Багануурын гаралтай “од”-дын нэг нь дуучин A Cool. Дуучин залуугийн бага насны амьдралыг хүмүүс сонирхож, “Багануурын мисс жүжигчин Б.Баярмаатай 10 жилийн сурагч байхдаа үерхэж байсан, хэн хэнийхээ анхны хайр” гэж цуурдаг. Юутай ч Б.Баярмаа МУГЖ Г.Ариунбаатартай, A Cool, Ц.Гэгээнхүсэл гэдэг сайхан нэртэй бүсгүйтэй учирсан. A Cool-ийн эхнэр муугүй яруу найрагч. Өнгөрсөн жил Ц.Гэгээнхүсэл “Аматти” яруу найргийг номоо гаргаж, шүлгээс нь бүтсэн CD, DVD гаргасан авъяаслаг бүсгүй. Ц.Гэгээнхүсэлийн “Аматти” номын өмнөх үгийг яруу найрагч, зохиолч Г.Аюурзана бичиж, номын нээлтэнд яруу найрагч Б.Галсансүх уригдан оролцож, сайн яруу найрагчдад хүлээн зөвшөөрөгдсөн сайн шүлэгч болохоо харуулсан билээ.