Сураггүй болсон жүжигчин Фан Бин Бин хаачив?

2e6ba62c077c97f43bd176a7d3758553

Өнгөрсөн долоо хоногт бүх Хятадын хамгийн алдартай жүжигчин Фан Бин Биний 37 насны төрсөн өдөр тохиолоо. Гэхдээ тэр сураггүй хэвээрээ. Орлогоо дутуу мэдээлж байсан гэсэн шуугиан дэгдсэнээс хойш хоёр сар гаруй хугацаанд олон нийтэд тэр харагдсангүй. Тэрээр энэ явдлаас өмнө өөрийгөө ямар нэг буруу зүйл хийгээгүй гэж мэдэгдэж байжээ.

Түүний урт хугацаанд алга болсон нь олон асуултыг дагуулж байна. Үүний дотроос Фан Бин Бинд юу тохиолдсон бэ? Хариултыг хэн ч мэдэхгүй. Гэвч түүний алга болсон нууц нь улам гүнзгийрэх тусам Хятадын улс төрийн хяналтанд авсан кино үйлдвэрийн салбарт гарч буй аюулыг анхааруулж байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэснээр жүжигчиний алга болсон талаар огт мэдээлэхгүй,  чимээгүй байгаа нь тус улсын системийн ил бус байдал болон хэрхэн бизнесс улс төртэй давхцаж байгааг харуулахаас гадна интертеймэнт нь ч ямар хурдан улс төрийн сүүдэрт тусч буйг илтгэж байна гэжээ. Нэгэн сэтгүүлийн нийтлэлд түүнийг баривчилгаанд байгаа бөгөөд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж бичсэн байсан ч тэр даруйд нь тус мэдээллийг устгажээ.

Компаниуд болон брэндүүд түүнээс зайгаа хэдийнэ аваад эхэлсэн. Түүний сүйт залуу хүртэл Weibo хуудас дээрх  түүний зургууд, нэрийг дурдсан бүх бичлэгээ устгажээ. Фантай хамтарч ажилладаг киноны найруулагчийн бүтээлийг хүртэл ням гаригт болсон Хятадын дэлгэцийн бүтээлээс хассан гэнэ. Фаны хувь заяа маш ээдрээтэй байна. Тэр магадгүй татварын асуудлаас саатуулагдсан байх магадлалтай, аль эсвэл намын дотор түүнийг хамгаалдаг байсан нэгэн арчигдан, хамгаалах боломжгүй болсон байх. Аль эсвэл тэр буруу хүнээ уурлуулсан ч байж мэдэх. Гэхдээ түүний хамгийн том буруу алхам нь хэтэрхий нэр хүндтэй, бас Хятадын эрх баригч намд нөлөөтэйгөөс болсон байж болох. “Гол санаа нь хэн ч аюулгүй биш” хэмээн Хятадын кино урлаг судлаач Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор хэлжээ. “Олон дагагчтай одуудыг cүрдүүлэн тэд хараат бус биш гэдэг санааг өгөхийг хүссэн” байж магадгүй гэж таамаглаж байгаагаа нэмж хэлсэн байна.


Сураггүй болсон жүжигчин Фан Бин Бин хаачив?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.