Инээд авчрах энгийн аргууд

1510616_532254653583349_4886900497217734935_n

Бид хэн нэгэнтэй харицах харилцаагаа илүү сайжруулахын тулд зүгээр л багахан анхаарал хандуулахад л болно. Цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд заавал их мөнгө төгрөг, цаг зав байх ёстой юм биш. Тиймээс харилцааг илүү сайжруулах хэд хэдэн энгийн, бүр дэндүү энгийн аргыг зөвлөж байна.

Усаар байлд
Хааяа хөгжилдмөөр санагддаг биз дээ? Тэгвэл энэ аргыг ашигла. Гэрт чинь байдаг бяцхан шүршигчийг ашиглан сэмхэн хэн нэгнийг норгож дүрсгүйтсэн ч болно.

Цасаар байлд
Цасаар байлд. Бүгд л цас орлоо, хүйтэрчихлээ хэмээн гонсойж магадгүй л юм. Гэхдээ тэдний хандлагыг өөрчилж болно шүү дээ. Цасаар бөмбөлөг хийж хэн нэгнийг өдөөн хатга. Яг л хүүхэд байхдаа тоглодог байсан шигээ. Эсвэл тоглоомын талбай дээр байгаа бяцхан хүүхдүүдтэй ч хөгжилдөж болно шүү дээ.

Барилд
Гэхдээ мэдээж давуу эрхтэйгээр! Хайрт чинь хөдлөхгүйгээр барилдана. Харин чи хүссэнээрээ барилдана. Эсвэл чи түүнийг ор луу түлхэж чадах юм бол ялалт байгуулна. Энэ мэтээр бяцхан дүрэм зохиож барилд. Элэг чинь хөшиж, илт давуу эрхтай байсан ч хожигдоно гэдэгт чинь итгэлтэй байна.

Дэрээр байлд
Түүнийг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд нь юмуу эсвэл ирэх замыг нь тосож байгаад дэрээр цохь. Харин тэр чамд хариу барихаас өмнө амжиж зугтаагаарай.

Бялуугаар байлд
Өнөө орой шоколадтай бялуу идэхээр эсвэл хийхээр төлөвлөж байна уу? Тэгвэл хэн нэгний нүүрэнд шоколад нялахдаа бэлдээрэй. Ганц удаа ч гэсэн яагаад хөгжилдөж болохгүй гэж?

Жүжиглэ
Сэтгэлд хоногшсон киноныхоо нэг хэсгээс жүжиглэж үзүүл. Титаник, Дурласан Шекспир зэрэг романтик киноны хэсгээс тоглож үзүүлбэл сэтгэл ойр, сонирхолтой байх болно. Мөн Монголын урансайхны кинонууд ч байж болно шүү дээ . Эсвэл яг тийм сэтгэл хөдөлгөсөн агшнуудыг дуурайлган хийж үзүүл.

Бүжиглэ! 
Бүжиглэх дуртай л биз дээ? Гал тогооныхоо өрөөнд хэн нэгэнтэй хамт хөнгөн эргэлдэж, твист бүжиглэж, хөлөө товшилж үзсэн үү? Тэгвэл маш сайн байна. “Ододтой бүжиглэе” шоуг үзэж байсан биз дээ? Түүний сэтгэл хөдөлгөм сээтэгнүүр хөдөлгөөнийг хуулбарлаж бүжиглэ. Харанхуй болсон хойно цонхоо толь болгон ашиглаж ч бас болно. Хамтрагч байхгүй гэж хойшлуулах хэрэггүй. Өөрөө өөртэйгээ ч хамаагүй үүнийг хийж үзнэ шүү!

Бокс тогло
Хоёр гартаа ноосон цамцаа ороож байгаад түүнтэй бокс тогло. Мэдээж тэр ганц гараараа тоглоно. Дасгал хийснээс ч илүү эрч хүч, идэвхитэй хөдөлгөөнийг мэдрэх болно.

Гэртээ гар бөмбөг тогло
Шаар ашиглаж орныхоо наана, цаана гарч харилцаж тогло.

Гижигд
Хэн нь түрүүлж уйлах бол?

Энэ мэт энгийн бөгөөд хөгжилтэй хялбар аргуудыг туршиж үзээрэй. Бид өмнө нь эдгээрийг хийж үзэж л байсан байх. Хийх бүртээ инээд, баясал мэдэрдэг хэрнээ нэг их туршиж үздэггүй. Зүгээр л бүгдээрээ амьдралыг өмнөхөөсөө илүү хөгжилтэйгээр илүү аз жаргалтайгаар төсөөлцгөөе.


Инээд авчрах энгийн аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.