Жинхэнэ аз жаргал хаана оршдог вэ?

ac85ac3025d012f5c5e486c6edc539e3

Хэрвээ чи аз жаргалыг хайж байгаа бол, эсвэл аз жаргалтай нэгэн болохын төлөө хичээн амьдардаг бол, чамд яг одоо энэ утгагүй эрлээ зогсоогоорой гэж хэлмээр байна. Учир нь аз жаргал яг чиний дотор оршсоор л байдаг юм шүү.

Аз жаргалтай байна гэдэг нь ямар нэгэн амжилтанд хүрэхээр, жижигхэн зорилгодоо хүрэхэд, эсвэл гэнэтийн гайхалтай үйл явдлууд тохиолдоход л аз жаргалыг мэдрэхийг хэлдэггүй. Аз жаргал чамд бий, чиний эргэн тойронд бий, энэ нийтлэлийг чамайг аз жаргалтай болоосой хэмээн бичиж буй миний зүрхэнд ч гэрэлтэж байгаа.

Үргэлж инээмсэглэж байдаг “хэтэрхий” гэмээр өөдрөг хүмүүсийг хараад бид үргэлж тэдгээр хүмүүс шиг асуудалгүй аз жаргалаар дүүрэн гэрэлтэж байхыг хүсдэг шүү дээ. Тэдний амьдрал л асуудал бэрхшээлгүй, тэдэнд байгаа зүйлс л надад бий болчихвол аз жаргалтай болчих байх гэж бодож байсан уу? Joy нь ч тэгж боддог байсан, магадгүй олон хүмүүс тэгж төсөөлж байсан байх. Гэхдээ юу гээч? Амьдралдаа том жижиг хэмжээний асуудал бэрхшээийг туулж байгаагүй, туулдаггүй хүмүүс байдаггүй. Хүн бүр л яг чам шиг уйлж цөхөрч, бууж өгмөөр санагддаг тэдгээр үеүдийг туулж байсан, чи мэдэхгүй байж болох ч одоо ч туулж байж болох юм. Тиймээс өөрийгөө хэзээ ч битгий хэн нэгнээс илүү их зовж байна гэж бодоорой. Бид бүгд л мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хичээж буй ижилхэн л хүмүүс юм шүү.


Харин энэ муухай үеүдэд ч гэсэн аз жаргалыг бий болгож болдог гэвэл итгэх үү? Зүгээр л эргэн тойрны сөрөг үйл явдлуудад чиний аз жаргалыг үгүй хийхийг битгий зөвшөөр  Аз жаргал гагцхүү зүрх сэтгэлээс чинь л урган гардаг зүйл учраас гадны сөрөг зүйлс чамайг гунигтай болгохыг чи зөвшөөрөхгүй байхад л хангалттай биш гэж үү? Өөрөөр хэлбэл, аз жаргалтай баймаар байвал, аз жаргалтай болохыг сонго. Өөрийгөө хүчлээд инээмсэглээд үз, эргэн тойрноо хараад хичнээн азтай, гайхалтай, үзэсгэлэнтэй, ухаалаг нэгэн болохоо нэг хараад амьдрал чинь ч мөн үзэсгэлэнтэйгээр гэрэлтэж олон мянган боломжийг олгож буйд нь таларх. Мөн, чамайг гунигтай болгож буй олон том асуудлууд байгаа ч аз жаргал бэлэглэж буй тоо томшгүй жижигхэн+энгийн зүйлс байгаа:

Аз жаргал гэдэг… Элгээ өвдтөл инээх. Чамайг үргэлж хайрлах гэр бүл байгааг санах. Хэн нэгний хэлсэн дулаахан үгс. Хоолоо идчихээд юу ч хийлгүй хэвтэх. Борооны дараах үнэр. Хайртай хүндээ эрхлэх. Дулаахан ноосон цамцнууд. Зайрмаг. Бүрхэг өдрүүд. Сонирхолтой ном. Ямар ч шалтгаангүйгээр инээлдэх. Үнэхээр гоё дуу олоод зогсолтгүй сонсох. Номын дэлгүүрлүү орох. Бялуу. Нартай өдөр. Сайн хүнтэйгээ харц тулгарах. Бичих. Шинэ жилийн чимэглэлүүд. Хэн нэгнээс магтаал сонсох. Хуучны жаргалтай дурсамжууд. Бороотой өдөр алхах. Сэтгэлээ уудлан ярилцах. Шинэ кино. Өөрийнхөө хоббиг олох. Аялал. Баасан гариг. Шинэ туршлага. Бүтэлгүйтэл бас амжилт. Өглөө сэрээд дахиад унтах хэдэн минут байгааг мэдэх. Шөнө босч дуртай юмаа идэх. Хэнээс ч хамааралгүй аз жаргалтайгаар инээмсэглэж чадна гэдгээ мэдрэх…

Дурдаад л байвал жаргалтай байх шалтгаанууд гарч ирсээр л байгаа биз? Тиймээс зүгээр л гунигтай, муухай бүхнийг үл тоогоод аз жаргалтай байж суръя! Хэрвээ чамд аз жаргал бэлэглэж чадсан бол, аз жаргалтай байхыг сонгосон бол, үүнийгээ заавал хэн нэгэнтэй хуваалцаарай!


Жинхэнэ аз жаргал хаана оршдог вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.