“Дэлхийн бяцхан мисс-2018″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Э.Энхсарнай Турк улсыг зорино

Image may contain: 1 person, smiling, outdoor, nature and water

2018 оны Турк улсад есдүгээр сарын 21-ээс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах 29-TH ANNIVERSARY OF LITTLE MISS WORD-2018, WORLD LEAGUE BEAUTY AND FASHION тэмцээнд авьяас чадвараараа шалгаран Монгол улсаа төлөөлөн оролцох бяцхан миссээр “Элбэг” бага сургуулийн сурагч 6 настай Э.Энхсарнай тодорсон юм. Турк улсад болох уг тэмцээнд оролцохын тулд авьяас чадвар, хэл ярианы хөгжил, Үндэсний болон гоёлын хувцасны үзүүлбэр, бие авч яваа байдал болон эх орноо сурталчлах таниулах зэрэг олон шалгуурыг явуулдаг байна. Ийнхүү уг шалгуурт тэнцсэн Э.Энхсарнай маань мөрөөдөлдөө хүрэхийн тулд Турк улсыг зорихоор болжээ.

Image may contain: 1 person, indoor

Image may contain: 9 people, people smiling, people standing, wedding and outdoor

Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсган амжилттай оролцож ирсэн бяцхан мисс Э.Энхсарнайгийн гавьяаг “Элбэг” бага сургуулийн хамт олон төдийгүй Хүүхдийн ордон, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрууд өндрөөр үнэлж Нийслэлийн шилдэг хүүхэд алтан медалиар шагнаж байсан удаатай.

Э.Энхсарнай нь ОУ-ын төдийгүй эх орондоо зохиогдох “Бяцхан мисс”-ын уралдаан тэмцээнүүдэд оролцож олон гавьяа шагналын эзнээр тодорч байсан юм.

Image may contain: 1 person, ocean, outdoor and water

Image may contain: 1 person, standing, sky, outdoor and nature

Тухайлбал:

·Бяцхан мисс-2017 улсын уралдааны загварлаг бяцхан мисс өргөмжлөл

·Загварлаг бяцхан миссийн цом

·Хүүхдийн ордны эрдэм медаль

·Бяцханмиссалтан медаль

·Бяцхан зүрх алтан медаль

·”PRINCESS OFF THE TEEN GLOBE 2017” өргөмжлөл

·Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дэргэдэх “Гэр бүл хөгжлийн төвийн Авъяасалтан медаль”

·Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мөнгөн медаль

·Элбэг бага сургуулийн шилдэг бүжигч охин өргөмжлөл алтан медаль

·2017 онд Турк улсын Бодрум хотод болсон “PRINCESS OF THE TEEN GLOBE-2017 WINNER”

·2018оны 04-р сарын 20-ндБНСУ-д болсон LBMA бүжгийн тэмцээнд ЭМИ-ЖИ хамтлагаараа ГРАН-ПРИ шагнал

·2018 оны 04-р сарын 22-нд БНСУ-ын ерөнхий сайдын нэрэмжит ОУ-ын бүжгийн тэмцээний ялагч

·2018 оны 05-р сарын 06-аас 16-ны хооронд Турк улсын Бодрум хотод болсон “WORD LEAGUE OF BEAUTY AND FASHION, 27-TH ANNIVERSARY OF PHOTOMODEL OF THE WORLD”дэлхийн миссийн тэмцээний ялагч бөгөөд “LITTLE MISS OF THE WORLD WINNER”,”TV STAR OF THE WORLD WINNER”болон “HONORARY MEMBER”

·2018 оны 06-р сарын 1-нд Нийслэлийн шилдэг хүүхэд алтан медаль зэрэг олон гавьяа шагнал хүртэл байсан юм.

Image may contain: 1 person, wedding

Image may contain: 1 person, standing and wedding

Image may contain: 2 people, people smiling

Image may contain: 1 person, sky, ocean, cloud, mountain, outdoor and water


“Дэлхийн бяцхан мисс-2018″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Э.Энхсарнай Турк улсыг зорино
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.