Монголын инженер Apple компанийн программ хангамжийг хариуцан ажиллана

02c69f186ac7a035cf7420d82b86d33b

АНУ-д дээд боловсрол эзэмшсэн залуу инженер С.Айгерим компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээдэг дэлхийн тэргүүлэгч компани Apple-д саяхнаас програм хангамжийн инженерээр ажиллаж эхэлжээ.

Тэрээр 2017 онд АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг компьютерын инженер мэргэжлээр дүүргэсэн байна. Багадаа парламентын гишүүн болохыг мөрөөддөг охины бодол  өөрчлөгдөж мэдээлэл технологийн салбарт хүч сорихоор шийджээ. “Өнөөдрийн амжилтад хүрэхэд ээж минь их тус дэм болсон” хэмээн тэрээр хэлж байна.

“Apple” компани 126 мянган ажилтантай бөгөөд тэдний дотор манай улсын цөөн тооны иргэн ажилладаг аж. Харин С.Айгеримийн хувьд тус компанийн программ хангамжийн инженерийн шалгуурт тэнцсэн Монгол Улсын анхны эмэгтэй инженер болжээ.


Монголын инженер Apple компанийн программ хангамжийг хариуцан ажиллана
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.