Дэглэм барих үед гаргадаг нийтлэг 8 алдаа

550859edc0d4a7df1e9c0518356b22d0

Дэглэм гэхээр цаасан дээр бичсэн хэдэн мөрдлөгийг дагаад л болчихно гэж бодож байна уу? Чи дэглэмийг амьдралынхаа нэгэн мөрдлөг болгодог боловч нэг л үр дүнд хүрдэггүй бол дараах нийтлэлийг уншаарай.

Нэг өдөр дэглэм барихаар зоригтойгоор шийдээд, за яг маргаашнаас эхэлье гэж хойшлуулсаар л байдаг уу? Үр дүнд дүнд нь эдийн засгийн алдагдал өөр өөрчлөгдсөн зүйл нэг их байхгүй хоцордог. Уг нь бүгдийг нь л яг ном ёсоор нь хэрэгжүүлсэн боловч нэг л зүйл болохгүй байна даа гэж гайхна. Үгүй дээ, бүсгүй минь, нэг ч биш нэлээд хэдэн алдаануудыг чи гаргаж байгаа учраас үр дүнд хүрэхгүй байгаа хэрэг. Тиймээс дэглэм бариад ч үр дүнд хүрэхгүй байгаа бүсгүйчүүддээ зориулан дараах нийтлэлийг бэлтгэлээ.

Дасгал хийхгүй байх 
Дасгал хөдөлгөөн хийхгүйгээр үр дүнд хүрнэ гэж байхгүй. Тиймээс зөв дэглэм барихын хажуугаар тогтмол хөдөлгөөн хийснээр илүү их үр дүнд хүрэх болно. Дэглэм барьж байгаа эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн нийтлэг алдаа бол энэ юм. Хөдөлгөөн хийснээр нэмэлт калорийг шатааж, булчин бий болоход чухал нөлөө үзүүлдэг.

Жинд итгэж, итгэлээ алддаг
Зарим эмэгтэйчүүд жин үзэгчтэй байнга нөхөрлөдөг. Ялангуяа дэглэм барьж байх үедээ энэ зуршлаа улам их хэрэгжүүлдэг. Тэгээд байн байн өөрийн биеийн жингээ үзэж хэдхэн тоонд захирагдаж, зориг тэвчээрээ мохоодог. Хүний биеийн жин өдрөөс өдөрт янз бүрээр хэлбэлзэж байдаг. Ялангуяа биений юм ирэх үед, мөн дасгал хөдөлгөөн хийх үе, хоолны дэглэм барьж байх үеүдэд энэ байдал илүү тод ажиглагддаг. Эдгээр үеүдэд 1-1,5 кг нэмэгдэх нь энгийн үзэгдэл. Тиймээс би энэ дэглэмийг бариад улам жин нэмчихлээ гэж бодохын оронд цаашид зоригтойгоор үргэлжлүүл.

Өглөөний цайгаа уухгүй байх
Өглөөний цайгаа уухгүй байх нь дэглэм барьж байгаа хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм. Чи хичнээн яарч байсан ч хамаагүй өглөөний цайгаа уугаад гарах хэрэгтэй. Өглөө бол өдрийн эхлэл учраас үүнд онцгой анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харин бид үүнд эсрэгээр ханддаг. Ялангуяа дэглэм барьж байгаа хүн унтахаасаа өмнө хамгийн багадаа 12 цагийн өмнө л хэлэн дээрээ идэх юм тавьсан байдаг. Тиймээс өглөөний ундаа заавал уух хэрэгтэй. Эс тэгвэл бие чинь сульдаж, өдрийг барахад хэцүү мэт санагдаж, цаашид дэглэмээ барих зориг чинь мохох болно.

Тураах бэлдмэл хэрэглэх
Энэ нь эхэндээ маш үр дүнтэй санагдах мэт боловч цаашид таныг ямар ч өвчлөлд хүргэх магадлалтай юм. Хүний биологийн хэрэгцээг ямар нэг гадны хортой бодисоор хүчээр намжаах нь маш аюултай. Ихэнх тураах бэлдмэлүүд юм идэх дуршлийг багасгаж, бодисын солилцоог өөрчлөлтөнд оруулдаг. Энэ нь эхэндээ үр дүнгээ өгөх боловч дараа нь эргээд таргалахгүй гэх баталгаа байхгүй юм. Тиймээс та таргалахгүйн тулд насан туршдаа ямар нэг эмнээс хамааралтай болох уу? аль эсвэл өөрөө өөрийгөө ялан дийлэх үү? гэдэг сонголттой л нүүр тулж байна.

Цадталаа битгий ид
Хүний биед шаардлагатай өдөрт авах калорийн хэмжээ гэж байдаг. Энэ дэглэмд заагдсан хүнс мөн л юм чинь гээд дүүртлээ идэх хэрэггүй. Хэрэв идсээр л байвал ямар ч үр дүнд хүрэхгүй. Ер нь ямар ч үед дүүртлээ идэх хэрэггүй. Тэгээд ч хүний ходоодонд цадсан мэдрэмж 10 минутын дараа ирдэг.

Идэх хэмжээгээ хяна
Тийм ээ, бас нэгэн алдаа бол өөрийн идэж буй зүйлсийнхээ хэмжээнд нэг их анхаардаггүй. Идэж болно л гэсэн байвал байгаагийнх нь хэрээр их иддэг. Чиний хоолны дэглэмд тухайн хүнсний бүтээгдэхүүний нэг л порцыг идэж болно гэж заасан бол тэр хэмжээгээр нь л ид. Хэтрүүлэх хэрэггүй.

Сэтгэлийн хөөрлөөр идэх хэрэггүй
Заримдаа чи утасныхаа төлбөрийг төлөх үедээ яагаад би ийм их мөнгө төлөх ёстой гэж, ингэж их яриагүй дээ, гэж гайхах үе байдаг уу? Үнэндээ чи сэтгэл хөдөлсөн үедээ өөрийнхөө хэр их ярьсныг ч мэддэггүй. Яг үүнтэй адил чи хэн нэгэнтэй буу халж байхдаа эсвэл ямар нэг сонирхолтой зүйл хийж байхдаа өөрийн мэдэлгүй чихэр, шоколад, чипс зэрэг амттануудыг ходоод руугаа аль хэдийн их хэмжээгээр илгээчихсэн байдаг. Идсэнийхээ дараа яг л дээрхтэй адил, би ийм ихийг идчихлээ гэж үү дээ, хэмээн уулга алддаг. Тиймээс ямар нэг юм идмээр санагдсан үедээ үнэхээр надад идэх хүсэл төрж байна уу? Би өлсөж байна уу? гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Ер нь хамгийн зөв шийдэл бол тэдгээр амттануудыг дэлгүүрээс авахгүй байх явдал юм.

Бага унтах
Нойр бол хүний биеийн жинтэй маш их хамааралтай. Хэрвээ чи хангалттай нойр авч чаддаггүй бол, чиний дэглэм үр дүнгүй байж мэдэх юм. Тиймээс дэглэм барьж байхдаа өөртөө унтах цагийг хангалттай хэмжээгээр гаргаарай.

Эдгээр алдаануудаас чи хэдийг нь гаргадаг вэ? Яг одоо эрч хүчтэйгээр дэглэмээ эхлүүл, бүсгүй минь. Ямар алдаа чамд саад болдгийг мэдсэн тул, энэ удаа үр дүнд хүрнэ гэдэгт чинь итгэлтэй байна. Амжилт!


Дэглэм барих үед гаргадаг нийтлэг 8 алдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.