Пхеньянд тоглох дараагийн К-ПОП одод

Өмнөд Солонгосын хэсэг уран бүтээлчид Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны урилгаар Пхеньян хотноо урлагийн тоглолт хийсэн билээ. Уг тоглолт хийсэн бүрэлдэхүүнд “К-ПОП” хамтлагууд болох “Red Velvet”,  “Girls’ Generation” хамтлагийн гишүүн Жү Сохён тэргүүтэй уран бүтээлчид багтсан юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин яг одоо Пхеньян хотноо айлчилж байна. 11 жилийн дараа Хөх ордны тэргүүн хойдод хөл тавьж буй учир уг түүхэн айлчлал олон улсын анхаарлыг татаж байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд улс төрч, бизнес эрхлэгчдээс гадна “К-ПОП” одод багтсан талаар “Ёнхап” агентлаг уламжлав.

“Block B” хамтлагийн ахлагч, реппер Зико болон Солонгос-Америк дуучин Эли нар Пхеньян хотноо тоглолтоо хийхээр болсон гэх мэдээллийг өмнөдийн хэвлэлийнхэн мэдээллээ. Гэхдээ уг мэдээллийг албаныхан хараахан батлаагүй байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Пхеньянд тоглох дараагийн К-ПОП одод
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.