Зөвхөн бидэнд л байдаг онцгой, ажил хэрэгч чанарууд

35

Эрэгтэй хүн л ажил хэргийн тал дээр ТОП байх ёстой гэж үү? Үгүй гэж би чиний өмнөөс итгэл дүүрэн хариулмаар байна. Харин ч бид эмэгтэй хүний хувьд бүдүүн хойрго, гүндүүгүй эрчүүдээс хамаагүй олон давуу талыг эдэлдэг.

Бидний зарим нь ажил хэрэгч болохын тулд эрчүүд шиг хүйтэн хөндий хандлага гаргаж, зарчимч мэт харагдах гэж хичээдэг байх. Ингэх нь өөрийнхөө онцгой шинжүүдийг хав дараад, хайран сайхан боломжуудыг алдаж байгаагаас өөрцгүй. Бүсгүй хүний уян зөөлөн чанар хатууг ч “идэх” хүчтэй юм. Тиймээс бүсгүй таньд эмэгтэй хүн байхын давуу тал ажлын байран дээр хэрхэн илэрдгийг сануулъя.

Эмэгтэй хүн л урамшууллыг үр дүнтэйгээр ашиглаж чаддаг.
Урамшууллын хоёр систем байдаг. Эхнийх нь хувь хүнийг урамшуулах, хоёр дахь нь багийг урамшуулах. Эрэгтэй хүн ихэвчлэн тодорхой хүнд аяллын тийз, долоо хоногийн амралт өгөх зэргээр урамшуулдаг бол, эмэгтэй хүн багийн бүх гишүүдийг шагнахыг илүүд үздэг. Мэдээж бүх хүнд Хавай орох эрхийн бичиг өгөхгүй ч, ямар ч байсан нэг хүнийг биш багийг бүхэлд нь шагнах нь гишүүн тус бүрийн урам зориг, компанийн уур амьсгалд эерэгээр нөлөөлдөг юм. Эмэгтэй хүнд ганцаарчлан шагнал өгсөн ч хэлтсийхэнтэйгээ хувааж хүртэхийг хүсдэг чанар нь ажил хэрэгт маш том давуу талыг бий болгодог.

Эмэгтэй хүн л ярианд бүх хүнийг татан оролцуулж чаддаг.
Чамд ямар нэг асуудал тулгарвал, чи найзууд хамтран ажиллагсадтайгаа тэр тухайгаа хуваалцдаг биз дээ? Энэ ч бас бидний давуу талуудын нэг. Эмэгтэй хүнд оффис дотор дотно нөхөрлөл үүсгэх онцгой чадвар бий. Яагаад нэртэй ток шоуны хөтлөгч, ярицлагаараа алдаршсан сэтгүүлч, сэтгэлзүйчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг вэ? Учир нь бид хүнээр хэрэгтэй мэдээллээ яриулахдаа тун гаргууд хүмүүс. Асуудлыг эртхэн дээр нь шийдвэрлэж чаддаг маань ч үүнтэй холбоотой байх шүү.

Эмэгтэй хүн л хувь хүний онцлогуудыг хүндэтгэдэг.
Чи карьертаа хамаг анхаарлаа төвлөрүүлдэг байж болно л доо. Гэсэн ч чи эмэгтэй хүн л учраас ажлаас гадна анхаарал хандуулах зүйл олон л байж таарна. Эмэгтэй хүний аливааг тэнцүүлэх төрөлхийн авъяас чадварт талархая! Бид ч бас олон зүйлийг зохицуулах шаардлагатай тулгардаг учраас ажилтныхаа ажлаас хоцорсон, даалгавраа дутуу хийсэн зэрэг алдаа дутагдлыг ойлгож уучилж чаддаг. Түүнээс гадна бид хүн болгонд өөрсдийн гэсэн онцлог зан төрх байдгийг сайн мэддэг учир өөрсдөө ч мэдээгүй байхдаа түүнд нь тохируулж харьцдаг.

Эмэгтэй хүн л шинжээчдийн дүгнэлтийг асуудаг.
Хүүхдээ шинэ сургуульд оруулахаар болсон бол бид яадаг билээ? Зүгээр л нүдэнд өртсөн сургуульдаа бүртгүүлчихдэггүй, адилхан ээж болсон найзуудаасаа, хамт олноосоо , хөршүүдээсээ асууж, бүс нутгийнхаа хамгийн сайн дунд сургуулийн талаар интернэтээс мэдээлэл хайдаг. Энэ бол бид ганцаарчлан толгой мэдэж шийдвэрийг гаргахын оронд, тэр тал дээр мэргэшсэн хүмүүсийн зөвлөгөөг авахаар эрэлхийлдгийн шинж юм.

Эмэгтэй хүн л хожлоо дуртайяа хуваалцаж чаддаг. 
Эмэгтэй хүнийг өрсөлдөх хүсэл эрмэлзэлгүй гэсэн юм биш шүү. Гэхдээ бид зөвхөн эрчүүд л ялдаг гэдэг шал утгагүй ойлголтыг эвдэж чаддаг хүчирхэг хүмүүс. Тэгээд ч бид өрсөлдөгчдөө буруушаахын оронд тэднийг үнэлж хүндэлж, давуу талыг нь олж харж чаддаг. Гэхдээ бид заримдаа өөрсөддөө дэндүү итгэлгүй болж, хожлыг шудуу нөгөө талд шилжүүлэх гээд байдаг хандлагатай. Энэрэнгүй зөөлөн сэтгэлээ, бардам ихэмсэг зантайгаа хослуулвал амжилт бидний өмнө сөгдөн мөргөнө. Тийм биш гэж үү?

Эмэгтэй хүн л бусдын талаар бодолцож үзнэ
Ажил дээр олон л асуудал гардаг. Нэг өдөр дарга чинь орж ирээд энэ жилийн бонус цалин байхгүй болсон шүү. Бас бид баярын өдрүүдээр ажиллах болсон гэж хэн ч хэлэхийг хүсэхгүй. Хэрэв энэ асуудлыг эрэгтэй хүн “дарга чинь” хэлсэн бол ажилчид хүндхэн цохилтонд орно. Харин эмэгтэй хүн “дарга чинь” дуулгасан бол арай зөөлрүүлж хэлэх учраас эмэгтэй хүн зөвхөн өөрийгөө бус иймэрхүү харилцаан дээр ч бусдын л төлөө гэсэн сэтгэлтэй байдаг.

Эмэгтэй хүн л олон юмыг зэрэг хийж чадна.
Бидэнд ажил руугаа очиход 15-хан минут үлдсэн байсан ч, нүүрээ будахынхаа хажуугаар нөхрийнхөө машины түлхүүрийг олоод л өгдөг. Бид хүүгийнхээ урлагийн үзлэгийг үзээд сууж байхдаа ч даргатайгаа утсаар ярин асуудлаа зохицуулаад амждаг. Бид хадам ээжтэйгээ утсаар ярьж байхдаа ч охиныхоо гэрийн даалгаврын барималыг хийлцэж чадна. Яалтай ч билээ…Бидэнд өдөр бүр л хэдэн мянган ажлыг амжуулах шаардлага тулгардаг.Мэдээж энэ байдал тийм ч таатай биш л дээ. Гэвч энэ нь эмэгтэй хүнийг улам л хувийн зохион байгуулалттай болгоод зогсохгүй гэр бүлийн асуудал ч гэлтгүй ажил хэрэг дээр ч байвал зохих чадвар юм.


Зөвхөн бидэнд л байдаг онцгой, ажил хэрэгч чанарууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.