Өндөр өсгийт дээр явсан хөлөө ингэж амраагаарай

Top_Heal_after_Heels

1. ХАЛУУН УСАНД ХӨЛӨӨ ДҮРЭЭРЭЙ

Хөл чинь алжаасан бол ванн-д халуун ус дүүргээд хөлөө хэдэн минут дүрээрэй. Хөл эвэртэй, хатуурч сайртсан арьстай бол эхлээд чимчгэнэх мэдрэмж төрж болзошгүй ч хэсэг хугацааны дараа халуун ус тайвшруулж таагүй мэдрэмжийг үгүй хийнэ. Усанд зориулалтын тосноос тосноос хэдэн дусал хийгээд, дараа нь хөлдөө чийгшүүлэгч тос түрхэхээ бүү мартаарай.

2. ЦЭВРҮҮГ ЭМЧЛЭЭРЭЙ

Ямар ч ил шархыг нэн даруй эмчлэх хэрэгтэй. Хагарсан цэврүүн дээр шархны лент тавихаас өмнө арьсаа заавал ариутгаарай! Цэврүүг хэзээ ч өөрөө хагалж болохгүй, учир нь цэврүү доторх шингэн чамайг халдвар авахаас хамгаалдаг.

3. ХҮЛЭЭГЭЭРЭЙ

Хөл арчилгааны энэ хэсэг магадгүй чиний хувьд хамгийн хэцүү мэт санагдах байх. Мэдээж яг одоо чи гоёмсог өндөр өсгийтөө өмсөөд хаа нэг тийш явмаар байгаа байх, харамсалтай нь ингэснээр чи асуудлыг улам хүндрүүлэх юм. Хурдан эдгэмээр байна уу? Тэгвэл хөлийн маскийг чийгшүүлгч оймстой хамт хэрэглээрэй.

4. ПЕДИКЮР ХИЙЕ

Гоёмсог өндөр өсгийт чинь хөлийн аль хэсэгт хамгийн их дарна тэр хэсгийн арьс хагарч гэмтэх аюултай. Үхэжсэн эд эсээс ангижрахын тулд үрэгч чулуу хэрэглээд дараа нь хөлийн арьсанд зориулсан тусгай тос түрхээрэй. Хурууны уг болон өсгий хэсэгт өндөр өсгийт өмсөх үед хамгийн их ачаалал очдог тул энэ хэсэгт онцгой анхаарал хандуулаарай. Мөн хумсаа сайтар ажиглаарай – шигдсэн эсвэл буруу авсан хумс тун таагүй мэдрэмж төрүүлэх аюултай.

5. ХӨЛ НҮЦГЭН ЯВААРАЙ

Хавагнасан, үрэгдсэн ба алжаасан хөлийг амраах шилдэг арга бол хэсэг хугацаанд хөл нүцгэн явсны дараа хөлийн арьсыг чийгшүүлэгч шөнийн тос түрхэх юм. Зугаалахад бэлэн байна уу? Өсгийгүй хамгийн эвтэйхэн гутлаа өмсөөд алхаарай – хөл чинь чамд талархана шүү. Хамгийн гол нь гутал хөлийг дэмжиж арьсны гэмтсэн хэсгүүдэд даралт үүсгэж болохгүйг анхаар.

6. ХӨЛДӨӨ ИЛЛЭГ ХИЙЕ

Хөлийн тавхайн нум хэсэгт алхах үед биеийн байрлалыг тогтворжуулж дэмжигч булчин байдаг. Энэ булчинд иллэг хийснээр цусны эргэлт сайжирч өвдөлтөөс ангижрах боломжтой.

7. УРЬДЧИЛАН ТӨЛӨВЛӨЕ!

Хөлдөө хамгийн эвтэйхэн өндөр өсгийт сонгоорой. Мэдээж өндөр өсгийт тухтай байна гэдэг тийм амаргүй ч сонголтоо хийхдээ сайтар хайгаад үзээрэй. Хэт нарийхан бариу гутал өмссөн тохиолдолд хөлд таагүй мэдрэмж төрж өвдөлт мэдрэгдэнэ. Мөн гутлын улавч, хөлийн нумыг дэмжигч хэрэглэж болно. Зузаавтар өсгийтэй гутал илүү тогтвортой байдаг ба алхах үед биеийн жинг жигд хувиарлдагийг анхаараарай.Хэрвээ чи бидний зөвлөмжийг мөрдсөн бол өндөр өсгийт өмссөний улмаас үүссэн таагүй байдал түргэн хугацаанд арилж чи тун удахгүй хамгийн гоё өндөр өсгийтөө өмсөх болно!


Өндөр өсгийт дээр явсан хөлөө ингэж амраагаарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.