Гэдэсний 6 булчинг хэрхэн гаргах вэ

1955faeda79d458d7ef61476eab7dec3
Бид өдөр бүр л зурагт, сонин сэтгүүл, цахим ертөнцөөр өөрийн биеийг төгс хөгжүүлж чадсан, бусдад үлгэр дуриалал болж чадаж буй залуус бүсгүйчүүлийн зургийг хараад “Гоё юм аа” гэж санаашран суухаас илүүтэйгээр өөрсдөө зориг гарган оролдож үзэхийг төдийлөн хүсдэггүй. Дур булаам бие галбиртай байхын нэг үндэс нь гэдэсний 6 булчин байдгийг мэднэ л биз дээ. Тэгвэл яг одооноос эхлэхийг уриалж байна. Учир нь танд зориулж хялбар аргаар гэдэсний булчинтай болох хэдэн аргыг зааж өгье. 
 
1. Эрүүл хоолло
Хэрвээ та хоолны дэглэмээ өөрчилж чадахгүй бол булчинтай болно гэж зүүдлээд ч хэрэггүй. Хоолны дэглэм барих гэдгийг өдөржин юу ч идэхгүй байх гэж ойлгохгүй байхыг хүсье. Өглөө болон өдрийн ундыг тогтмол ууж, орой 18 цагаас өмнө хооллож, энэ цагаас хойш өлсөх мэдрэмжийг хөнгөхөн хоол хүнс буюу жимс таргаар хангах хэрэгтэй. Эхний хоёр долоо хоногийн турш танд хэцүү санагдаж болох ч яваандаа та энэ байдалд дасаж, зуршил болох болно. Ингэснээр эхний удаад таны биед ирэх өөрчлөлт нь биеийн жингийн масс буурна. Үүний хажуугаар хэвлийн дасгалыг хослуулан хийх нь хурдан хугацаанд өөрчлөлт ороход маш чухал нөлөө үзүүлдэг.
2. Бодисын солилцоогоо хурдасга
Өдөрт болж өгвөл 2-3 цагийн зайтай бага багаар хооллохыг зорих хэрэгтэй. Ингэснээр таны биед явагдах бодисын солилцооны явц хурдсаж, дасгалын явцад биед нөлөөлөх булчингийн үйл ажиллагаа ч үр дүнтэй явагдах болно.
3. Тэнцвэртэй хоолло
Та нүүрс ус багатай хоол хүнсийг түлхүү хэрэглэдэг бол булчинтай болно гэж бодох хэрэггүй. Гэхдээ нүүрс ус багатай хоол хүнсийг бүх зүйлд муу гэж ойлгох хэрэггүй. Зүгээр л таны энергийн түвшинг хадгалахад нөлөө үзүүлдэг бөгөөд та дасгалаа хийхээ болиод ирмэгц буцаад хурдацтай таргалах, булчин сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэрвээ та нүүр ус багатай хоол хүнс хэрэглэх тохиолдол гарвал оройн 5 цагаас өмнө хэрэглэж байхыг зөвлөе.
4. Уургийг нөхөх
Уургийг дангаар нь хэрэглэх нь таны булчинг хөгжүүлээд байна гэж ойлгож болохгүй. Хоол хүнсэнд тахианы мах, бүх төрлийн загас, өндөг, холестрингүй сүү зэрэг нь таны биед хэрэгтэй уургийг нөхөж өгнө. Гэхдээ шаардлагатай гэвэл хажуугаар нь нэмэлт уураг хэрэглэж болно. Өдөрт лаазалсан туна загасыг будаатай, тахианы махыг төмс болон бусад төрлийн ногоо мөн өндөгтэй, эдгээр дээрээ перец болон улаан лоолийн соустай гэх мэтчилэнгээр идэхэд хангалттай.
5. Кардиогоор өөхөө шатаа
Алхалт, гүйлт, усан сэлэлт, үсрэлт зэргээр идэвхтэй хөдөлгөөнөө хадгалж байгаарай. 4-5 сарын турш идэвхтэй кардио дасгалууд хийснээр хурдан хугацаанд хэвлийн булчин хөгждөг. Эхний удаад өглөөний цагаар жин хасах дасгалуудыг хийж, дараа нь 30 минутын турш кардио дасгал хийх нь дасгалын үр дүнг төгс болгодог. Өдрийн ихэнх цагийг ажлын ширээний ард өнгөрөөх хэдий ч биеийн идэвхтэй хөдөлгөөнийг байнга бий болгож байгаарай. Тухайлбал: Та ширээний ард сууж байхдаа хэвлийн булчинг чангалах, суллах, алхаж байхдаа хэвлийн булчинг тогтмол чангалах, нуруугаа цэх байлгах, алхалт хоорондын зайгаа уртасгаж өгзөгний булчинг чангалж алхах зэргээр хөдөлгөөний идэвхтэй байгаарай.
6. Хүндийн өргөлтөөр булчингаа хөгжүүл
Зарим залуусыг зөвхөн хүндийн өргөлт л гайхалтай хэвлийн булчинтай болоход нь хүргэдэг. Ямарваа нэгэн дасгал зүрхний хэмнэл болоод өөх шатаах процессыг нэмэгдүүлдэг юм. Танд ойлгуулах гээд буй санаа нь 4 долоо хоногт өдрийн 45-60 минутын турш тууштай дараах дасгалуудыг хийснээр жин хаяхаас гадна гэдэсний булчин гайхалтай хөгжих боломжтой юм.
Даваа гараг- Цээж болон 3 толгойт булчин хөгжүүлэх өргөлт
Мягмар гараг- Мөрний булчин хөгжүүлэх өргөлт
Лхагва гараг- Өнжих
Пүрэв гараг- Өвдөг болон шилбэний булчин хөгжүүлэх өргөлт
Баасан гараг- Нуруу болон хоёр толгойт булчинг хөгжүүлэх өргөлт
7. Хэвлийн булчин хөгжүүлэх
Хэвлийн булчин хөгжүүлэх дасгал хийхгүйгээр хэвлийн булчин хөгжихгүй. Мөн дээрх 6 зөвлөмжийг байнга санаж явах хэрэгтэй. Дасгал эхлэгчид хамгийн энгийн дасгалаас эхлэхийг сануулж байна. Кранч төрлийн дасгал буюу зурагт үзүүлсэн дасгалыг түлхүү хийх хэрэгтэй. Хэвлийн булчинд нөлөөлөх ерөнхий дасгалууд: Decline Sit Ups, Roman Chair Lifts, Weight Crunches, Leg Pull-Ins and Weighted Ab Machines зэрэг дасгалууд багтана.
Гэдэсний булчин хөгжүүлэх эдгээр 7 арга нь танд тус болно гэдэгт итгэлтэй байна. Ихэнх хүмүүс дасгалын дундуур шантрах тохиолдол их байдаг тул эцсийн үр дүнг нь гартал та тууштай хичээллээрэй. Танд амжилт хүсье.

Эх сурвалж http://www.info.mn


Гэдэсний 6 булчинг хэрхэн гаргах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.