Украины алдарт “Виа Гра” хамтлагийн гишүүн Анастасия Кожевникова хуримаа хийжээ. Анастасия Кожевниковагийн хувьд 2013 онд тус хамтлагийн гишүүн болсон юм. Тодруулбал, “Виа Гра” хамтлагийн цоо шинэ түүхийг эхлүүлэхээр хамтлагийн продюсер, дуу зохиогч Константин Меладзегийн санаачилгаар ОХУ, Украин, Беларусь, Казахстан улсыг хамарсан “Хочу в Виа Гру” нэртэй нээлттэй сонгон шалгаруулалтыг 2013 онд явуулсан. Энэхүү шоуны финал 2013 оны 10 сарын 25-нд болсон ба тэр өдрөөс хойш Анастасия Кожевникова, Миша Романова, Эрика Герцег гэсэн Украин улсаас оролцсон гурван залуу бүсгүй “Виа Гра”-гаар овоглох эрхтэй болсон түүхтэй.
Эх сурвалж http://www.info.mn