Эрчүүд сексээс болж илүү их амиа алддаг

nnn

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол сексээс болж нас барах нь 11 дахин их байдаг аж. Энэхүү дүгнэлтийг Германы судлаачид гаргажээ.

Майн Франкфуртын их сургуулийн мэргэжилтнүүд таамаглалаа батлахын тулд бэлгийн харьцааны үеэр амиа алдсан тохиолдлуудыг судалсан байна.

Тэд сүүлийн хэдэн арван жилийн задлан шинжилгээний 38 мянган тохиолдолд дүн шинжилгээ хийгээд,  сексээс болж нас барсан гэх 99 тохиолдол илрүүлжээ. Гэтэл эдгээрээс найман эмэгтэй л таашаал авах үеэрээ нас барсан бол бусад нь эрчүүд байсан гэнэ.

Үүнээс гадна хамтрагчаа араар тавьж, өөр эмэгтэйтэй бэлгийн хавьталд орох үеэр нас барах эрсдэл нэмэгдэж байв. Тэдгээр эрчүүдийн тал хувь нь өөрөөсөө дүү эмэгтэйн өвөрт нас баржээ.

Сексээс болж нас барсан эрчүүдийн дундаж нас нь 57.2 байв. Ялангуяа илүүдэл жинтэй, судасны хана хатуурах зэрэг хүнд өвчтэй эрчүүд ийм эрсдэлд ордог байна. Нас дээр гарсан энэ эрчүүд зүрхний шигдээс, тархины цус харвалт, зүрх судасны бусад өвчний улмаас сексийнхээ үеэр амьсгал хураажээ.


Эрчүүд сексээс болж илүү их амиа алддаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.