгосон байдаг. Хэрвээ та дуртай жийнсээ өмсөх гэж байгаа бол мөн л ялгаагүй хүрмээ угалж, доор нь ботинк хослуул. Casual хэрнээ цаанаа л ажил хэрэгч шинжтэй.


Оффист хэрхэн загварлаг хувцаслах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.