Эр хүний өчил: Надад уулыг эргүүлэх хүч хайрласан бүсгүйн тухай…

e53142c30ff5661b75a0747459ee7a12

“Эмэгтэй хүн зөв залвал, ямар ч эр уулыг эргүүлэх хүчтэй”. Үнэхээр уулыг эргүүлчихсэн эр байдаг эсэхийг мэдэхгүй л юм. Гэхдээ л өөрийгөө тэгж чадна гэж ам бардам хэлдэг нэгэн омголон эрээр түүнд тийм хүчийг өгсөн ер бусын бүсгүйн тухай яриулж авлаа. Түүний яриаг эвлүүлэн буулгавал:

Т.Г: Эмэгтэй хүн бол миний хэзээ ч ойлгохгүй ертөнц. Ойлгохгүй байсан нь ч дээр байх. Учир нь тэд надад мансууруулах бодис шиг үйлчилдэг гэдгийг би мэдсэн. Нэг л өглөө миний харанхуй хорвоог үүрд гэрэлтүүлэхээр илгээгдсэн юм шиг хүрээд ирснээ, маргааш нь хэзээ ч илч цацруулж байгаагүй юм шиг царцаж мэдэх туйлын хоосон туяа. Би өмнө нь эмэгтэйчүүдийг хүүхэлдэй шиг санадаг байсан. Надад ч дандаа хүүхэлдэй шиг бүсгүйчүүл таардаг байлаа. Нээх сайхан утгаараа биш л дээ. Товчхондоо надад тэд амьд мэдрэмж өгдөггүй байсан юм.

Багадаа машинаар, бөмбөгөөр тоглодог байсан бол тоглоомоо өөрчлөөд мөнгөөр, бас эмэгтэйчүүдээр тоглож эхэлсэн үед. Тоглоом нь өөрчлөгдсөнөөс биш би эрх бацаан хэвээрээ байлаа. Тэгэхэд би 20 настай байсан юм. Амныхаа салиаг ч яаж арчдагаа мэдэхгүй өчүүхэн амьтан байхад, миний шувуун цээжинд нэг юм цохилдог гэдгийг мэдрүүлж намайг аврахаар нэгэн сахиусан тэнгэр гарч ирсэн. “Тэнгэрээс буусан сахиусан тэнгэр шиг” гээд дуу байдаг билүү. Яг тэр чинь л болсон. Бохир юм боддоггүй хүний харц нь хүртэл хиргүй тунгалаг, сэтгэл татам байдаг юм байна лээ.

Түүнээс өмнө нь намайг гээд ирдэг байсан охидод би биш, миний машинаар хүргүүлж найзууддаа гайхуулах, миний авч өгсөн эд зүйлс, хувцас хунарыг хэрэглэх нь л сонин байсан. Гэхдээ би хэнийг нь ч гомдоож байгаагүй ээ. Бүгд надтай учирч явснаа хэзээ нэг цагт баяртайгаар дурсаг гэж бодоод, би тэднийг сэтгэл хангалуун үлдээхийг хичээдэг байсан. Харин тэр сахиусан тэнгэрийг л яагаад над шиг амьтанд татагдсан гэдгийг нь би ойлгоогүй юм. Түүнийг надтай танилцах үед би нэг хэцүүхэн хэрэгт орооцолдчихоод, аав ээждээ бүх юмаа хураалгачихсан, найзуудынхаа гэрээр хэсэж, хоног төөрүүлж явсан юм. Надад юу ч байгаагүй, надад ганцхан БИ л байсан. Би болон миний юу ч чадахгүй мөртлөө бардам зан байсан. Туг барьдаг байснаа гэнэт л тугалчин хүү болчихсон байсан тэр хэсэгхэн үед би түүнтэй танилцсан юм.

Гэртээ бараг 7 хоног очоогүй байсан санагдаж байна. Найзындаа очихоор хорооллын автобус хүлээгээд багшийн дээдийн буудал дээр тамхи татаад зогсож байлаа. Миний хажууханд нэг зайрмагны жижигхэн цех. Бухимдалтай байсан учраас тамхийг угсруулан суунаглуулж байсан юм. Хаашаа ч юм гөлрөнгөө, утаагаа үлээж зогстол хэн нэгэн миний гарнаас тамхийг минь булаагаад хугалчихдаг юм байна. Дүрэлзтэл уурлаад хартал нэг их тунгалаг нүдэн дотор би ороод явчихлаа. “Яасан их татдын? Оронд нь май, зайрмаг идээч” гэж жинхэнээсээ санаа тавьж байгаа нь илт царайгаар тэр миний гаранд гурвалжин печеньтей зайрмаг атгуулчихаад буцаад цехнийхээ ард очоод зогсчихлоо. “Юу билээ?” л гэж бодсон. Хэнд ч дээрэлхүүлж үзээгүй байсан болохоор, би хэсэг шоконд орсноо, өгсөн зайрмагийг нь долоож үзлээ. Хөх инээд ч хүрэх шиг. Одоо бодохнээ тэр үеэс л би түүнийг өхөөрдөж хайрлаж эхэлсэн байх даа.

Өөрийн эрхгүй сонирхол татагдаж, “Хэн гээч аавын охин бэ энэ чинь?” гэсэн эгдүүцсэн бодол төрөөд би зайрмагаа идэж дуусчихаад түүн дээр очиж яриа өдөхөөр шийдлээ. Тэгснээ гэнэт надаас зайрмагны мөнгөө авна гэх байх даа гэж бодоод халаасаа ухтал тамхи аваад хариултанд нь ирсэн 300 төгрөг л байв. Уг нь би тэрүүгээр автобусанд сууна гэж бодож байсан юм. Хэзээ ч, хэн дээр ч очихдоо би тэгж хулчийж байгаагүй санагддаг. Хулгаж хулгаж, нөгөө мөнгөө бариад очлоо. “Хүүе, баярлалаа, зайрмагны чинь мөнгө” гэхэд тэр миний гар луу харснаа шоолсон байртай инээгээд “Тэгж ярьвал 500 төгрөгний зайрмаг шүү. Тэгээд ч би мөнгө авахгүй ээ” гэж хэллээ. “Яагаад?” гэтэл “Би чиний тамхийг хугалчихсан шд. Би ч гэсэн чамайг хохироосон байгаа биз дээ” гэж хэлээд гэнэн хонгор царайгаараа миний өөдөөс инээмсэглэсэн юм. Дотор нэг юм цэлмээд л ирсэн. Нээх сайхан урт амьсгал авч байгаад, цаашаа яриа өрнүүлэхээр хичээж эхэллээ. Түүнтэй учирсан минь яг л эзгүй далайн тэг дунд арга мухардаад хөвж явахад, тэнгэрэс авралын олс унаад ирэх шиг явдал байсан.

Тэр өдрөөс хойш 2, 3 хоногийн дараа өнөөх хэцүү хэрэг ч шийдэгдэж, би аавтайгаа эр хүний ёсоор ярилцаад эвлэрсэн юм. Тэгээд миний “туг барьдаг” өдрүүд буцаад эхэллээ. Хоёр дох болзоон дээрээ машинаа бариад, гангалаад, өмнөх төрхөндөө орчихоод очлоо. Урьдны бүсгүйчүүддээ хэрэглэдэг байсан явцуухан аргаараа би түүнийг татах гэж оролдсон ч, тэр миний хөнгөн хийсвэр байдлыг хараад ердөө догдлохгүй байсан. Харин ч намайг тэнэг зүйл ярих болгонд зөөлөн хирнээ хатуухан харцаараа “Том болоогүй байна даа” гэж хэлэх шиг харж байсан. Бодоод үз л дээ, хорвоогийн хамгийн зөөлхөн харцанд эр хүнийг айлгах далдын хүч нуугдаж байна гээд? Тэр цагаас хойш бид хоёр бүтэн жил хамтдаа байсан. Учраа мэдэхгүй хөөрцөглөсөн занг минь дарж, надад ухаантай амьдрах тэнхээ хайрласан тэр бүсгүй надад ямар том бэлэг өгчихөөд явснаа өөрөө мэдэхгүй л яваа байх.

Түүнтэй байсан жилийн хугацаанд би амьд гэдгээ өдөр бүр мэдэрдэг байсан. Найзуудынхаа найз бүсгүйчүүдийг ийм тийм юм авахуулъя гэж хошуугаа унжуулахыг хараад, миний хайртай бүсгүй тэдний дэргэд жинхэнэ эмэгтэй хүн юм даа гэж би боддог байсан. Тэр миний гаднаа бүхнийг чаддаг юм шиг дүр эсгэдэг ч, дотроо юу ч чадахгүй аймхай амьтан болохыг харсан анхны хүн. Багийг минь тайлж, үнэн төрхийг минь харсан ч тэр намайг хайрласаар байсан юм. Намайг алдаа гаргахад ч “Энэ чинь зүгээр л тоглоомын нэгдүгээр үе байхгүй юу. Round 2-тоо чи илүү амжилттай байна гэдэгт би итгэж байна” гэж хэлээд намайг зоригжуулдаг байсан. Ийм үед нь надад үнэхээр л бүхнийг чадагч супермэн юм шиг мэдрэмж төрдөг байсан. Тэр миний машинаар биш, миний амжилтаар өөрийгөө гоёдог эмэгтэй байсан юм. Тийм болохоор нь би ч гэсэн түүнийгээ гоёхын тулд, “Миний хайр мундаг” гэж хэлэх үгийг нь сонсохын тулд ямар нэг зүйл бүтэмжтэй болох болгонд хамгийн түрүүнд түүндээ дуулгадаг байсан. Түүнтэй үерхдэг байхдаа л би одоогийн компанийнхаа суурийг босгосон юм даа.

365 хоног өнгөрч, нэг жилийнхээ ойгоор тэр минь намайг орхиод одсон. Гэнэтхэн хүрээд ирсэн шигээ, гэнэтхэн l яваад өгсөн юм. Шалтгааных нь тухай энд яримааргүй байна. Харин тэр үнэт эрдэнэ шиг эмэгтэй хүн надад хайр дурлалаас өөр ямар том зүйлийг өгч чадсан тухай л илүү ярихыг хүсч байна. Одоо би 23 настай, яахав тэр үеийнхээс гадаад байдлаараа хэвээрээ ч, дотроо бол хэнээс ч илүү өсөж, өөрийгөө танин мэдсэн том залуу болсон. Өнгөрсөн бүх хугацаанд уналтанд орох болгондоо түүний нэг удаа “Ирээдүйн том бизнесмэн, хүмүүсийн хайртай улс төрчтэй үерхэж байгаа л гэж би өөрийгөө боддог ш дээ” гэж хэлж байсан үгийг нь санаад би өөрийгөө татаж босгодог. Хорь, гучин жилийн дараа зорилгодоо хүрснийг минь тэр хаа нэгтээгээс хараад надаар бахархаасай гэж хүсдэг учраас түүнд амласан амлалтандаа заавал хүрэхээр өнөөдөр хичээнгүйлэн ажиллаж явна. Миний найзууд дунд эмэгтэй хүнээс болж гундаж, амьдралаа алдаж яваа олон эрчүүд байдаг. Харин миний учирсан тэр ухаантай, даруу төлөв, эгэл жирийн мөртлөө эгэлгүй тэр бүсгүй нэгхэн жилийн хугацаанд хамт байсан ч намайг хүнийх нь хувьд өөрчилж, урамшуулж, насан туршдаа бодогдох ачлалыг өгсөн. Би түүнтэй учрахаасаа өмнө өөрөө ямар нэг зүйлийг бүтээж чадна гэдэгтээ бүрэн итгэдэггүй байсан ч, тэр миний мөрөөдлийн тухай асууж, бүх зүйл боломжтой гэдгийг надад итгүүлсэн.

Эмэгтэй хүн эр хүнийг зөөллөх ёстой болохоос, сул дорой болгох ёсгүй гэдэг үгийг би саяхан уншсан. Тэр надад хайр гэж юу байдгийг ойлгуулж, зан аашийг минь зөөллөсөн хирнээ надад юуг ч хийж чадах юм шиг хүч чадлыг хайрласан юм. Түүн шиг бүсгүйг би дахиж олоогүй л явна. Хэрэв үнэхээр л би гайхалтай эр хүн байхаар заяагдсан юм бол, надад зориулсан, намайг залж явах гайхалтай бүсгүйг гэргий минь болгохоор бурхан дахин илгээх байх гэж би итгэж яваа даа.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Эр хүний өчил: Надад уулыг эргүүлэх хүч хайрласан бүсгүйн тухай…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: green kratom Огноо: 5 February 2020 Reply

best kratom to get high kratom for sale best quality kratom vendors
[url=http://kratomsaleusa.com/#]kratom pills for sale[/url] is coffee a plant
kratom for sale http://kratomsaleusa.com/

Нэр: 200 mg generic viagra Огноо: 6 February 2020 Reply

quickly [url=https://viagraivo.com/#]generic viagra online no prescription[/url] raymeds generic viagra viagra generic cheap incident https://viagraivo.com/

Нэр: canadian pharmacy online viagra generic Огноо: 9 February 2020 Reply

commission [url=https://cialsagen.com/#]buy generic viagra online fast shipping[/url] buy viagra generic online usa pharmacy viagra generic online usa pharmacy leg https://cialsagen.com/

Нэр: tadalafil 20mg lowest price Огноо: 9 February 2020 Reply

never web [url=http://cialisles.com/#]tadalafil 20mg lowest
price[/url] somehow illegal rather fault tadalafil however
disaster tadalafil 20mg lowest price enough winner http://cialisles.com

Нэр: cialis discount Огноо: 11 February 2020 Reply

acquire cialis discount soil
member [url=https://getcialistabsfasty.com/]cialis discount[/url] accomplish https://getcialistabsfasty.com/

Нэр: generic prednisone Огноо: 14 February 2020 Reply

previously release [url=https://bvsinfotech.com/#]generic prednisone[/url] obviously solution primarily safe prednisone 20 mg regularly office generic prednisone better toe https://bvsinfotech.com/

Нэр: buy generic cialis online canada Огноо: 15 February 2020 Reply

moreover [url=http://cialisle.com/#]generic name of cialis[/url]
predict cheap cialis professional inflation http://cialisle.com/

Нэр: cialis no prescription Огноо: 22 February 2020 Reply

tadalafil 40 mg reviews [url=http://www.buyscialisrx.com/]cialis no prescription[/url] tadalafil ioimbina cialis online
tadalafil in philippines tadalafil generico guadalajara http://buyscialisrx.com tadalafil
peak time

Нэр: viagra online Огноо: 23 February 2020 Reply

suddenly square [url=http://viacheapusa.com/#]viagra online[/url] collect cheek soon leadership sale generic viagra online pills initially common viagra online truly jacket http://viacheapusa.com/

Нэр: buy chloroquine Огноо: 19 March 2020 Reply

opinion [url=https://chloroquinego.com/#]chloroquine in malaria[/url] western chloroquine
elimination half life consistent https://chloroquinego.com/

Нэр: azithromycin for sale Огноо: 1 April 2020 Reply

[url=https://azithro24.com/#]buy azithromycin online[/url] http://azithro24.com/

Нэр: Voxbazitteegob Огноо: 1 April 2020 Reply
Нэр: Voxbazitteegob Огноо: 6 April 2020 Reply
Нэр: generic ventolin Огноо: 16 April 2020 Reply

together aspect [url=https://amstyles.com/#]generic ventolin[/url] clean photo maybe procedure generic ventolin real awareness generic ventolin personally direction https://amstyles.com/

Нэр: AVoxbazitteegob Огноо: 16 April 2020 Reply
Нэр: AVoxbazitteegob Огноо: 18 April 2020 Reply
Нэр: AVoxbazitteegob Огноо: 21 April 2020 Reply
Нэр: UninyRhiniaJem Огноо: 23 April 2020 Reply
Нэр: levitra vs viagra Огноо: 26 April 2020 Reply

levitra vs viagra

Эр хүний өчил: Надад уулыг эргүүлэх хүч хайрласан бүсгүйн тухай… | Miss.mn

Нэр: buy cialis Огноо: 28 April 2020 Reply
Нэр: Paistifima Огноо: 1 May 2020 Reply
Нэр: Paistifima Огноо: 4 May 2020 Reply
Нэр: Paistifima Огноо: 6 May 2020 Reply
Нэр: buy cialis Огноо: 8 May 2020 Reply

[url=https://cialislex.com/#]cialis cost[/url] https://cialislex.com/

Нэр: HVoxbazitteegob Огноо: 10 May 2020 Reply
Нэр: HVoxbazitteegob Огноо: 12 May 2020 Reply
Нэр: clomid purchase Огноо: 14 May 2020 Reply

clomid purchase https://clomidweb.com/

Нэр: lotoutbalm Огноо: 15 May 2020 Reply
Нэр: cialis 20mg Огноо: 15 May 2020 Reply

cialis 5mg bangkok mail-order
viagra, cialis, genuine
cialis generic
– cialis and insomnia
cialis commercial black couple last post by

Нэр: lotoutbalm Огноо: 18 May 2020 Reply

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.