Ази охидын шүтээн болсон жүжигчин ХЁН БИН 36 нас хүрлээ

photo892347

Бие хамгаалагч”, “Миний нэр Ким Самсун”, “Нууц цэцэрлэг” зэрэг киноны од, БНСУ-ын алдарт жүжигчин Хёнбин өнөөдөр /2018.09.25/ 36 нас хүрч байна. Түүний жинхэнэ нэрийг Ким Тэпён гэдэг бөгөөд 1982 оны есдүгээр сарын 25-нд Сөүл хотод мэндэлжээ.

Өмнөд Солонгос төдийгүй Азийн кино урлагт нэлээд дээгүүр зиндаанд бичигддэг тэрээр 2003 оноос жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд тун богинохон хугацаанд царайлаг төрх, чадварлаг жүжиглэлтээрээ нэрд гарч чаджээ.

Хёнбин карьерынхаа ид оргил үе буюу 2011 оны гуравдугаар сард гурван жилийн хугацаатай “Хэүндэ” буюу усан цэргийн ангид алба хаасан юм. Өмнөд Солонгосын усан цэргийн анги нь маш нэр хүндтэй бөгөөд хүссэн хүн бүхэн тэнцэж чаддаггүй, тэнцээд орсоны дараа ч хүнд хэцүү сургуулилт, өндөр бэлтгэл хийлгэдэг чанга газар аж. Тиймдээ ч тэрээр цэрэгт явсан хугацаандаа ч нэр хүндээ огт алдаагүй бөгөөд цэргээ халагдсаныхаа дараа илүү гялалзаж чаджээ. Одоо тэрээр VAST энтертаймэнтэд харьяалагддаг бөгөөд 2016 онд жүжигчин Кан Сора-тай болзож байсан ч жилийн дараа хоёр тийшээ болсон байна. Мөн түүнийг алдарт жүжигчин Сон Хэ Кёо-той үерхэж байсныг манай уншигчид андахгүй мэдэх биз ээ.


Ази охидын шүтээн болсон жүжигчин ХЁН БИН 36 нас хүрлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.