Час хийсэн инээд чамд дутагдаж байна уу?

3c1952dbb1b444c09f5c1ed40c11f6a4

Амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг нэрлэ гэвэл чи юу гэх вэ? Шоколад идэх, секс хийх, мөхөөлдөс долоох, хүүхдүүдээ тэврэх, шөнөжингөө унтах…Мянган хүнээс лав мянган өөр хариулт гарах байх. Гэхдээ бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрөх хоёрхон сайхан мэдрэмж бол хайрлах, бас инээх.

“Нэг сайхан инээх юмсан” гэдэг бодол толгойд чинь сүүлийн үед их орох болжээ. Өглөө сэрүүлэгний дуунаар хөмсгөө зангидан сэрээд, өдөр ажил дээрээ муухай ааштай даргаа харж бухимдаад, орой нь хүртэл хүйтэн цаг агаарт гомдож нэг уурласаар байгаад хэзээ хамгийн сүүлд урамтай нь аргагүй тас тас хөхрөснөө бид мартсан байдаг. Хэдий чинээ их инээнэ төдий чинээ сэтгэл зүрх амгалан тайван байдаг.

Хошин шогийн мэдрэмж хүний өвчнийг мартуулж, дархлааг сайжруулж, стрессийг бууруулснаар урт наслуулдаг. Зарим хүмүүс тэнэг хүн л хийх ажилгүй юм шиг тоглоом шоглоом хийж явдаг гэж боддог. Гэхдээ хүн хэдий чинээ хошин шогийн мэдрэмж сайтай байна, төдий чинээ сэтгэн бодох чадвар нь хурдан, өөдрөг бүтээлч бодол ихтэй байдгийг олон судалгаагаар баталж болно. Хошин шогийн мэдрэмжээ сайжруулах бяцхан зөвлөгөөг хүргэе.

1. Эхлээд, инээмсэглэж сур. Инээмсэглэх, инээх хоёр тусдаа боловч, хоёулаа нэг машины хоёр дугуй л гэсэн үг. Чи хүчирхэг, ажил хэрэгч, томоотой харагдахыг хүсдэг байж болно, гэхдээ тэглээ гээд өөрийнхөө инээмсэглэх эрхийг хасчихсан хүмүүс байдаг. Хүүхдүүдийг хараад, өглөө бүр нарыг хараад хүчээр ч хамаагүй инээмсэглэж бай. Инээмсэглэл чиний нуруун дээрх ачаанаас жаахан ч болов хөнгөлнө.

2. Хошин шог үз. Цайныхаа цагаар интернэтээс хошин шог үз. Google ахаас хаана шинэ хошин шог гарсныг асуучихаж болно. Аз жаргалгүй хүн заримдаа хоол хүнсээр энергээ нөхөх гэж оролддог, гэхдээ цайныхаа цагаар сайн инээгээд авсан хүн баяр баясгаландаа цадаад тийм ч их идэхгүй ч байж мэднэ.

3. Хүмүүст өөрийнхөө хөгтэй явдлуудын талаар ярь. 10 жилдээ яаж онигоонд орж байсан тухайгаа найзууддаа ярь. Ажил руугаа орж байхдаа ямар инээдтэй дүр зураг олж харсан тухайгаа ярь. Хүмүүстэй цуг инээлдэж, өөрийгөө ямар хөгжилтэй хүн болохыг олж хар.

4. Ямар нэг бухимдмаар зүйл тохиолдох бүрт түүнээс хошин шогийг олж хар. Инээдийн цаана эмгэнэл гэдэг дээ? Тэгвэл эмгэнэлийн цаана ч бас инээдэм байдаг юм. Цамцан дээрээ кофе асгачихсан тухайгаа уурлаж биш инээж ярь. Улаан алчуурыг, цагаан дотуур хувцастай холиод угаачихсан охиноо хараад “Хоёулаа шинэ өнгө гаргаад авчихлаа” гэж хэлээд инээ. Ер нь уурлах шалтгаан болдог юм бүхнийг жаахан өөр өнцгөөс нь хараад үзвэл инээх шалтгаан ч бас байдаг юм. Өөрийнхөө хийсэн ямар нэг тэнэг зүйлийг хараад чин сэтгэлээсээ шоолж инээ.

5. Өөрийгөө хөгжилтэй хүмүүсээр хүрээлүүл. Найзууд чинь бүгдээрээ чамтай адилхан даруухан, эсвэл уулзахаараа инээлдэхээсээ илүү бие биедээ сэтгэлээ уудлахыг илүүд үздэг бол танилынхаа хүрээг арай өөр хүмүүсээр тэлээд үз. Ажлын газрынхаа хамгийн инээд муутай хүнтэй цуг өдрийн хоол ид. Хөгжилтэй хүмүүстэй цуг гэр лүүгээ хань татаж харь. Аль болох дандаа инээдэг хүмүүстэй цуг байгаад үз.

6. Хэмнэлтэй дуу сонс. Adele, Taylor Swift, Yiruma, Frank Sinatra-гаас жаахан ч гэсэн хөндийрч, Lily Allen, Cherr Lloyd, Katy Perry, LMFAO зэрэг хөгжилтэй хамтлаг дуучдын дууг сонс. Тэр чигтээ эрч хүч агуулдаг электро, болон амьд хөгжмийн дуунууд сонсож болно. Уянгалж ханалаа бүсгүй минь! Одоо жаахан доргих цаг.

7. Хэн нэгэн чам руу уурлах үед өөдөөс нь хөгжилтэй хариулт хэл. Жижиг сажиг зөрчилдөөн болгоныг хэрүүл болгоод байвал амьдралынхаа үнэт цагийг хий дэмий үрнэ. Зарим нэг зүйлийг яаж ч хичээгээд өөрчлөх боломжгүй байдаг. Замын түгжрэл, нэгэнт болоод өнгөрсөн золгүй явдал гээд л. Өөрчилж чадахгүй зүйлийнхээ араас гашуудах хэрэггүй. Зам түгжирч л байг, уурлахын оронд дэргэдэх машиныхаа жолоочтой ганц хоёр үг солиод ав.

P>8. Ямар нэг өөдрөг гэгээлэг зүйлийг унш. Улс төр, нийгмийн талаар мэдээлэл бага үз. Ажилд чинь хэрэгтэй тохиолдолд түүнийг хөнгөнөөр хүлээж ав. Үнэхээр чи улс төрд сонирхолтой бол хааяа ч болов хүнд нийтлэлийн оронд улс төрийн шог найруулал уншиж болно. Facebook-ийн инээдтэй зүйлс тавьдаг хуудаснуудыг like хий. Жаахан стрессээ тайлмаар санагдвал тэдгээрээр зочилж байгаарай.


Час хийсэн инээд чамд дутагдаж байна уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.