Гоо үзэсгэлэнгийн 8 хүнс

84516695926096a7d73fccdb965624a4

Зохистой хооллолт бол гоо сайхан байхын эх үндэс. Зарчмын хувьд шарсан хуурсан хүнс бага идэж, түргэн хоол, чихэр ихтэй хүнс, чипс зэргээс татгалзаж жимс, жимсгэнэ, үр тариа, ногоо болон өөх тосгүй мах идэх хэрэгтэй.

Хүнс судлаачид харин танд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохист хэмжээнд хэрэглэхийг зөвлөж байна. Дуртай хүнсний бүтээгдэхүүн чинь энэхүү жагсаалтанд орсон гэж итгэж байна. Урьд нь цадахын тулд иддэг байсан бол, одоо эрүүл, гоо үзэсгэлэнтэй болохын тулд иддэг болцгооё.

1. Цэвэрхэн арьс-Хулууны үр дэхь төмрийн агууламж нь батганаас хамгаалах сайн эм болно. Хулууны үрийг хуурсан эсвэл давсалсан хэлбэрээр нь уутлаж худалдаалдаг.

2. Тунгалаг нүд- Бууцайнд Лютейн хэмээх нүдэнд тустай бодис агуулагддаг учраас эрүүл сайхан нүдтэй байхын тулд бууцайны салат тогтмол хийж идэж байгаарай. Нүдийг чинь өөхлөхөөс, булингартахаас хамгаална.

3. Бат бөх шүд-Бусдын өөдөөс өөртөө итгэлтэй инээмсэглэхэд шүдний гоо сайхан ямар чухал билээ дээ? Алим бол шүдийг хамгаалах сайн хамгаалалт гэдэг нь батлагдсан зүйл. Шүднийхээ гоо сайханд зориулж тогтмол алим идээрэй.

4. Бат бөх үс-Ногоон вандуй Силицуи хэмээх бодисыг ихээр агуулдаг нь хуйхыг бэхжүүлж үс уналтыг багасгана.

5. Залуу арьс- Киви бол С витамины эх булаг. Энэ нь таны арьсыг залуу хэвээр нь хадгалах коллагены нөлөөг нэмэгдүүлэх болно. Түүнлчэн гүзээлзгэнэ жүрж жимсэнд C амин дэм их хэмжээгээр агуулагддаг гэдгийг санаарай. Цэвэр жимсний шүүс уух нь арьсыг чинь хөгшрөхийн хирээр үхмэл өнгөтэй болохоос сэргийлнэ.

6. Мөлгөр хумс-Сүүлийн үед хумс чинь хагарч хугараад өнгөө алдаад байна уу? Өглөөдөө нэг өндөг чанаад идчих. Өндгөн дэхь биотин нь хумсыг бат бэх болгодог.

7. Амны хөндийн эрүүл мэнд-Та үзмийг чихэрлэг болохоор амны хөндийн эрүүл мэндэд муу нөлөөтэй байх гэж бодож байгаа байх. Харин ч таны бодсоноос эсрэг зүйлийг эрдэмтэд хэлж байна. Үзэм дэхь антиоксидант нь харин ч аман дахь бактерыг бууруулдаг болохыг тэд баталсан байна.

8. Чийглэг арьс-Гадил жимсний маск хуурай арьсанд хамгийн сайн тохирдог. Маскыг бэлдэхдээ тал ширхэг нухсан гадил дээр хагас аяга цэвар шинэ тараг болон 1 цайны халбага зөгийн бал хийхэд л болно. Нүүрэндээ түрхээд 10 минут байлгаад угаагаарай. Байгаль өөрөө тэр чигээрээ гоо сайханч юм шүү.

Гоо үзэсгэлэнгийн 8 хүнс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex