Алдартнуудын арьс арчилгааны нууц жор

Улаан хивсний ёслол, сэтгүүл дээрээс оддыг харахад үргэлж л сайхан, гялалзсан арьстай байдаг. Ихэнх хүмүүс үүнийг үнэтэй салон, тансаг бүтээгдэхүүн хэрэглэж байгаагийн үр дүн гэж дүгнэдэг. Нэг талаараа энэ нь үнэн ч гэлээ бидний одуудын зарим нь өөрийн төгс төрхөө гэртээ, гар доорх орцтой бүтээгдэхүүнүүдээр бүтээдэг ажээ. Тиймээс бид уншигчдадаа дараах мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Алдартнуудын арьс арчилгааны нууц жор

 

1Жулия Робертс (Julia Roberts)-ийн гарын арьс чийгшүүлэгч

 

Танд хэрэг болох зүйлс:

  • Чидун жимсний тос

Жулия Робертс эмэгтэй хүний гарын арьснаас насыг нь тодорхойлж болно гэдгийг сайн мэддэг ажээ. Тиймдээ ч гарынхаа арьсыг булбарай, зөөлөн, залуу хэвээр нь хадгалж үлдэхийн тулд байнга чийглэг байлгахыг хичээдэг. Түүний үнэнч туслах бол чидун жимсний тос юм.

 

Жулия Робертс (Julia Roberts)-ийн гарын арьс чийгшүүлэгч

2Кендалл Женнэр (Kendall Jenner)-ийн батганын эмчилгээний маск

 

Танд хэрэг болох зүйлс:

  • 1/2 цайны халбага нимбэгийн шүүс
  • 1/2 цайны халбага хүнсний соод
  • Нэг цайны халбага зөгийн бал

Бүх орцоо хольж хутгаад батга болон батгашсан хэсэгтээ түрхэж хононо. Энгийн боловч маш үр дүнтэй арга.

 

Кендалл Женнэр (Kendall Jenner)-ийн батганын эмчилгээний маск

3Приянка Чопра (Priyanka Chopra) -ийн уруулын гуужуулагч

 

Танд хэрэг болох зүйлс:

  • Далайн давс 1 чимх
  • 2-3 дусал цэвэр глицерин
  • Хэдэн дусал сарнайн ус

Үзэсгэлэнт энэтхэг жүжигчин бүсгүй Приянка Чопра органик гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай бөгөөд дээрх гурван орцоор хийсэн уруулын гуужуулагч нь арьсыг хүүхдийнх шиг булбарай, чийглэг болгодог.

 

Приянка Чопра (Priyanka Chopra) -ийн уруулын гуужуулагч

4Миранда Керр (Miranda Kerr)-ийн үсний маск

 

Танд хэрэг болох зүйлс:

  • Хоёр амны халбага наргил модны самрын тос
  • Нэг амны халбага алимны цуу

Үсээ угаасныхаа дараа орцоо хооронд нь холиод  түрхэж 3-5 минут байлгаад угаана. Угаасныхаа дараа ангижруулагчаа хэрэглээрэй. Наргил модны самрын тос үсийг чийгшүүлж, алимны цуу гялалзуулж, өнгө оруулна.

 

Миранда Керр (Miranda Kerr)-ийн үсний маск

5Виктория Бэкхэм (Victoria Beckham) -ийн үрчлээний эсрэг маск

 

Танд хэрэг болох зүйлс:

  • Нэг ширхэг авокадо жимс
  • Нэг ширхэг чангаанз жимс

Хоёр хольцоо тус тусад нь нухаж бэлдээд нийлүүлж хутгана. Орой унтахын өмнө нүүрэндээ 10-15 минут тавиад дараа нь бүлээн усаар зайлж угаана. Авокадо, чангаанз хоёр хоёулаа антиоксидантаар баялаг болохоор арьсыг цэвэрлэж, сэргээдэг юм.

 

Виктория Бэкхэм (Victoria Beckham) -ийн үрчлээний эсрэг маск

6Кэйт Бланшет (Cate Blanchett) – ийн биеийн арьс гуужуулагч

 

Танд хэрэг болох зүйлс:

  • Чидун жимсний тос
  • Бэрсүүт жүржийн шүүс
  • Далайн давс

Жүжигчин Кэйт Бланшет дээрх гурван орцоор өөрийн гэсэн органик, биеийн гуужуулагчийг хийдэг ажээ. Энэхүү гуужуулагч нь арьсыг хангалттай булбарай, чийглэг болгодог.

 

Кэйт Бланшет (Cate Blanchett) - ийн биеийн арьс гуужуулагч

7Адриана Лима (Adriana Lima) –ийн үсний маск

 

Танд хэрэг болох зүйлс:

  • Нэг ширхэг авокадо жимс
  • Дурын үсний ангижруулагч

Авокадог нухаад ангижруулагчтайгаа холино. Үсэндээ түрхэж 30-45 минут байлгаад усаар зайлаарай. Адриана энэ маскийг долоо хоногт нэг удаа хэрэглэдэг бөгөө үсийг нь торгомсог, гялалзсан болгодог гэжээ.

 

Адриана Лима (Adriana Lima) –ийн үсний маск

8Люпита Нёнго (Lupita Nyong’o)- ийн нүүрний будаг арилгагч

 

Танд хэрэг болох зүйл:

  • Авокадогийн тос

Оскарын шагналт жүжигчин маань хэт хуурай арьстай болохоор цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүддээ онцгой ач холбогдол өгдөг байна. Авокадогийн тос нь нүүрний будгийг арилгаад зогсохгүй арьсыг чийгшүүлдэг юм.

 

Люпита Нёнго (Lupita Nyong’o)- ийн нүүрний будаг арилгагч

9Эмма Стөүн (Emma Stone) –ий арьс чийгшүүлэгч

 

Танд хэрэг болох зүйл:

  • Усан үзмийн үрийн тос

Жүжигчин Эмма Стөүн эмзэг арьстай болохоор ихэнх төрлийн тос, серумаас харшилдаг аж. Тэдгээр бүтээгдэхүүнүүдийн оронд жүжигчин маань усан үзмийн үрийн тосоор арьсаа чийгшүүлдэг аж. Шүршүүрт орсныхоо дараа гар дээрээ бага зэргийг аваад алгандаа тараагаад арьсандаа жигд түрхэн шингээж хэрэглэдэг байна.

 

Эмма Стөүн (Emma Stone) –ий арьс чийгшүүлэгч

10Блэйк Лайвли (Blake Lively) –ийн үсний маск

 

Танд хэрэг болох зүйлс:

  • Тос (наргил модны самрын, чидун жимсний гээд гэрт тань байгаа ямар ч тосыг хэрэглэж болно)
  • Эсвэл майонез

Блэйкийн ээж нь түүнд энэхүү энгийн маскийг зааж өгсөн бөгөөд үснийхээ уг хэсэгт тос эсвэл майонезоос түрхсэнийхээ дараа үсээ дурын шампуниар угаадаг аж. Энэ нь шампунийн нөлөөгөөр үс хуурайшихаас болон үсний үзүүр салаалахаас хамгаалж чаддаг гэжээ.

 

Блэйк Лайвли (Blake Lively) –ийн үсний маск

Алдартнуудын арьс арчилгааны нууц жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.