Секс хэр удаан үргэлжлэх ёстойг эрдэмтэд тогтоожээ!

“Секс хэдий хэр хугацаанд үргэлжлэх ёстой юм бол?” гэсэн бодол таны толгойд орж ирж байсан уу? Билгийн харьцаанд орох нь жам ёсны асуудал бөгөөд үүнээс огтхон ч санаа зовох ёсгүй ажээ. Чухам энэ үйлийг хийснээр л бид үржиж мөн сэтгэл ханамжийг авдаг юм шүү дээ. Тэгвэл эрдэмтэд энэ талаар нарийн тооцооллыг гаргасан бөгөөд энэхүү тооцооллыг бид танд танилцуулъя.

Секс хэр удаан үргэлжлэх ёстойг эрдэмтэд тогтоожээ!

1. Бэлгийн харилцааны дундаж хугацааг тогтооход яагаад хэцүү байдаг вэ?

Бэлгийн харилцаа гэгч юу болох талаар насанд хүрсэн хүн бүр мэдэх биз ээ. Гэхдээ түүний хугацааг олон нөхцөл байдлаас хамаарч тодорхойлоход хэцүү байдаг. Жишээлбэл, үнэсэлт, оршил гэх мэт. Тиймээс эр бэлэг эрхтэн үрийн шингэн ялгаруулах хүртлээ үтрээн дотор хэр хугацааг өнгөрүүлэх ёстой талаар тогтоосон нь илүү хялбар байх болно.

Энэ тоог гаргахад төдийлөн хялбар биш бөгөөд хүмүүсээс судалгаа авсан ч тэд тодорхой хугацааг дараах хоёр шалтгаанаар хэлж чаддаггүй юм.

Нэгдүгээрт, хүмүүс бэлгийн харилцаа хэдий чинээ удаан үргэлжилнэ, төдий чинээ өөрийгөө мундаг баатар эр хэмээн төсөөлдөг учир хугацаагаа уртасгаж хэлдэг. Энэ нь эрдэмтдийг төөрөгдөлд оруулдаг.

Хоёрдугаарт, хэдийгээр тэд танд үнэнийг хэлсэн ч сексийг эхлэх үедээ хугацаа хэмжигчийг ашигладаг нь юу л бол.

Бэлгийн харилцааны дундаж хугацааг тогтооход яагаад хэцүү байдаг вэ?

2. Судалгааг хэрхэн явуулсан бэ?

Судалгаанд 500 гаруй хос оролцсон бөгөөд тэд нэг сарын турш секс хийхдээ хугацаа хэмжигчийг ашиглаж байжээ. Ийнхүү тэд дур тавих хүртэлх хугацааг тодорхойлдог байсан юм.

Хосууд бэлэг эрхтэн үтрээ орох үед “эхлэх” товчийг дарж харин үрийн шингэн ялгарах үед “зогсох” товчийг дарж байжээ.

Гэхдээ та энэхүү арга тодорхой үнэн зөв хариултыг өгөхгүй гэж хэлж болох юм. Учир нь секунд хэмжигчдээ анхаарал хандуулснаар сексийн үйл явц түргэсэх, эсвэл удаашрах магадлалтай гэж хэлэх биз ээ. Мэдээж, шинжлэх ухаан төгс биш учир бага зэргийн алдааг хүлээн зөвшөөрч үүнтэй санал нэгдэхээс өөр арга байхгүй.

Судалгааг хэрхэн явуулсан бэ?

3. Эрдэмтэд ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

Судалгааны үр дүнд маш олон хариулт гарсан. Хос тус бүрийн дундаж хугацаа сард 33 секундээс 44 минут байсан бөгөөд энэ нь асар зөрүүтэй гэдгийг та ойлгож байгаа болов уу.

Үүнээс гадна бэлгийн харилцаандаа бэлгэвч хэрэглэх нь сексийн хугацаанд нөлөөлдөггүй болохыг эрдэмтэд уг судалгааны үр дүнд гаргасан байна.  Эр бэлэг эрхтэн хамгаалалт хэрэглэсэн үедээ мэдрэг чанараа алддаг гэдэг нь худал ойлголт болжээ.

Тиймээс дундаж бэлгийн харилцааны тоог баталгаатай тогтоох боломжгүй болсон.

Ингээд бүх хосуудын дундаж тоог гаргахад 5,4 минут гэсэн дүгнэлтэд хүрчээ. Та ямар улсын иргэн байх тань сексийн хугацаанд хамаагүй боловч Туркийн иргэдийн секс 3,7 минут үргэлжилж байсан нь бусад оронтой харьцуулахад харьцангуй бага байсан юм.

Эрдэмтэд ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

4. Секс яагаад удаан үргэлжилдэг вэ?

Эрдэмтдийн үзэж байгаагаар секс бол ерөнхийдөө үрийн шингэн эмэгтэй нь үтрээнд орох ёстой үйл явц. Гэтэл зөвхөн бэлэг эрхтнээ үтрээнд хийгээд л гаргачих зүйл дээр яагаад олон дахин жигд хөдөлгөөн хийх ёстой гэж?

Үүний гол шалтгаан нь дур ханалт биш бөгөөд үүний нууц нь эр бэлэг эрхтний хэлбэрт байж болох ажээ. 2003 онд эрдэмтэнд хиймэл үтрээ, бэлэг эрхтэн болон эрдэнэ шишийн шүүсийг ашиглаж ийм судалгааг хийсэн бөгөөд эр бэлэг эрхтний толгой, үтрээн дэх шингэнийг ялгаруулж байсан гэнэ. Үүнээс харахад ийнхүү олон дахин давтсан хөдөлгөөн хийх нь үрийн шингэнд өөрчлөлтийг оруулж, эм бэлгийн эсэд хүрэхэд илүү хурдтай болгодог байна.

Секс яагаад удаан үргэлжилдэг вэ?

Source: CAAK


Секс хэр удаан үргэлжлэх ёстойг эрдэмтэд тогтоожээ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.