Америкийн Дебби Уингем гэх эмэгтэй реалити шоуны од Кайли Женнерт зориулан түүний өндөртэй чацуу хэмжээтэй бялуу хийжээ. Дебби нь олны танил, нэр алдартай хүмүүст зориулан өмнө нь ийм өвөрмөц бялуу урлаж байсан юм. Тэрээр өөрийн Instagram хуудсан дээрээ бялуу хийж байгаа үйл явцаа оруулж, түүний хийж байгаа хэн гэдгийг таалгасан байна.
Гэвч харамсалтай нь түүний дагагчдаас хэн ч бялууны эзэн Кайли гэдгийг тааж чадаагүй байна. Дебби өвөрмөц бялуугаа хийхийн тулд 15 өдөр ажилласан ч төдийлөн амжилттай болоогүй гэж хүмүүс үзжээ.
Эх сурвалж: www.tv5.mn
|