Намрын улиралд нүүрний арьсаа хамгаалах энгийн 7 арга

540f85a96abb190ba3d3656774b3b2b9

Намрын сэрүүн өдрүүд эхэллээ. Эдгээр өдрүүдэд арьсанд илүү арчилгаа хэрэгтэй болдог. Мэргэжлийн гоо сайханчид намрын улиралд арьсаа арчлах энгийн долоон дүрмийг баримтлахыг зөвлөж байна.

1. Нүүр болон биеийн арьсанд зориулсан гуужуулагчийг хэрэглэ. Гуужуулагч нь арьсны гуужсан гадаргууг гүн цэвэрлэж өгнө.

2. SPF нарны хамгаалалттай тосыг үргэлжлүүлэн хэрэглэ. Эдгээр тос нь ямар ч үед таны гарын доор бэлэн байх хэрэгтэй.

3. Арьсаа сүүн шингэн болон биеийн бальзамаар тордож арчил. Хүйтэн сэрүүн цаг агаартай болж буй намар цагт энэ маш чухал арчилгаа шүү.

4. Гарын арьсаа тусгайлан арчлахаа хэзээ ч мартаж болохгүй

5. Халуун ванн эсвэл шүршүүрт удаан хугацаагаар орохгүй байхыг зөвлөж байна. Энэ нь таны арьсыг улам хуурайшуулдаг гэдгийг санаарай.

6. Кофеин болон алкоголийн хэрэглээг аль болох багасгахыг хичээ.

7. Үнэртэн, сүрчгийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Ямар ч үнэртэн найрлагандаа спиртын хольцтой байдаг тул арьсыг хуурайшуулахаас гадна үйлчлэл нь гарахгүй уддаг байна.


Намрын улиралд нүүрний арьсаа хамгаалах энгийн 7 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.