Люси Лью: Миний гэр бүл бол бусдаас нууцлахыг хүсдэг аз жаргал

Холливуудын нэрт жүжигчин Люси Лью өнгөрөгч амралтын өдөр “ABS” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-“Олны харцыг булаахыг хүсдэггүй” хэмээн та хэлж байсан. Энэ талаар?

-Бүх бүсгүйчүүд энэ мэдрэмжийг мэдэрч чадахгүй.

-Та 50 настай.

-Тиймээ. Гэхдээ би насны тухай бодох дургүй. Нас нэмэх тийм ч сайхан биш. Гэхдээ би байгалийн хуулийг зөрчиж, цаг хугацааг зогсоож чадахгүй учир байгалийн хуулийг биелүүлэхээс өөр сонголтгүй.

-Та жил хагасын өмнө ээж болсон?

-Үнэхээр гайхалтай. Хүү минь гайхалтай өсөн торниж байгаа.

-Хүүгээ Роквелл хэмээн нэрлэсэн. Анх мэндлэхэд нь зургийг нь өөрийн инстаграм хуудастаа нийтэлсэн. Тэр өдрөөс хойш ганц ч зургийг нь нийгмийн сүлжээнд байршуулаагүй?

-Хүүгээ нууцлахыг хүссэн бол би анхнаасаа л Роквеллийн зургийг инстаграмдаа нийтлэхгүй байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүүгийнхээ зургийг эсвэл хүүтэйгээ олон нийтийн газраар явдаггүй учраа тайлбарлах гэхээр нэг л учраа олохгүй юм. Аз жаргалаа бусадтай хуваалцахыг хүсээгүй ээж хүний сэтгэл гэж өөрийнхөө үйлдлийг тайлбарламаар байна.

-Роквелл таны хэвлийгээс төрөөгүй?

-Энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Надад үнэ цэнэтэй бас нууцлахыг хүсдэг аз жаргал, хувийн амьдрал гэж бий.

-Ноам Готтесмэн та хоёрын харилцаа ямар шатан дээр явж байна. Та хоёрыг гэрлэсэн гэх яриа хэвлэлээр их гардаг?

-Анх эхэлсэн шатан дээрээ зогсч байгаа. Бид аз жаргалтай, нэг нэгнийхээ хувийн амьдралыг хүндэтгэн амьдарч байна. Миний гэр бүл бол бусдаас нууцлахыг хүсдэг аз жаргал

-Гэр бүл эсвэл найзууд чинь таныг хуримаа хий хэмээн зөвлөдөг үү?

-Мэдээж хэрэг. Хүмүүс намайг ээж болсон учир одоо эхнэр бол гэдэг. Гэхдээ энэ зөвлөгөөг хэзээ ажил хэрэг болгохоо мэдэхгүй байна. Гэхдээ ярих амархан шүү дээ.

-Хуримын талаар?

-Хуримаа хийхээс айж байна.

-Яагаад?

-Мэдэхгүй юм. Гэхдээ л айж байна.

-Бүх бүсгүйчүүд үзэсгэлэнтэй сүйт бүсгүй болохыг мөрөөддөг. Та бяцхан охин байхдаа энэ талаар боддоггүй байсан гэж үү?

-Боддог байсан. бараг байнга шахуу. Гэхдээ хүн хүссэн зүйлийнхээ өмнө ирэхээр бага зэрэг айдаг юм байна. Одоо л энэ мэдрэмжийг авч байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Люси Лью: Миний гэр бүл бол бусдаас нууцлахыг хүсдэг аз жаргал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.