“Маск” продакшны халуухан жүжигчин А.Гэрэлцэцэгийн тухай 20 баримт болон түүний фото зургуудаас

481d2874c23d891ab22738ab3308110b

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг “Маск” продакшны халуухан жүжигчин А.Гэрэлцэцэгийн тухай: 

1. Гэрэлээ амархан баярлаж, гомддог. Сэтгэлийн эмоцио шууд л илэрхийлдэг. Найз нөхдийнхөө дунд хамгийн доргио нь, юмыг санаачилж сэдэхдээ гаргууд байдаг гэнэ шүү. Жүжигчин хүн нүүрэмгий, нээлттэй байх ёстой гээд тайзан дээрх зан араншингаа амьдрал дээр гаргаад байдаггүй эмэгтэй.  Хүний дутагдлыг нүүрэн дээр нь шударга хэлчихдэг зантай. Дараа нь арай л дэндүүлчихлээ дээ гэж гэмшидэг гэнэ. Бүр хүүхэд байхын ийм зантай байжээ.

2.  Жүжигчин А.Гэрэлцэцэг багын л урлаг соёл гэж гүйдэг хүүхэд байсан гэдэг. Араваа төгсөхдөө Гэрэлээгийн ангийнхан ”Сургуулиа төгсөж байгаа юм чинь энэ жилийн урлагийн үзлэгт тэргүүн байрыг нь авна шүү. СУИС-аас жүжигчний ангийн гурван хүүхэд авч байгаа. Сайн бэлтгэнэ шүү” гээд их ач холбогдол өгч бэлдэцгээсэн гэдэг. Тэгээд 2-р курсын гурван хүүхэд ирж ангийнхныг нь бэлдүүлэхэд тэд “Чи СУИС-д шалгалт өг. Чи жүжигчин л болох хүн байна” гэсэн аж.  Тэр үед л жүжигчин болъё гэж бодон ангийнхаа нэг охинтой хүүхдийн ордны драмын дугуйланд бүртгүүлж байжээ. Ингээд багшийнхаа ачаар 2000 онд СУИС-д элсэн орж, 2004 онд найруулагч, жүжигчний мэргэжлээр төгссөн.

3. Өвөө нь дуу, бүжигт их авъяастай хүн байсныг эс тооцвол Гэрэлээгийн гэр бүлд  урлагийн талын хүн байдаггүй. Тэр үед ээж аав маань хориглоогүй бас дэмжээ ч үгүй. Өөрөө мэд л гэж хэлсэн аж. Ээж нь одоо  “Миний охин өөрийнхөө бор зүрхээр өдий зэрэгтэй яваа” гэж хэлдэг гэсэн шүү.  Анх шалгалт өгөхөөр очиход ээж аав нар хүүхдийнхээ хувцас, хоол ундыг нь барьчихсан зогсож байдаг. Гэрэлээ болохоор ээжээсээ шаардлагатай мөнгөө аваад л ээжийн хэлснээр бор зүрхээрээ явсан гэдэг.

4. Ингээд СУИС-д элсчихээд 2-р курстээ ангийнхаа Галаа гэдэг хүүтэй “Хөөе, хүн байна уу” жүжгээр урлагийн мэргэжилтний баяраар жил бүр зохиодог шилдэг дүрийн уралдаанд орж “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Эмиляагийн дүрээр авч байсан аж. Энэ шагнал бол түүний хамгийн баяртай мөчийн нэг байсан.

5. Улмаар төгсөх курстээ “Шинэ үе”-ээс зохион байгуулдаг уралдаанд Эдуард Разинскийн “Эрчүүдийг үзэн ядна” жүжгийн гол дүрээр оролцох үед түүнд өргөмжлөл гардууж, жүжигчин Бооёо  “Манай хамтлагт орж ажиллаач” хэмээн санал тавьснаар хошин урлагт хөл тавьжээ

6. Ингээд “Маск” продакшныг анх үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн ажилласан. Жүжигчний мэргэжил гэдэг, зрительтэй харьцахад ямар байдаг гээд бүхнийг түүнд ойлгуулж, сургасан хамтлаг бол “Маск” продакшн гэж тэрээр боддог.

7. Гоёогийн реклам: “Гоёо”-ийн рекламын хувьд надад санал тавихад нь “Би загвар өмсөгч биш ээ, миний мэдэхгүй мэргэжил байна” гэсэн. Тэгэхэд надад “Энэ жүжиглэлт шаардсан реклам байгаа юм. Загвар өмсөгч охид маань тоглоно. Чи жүжигчин хүний хувьд тэдний дунд орж дүрдээ хувирах хэрэгтэй байна” гэсэн. Ингээд тус компаний нүүр царай болж рекламд нь тоглох болсон.

8.  Азийн хөгжмийн ертөнцөд “Монгол гүнж” нэрээр танигдах болсон дуучин охиныг А.Лхамжав гэдэг. А.Лхамжав нь Lee Lyulin хэмээх нэрээр“Big star” хамтлагт дуулж Азид жинхэнэ од болж байгаа билээ. Тэгвэл энэ охин бол жүжигчин А.Гэрэлцэцэгийн төрсөн дүү юм.

9. Ирээдүйн ханиа өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, ухаалаг залуу байгаасай гэж хүсдэг. Сайн хүнтэй гэрлэвэл олон хүүхэдтэй болно гэж боддог . Хамтлагийн залуус нь “Гэрэлээ шар царайтай, дэгжин залуу сонирхдог. Стиль имижэд нь яг тохирно” гэж цаашлуулдаг ажээ.

10. Ямар эр хүн таалагддаг вэ? Төлөв даруу, сэтгэлийн тэнхээтэй, бас ухаалаг, мэдрэмжтэй зан таалагддаг.

11. Эмэгтэй хүн гэдэг: Эмэгтэй хүн уяхан, зөөлөн шүү дээ. Хааяа мэддэг, чаддаг зүйлдээ бардам байх тийм ч муу зүйл биш ээ. Бүсгүй хүн эр хүний өмч. Эр хүнд заяагдахаар бурхнаас илгээсэн хамгийн нандин бэлэг гэж боддог. Гоо сайхны ертөнцийг бүсгүй хүнээс олж, хардаг болохоор яруу найрагчид бүтээлдээ магтан, биширсэн байдаг биз. Эрчүүд их азтай юм. Тэдэнд хань, үр хүүхэд , аз жаргал, эрх мэдлийг бурхан харамгүй хайрласан.

12. Тэрээр айл гэрт хардалт муу муухай үр дагавар авчирдаг гэдэгтэй санал нийлдэггүй нэгэ. Гэр бүлийн амьдралд бага зэргийн хардалт байх ёстой гэж үздэг. Нэг талаараа хайрыг илүү бадрааж, нөгөө талаараа нэг нэгэндээ “Би энэ хүнд хэрэгтэй юм байна” гэх бодлыг төрүүлж байдаг юм шиг санагддаг гэнэ шүү.

13.  Хайр: Хайрын гайхамшиг зүрхэнд нуугдсан байдаг. Гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй хэрнээ сэтгэлийг бүрэн эзэмдэж чаддаг. Дурлаж, хайрласан хүний зүрх, сэтгэлийг хэн ч хорьж дийлдэггүй шүү дээ. Хайрынхаа төлөө шаналж зовсон зовлон нь хүртэл жаргалтай, цагаан, гэгээн байдаг. Хүнийг байгаагаас нь илүү өөрчилж чаддаг ид шид бол хайр гэдэгтэй санал нэг байдаг.

14. Түүнд хэн нэгэн залуу хайраа илчилбэл эхлээд тэрээр өөрийг нь хайрласан сэтгэлийг нь хүндэлнэ. Дараа нь зүрхнийхээ үгийг илэрхийлсэн эр зоригоор нь бахархах ажээ.

15. Араар тавилт, хууран мэхлэлт гэдэг түүний хувьд: Эхнэр, нөхрийнхөө итгэсэн сэтгэлийн гал руу ус цацаж, халуун хайраа бөхөөхийг тэрээр үздэггүй. Жаргал зуурдынх байж болно. Харин гомдол зүрхэнд насан туршдаа хар толбо үлдээдэг байх хэмээн тэрээр нэгэн ярилцлагандаа дурьдаж байсан. Жүжигчин бүсгүйд маань амьдралыг итгэл, сэтгэл, тэвчээр гурав урагшлуулдаг юм шиг санагддаг аж.

16. Тэрээр “Никитон” хамтлагийн Батчулууны “Нандин шүтээн” кпипэнд эротик дүр бүтээн шуугиулж явсан.

17.  Ээжийнх нь үнсэлт төрсөн өдрийн бэлэг дундаас хамгийн сайхан нь санагддаг. Хамтлагийнхаа жүжигчин Чулуунцэцэгтэй нэг өдөр мэндэлсэн.

18. Ордны зурхайд тэрээр итгэдэг.  А.Гэрэлцэцэг  загасны ордонд төрсөн. Ордныхоо онцлогийг уншихаар зан араншинтай нь ойролцоо, нэг их зөрөөд байдаггүй юм шиг санагддаг аж.

ЗАГАС: Загасны ордынхонд бусад бүх ордынхны шинж чанар их бага хэмжээгээр байдаг. Тэдний ааш зан ойлгомжгүй, зөрчилтэй байдаг нь үүнтэй холбоотой. Гэсэн ч өөрийн онцлогтой. Жишээ нь, алдар нэр, эд баялагт шунадаггүй. Урсгал сөрөхөөсөө илүү “урсгал дагаж” хөвдөг.
Загасны ордод төрсөн хүмүүс сайхан сэтгэлтэй, мөрөөдөмтгий, хэнэггүй зантай. Тэдэнд нийгэмийн, улс төрийн асуудал, байгаль орчны бохирдолт зэрэг асуудлууд нэг их нөлөөлөхгүй. Хэр баргийн зүйлд бухимдахгүй. Гэхдээ энэ нь огт сэтгэлийн хөдөлгөөнгүй гэсэн үг биш. Загаснууд ихэвчлэн жүжигчин зантай.
Математик, техник сонирхдог хүмүүс байдаг ч олонх нь урлагийн салбар, үгүйдээ л түүний ойролцоо мэргэжилтэй байх нь олон. Театрын гэрэл тохируулагч, хувцас, хөгжимчин, ном, зурагт хуудас чимэглэгч, дууны багш гэх мэт. Тэд нэлээд зүдэргээтэй давтлагаас нь эс залхваас эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч нэр цуутай жүжигчид болцгооно. Дүрслэн бодох чадавр сайтай, шог хошин зантай, гоо сайхны мэдрэх мэдрэмжтэй болохоор ер бусын авьяастай яруу найрагч, хүүрнэл зохиолч болох нь олонтаа. Харин тэднийг хурцхан шүүмжилвэл тэр авьяасыг өлгийдөө байхад нь хөнөөж мэднэ. Хоёр, гуравдугаар сард мэндэлсэн хүмүүс гайхалтай сайн багш, сурган хүмүүжүүлэгч болдог.

19. Жүжигчин А.Гэрэлцэцэг мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ сэтгүүлч болохоор “Радио телевизийн дээд сургууль”-ийн магистрт суралцсан.

20. Залуу хүн өөрийгөө хөгширнө гэж үргэлж бодож яваасай хэмээн тэрээр хүсдэг ажээ. Учир нь зөвхөн залуугаараа байх юм шиг санаж ,хийх юмгүй суух нь хамгийн том алдаа гэнэ. Яагаад гэвэл хүн бүр хөгширнө.Тиймээс ганц олдох залуу насандаа ихийг хийж бүтээж,хөгширсөн хойноо эргээд харахад сэтгэл өег амьдрах хэрэгтэй гэнэ.Залуучууд бид ярьдагдаа ,12 хүртэл унтчих юмсан,ядраад байна,амрамаар байна гэж. Хөгширсөн хойноо хүссэн хүсээгүй хэдэн ч цаг унтаж амарч болох болохоор одоо л бүгдиг хийх ёстой хэмээн жүжигчин А.Гэрэлцэцэг үеийн залуусаа уриалжээ.

Dorgio.mn

  • 1

  • 2

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16

  • 17

  • 18

  • 19

  • 20

  • 21

  • 22

  • 23

  • 24

  • 25

  • 26

  • 27


“Маск” продакшны халуухан жүжигчин А.Гэрэлцэцэгийн тухай 20 баримт болон түүний фото зургуудаас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.