Эрчүүдийн дур хүслийг хамгийн их төрүүлдэг эмэгтэй хүний биеийн 10 хэсэг

a2f8e137678f33d500f7148943739bf8

Харамсалтай нь олон эмэгтэйчүүд өөрийнхөө бие галбир эсвэл биеийн аль нэг хэсэгт сэтгэл дундуур явдаг. Тэд үнэндээ эрчүүд эмэгтэйчүүдийн юунд илүү их татагдаж, анхаардгийг тэр болгон мэддэггүй. Тийм ээ, энэ бол үнэн – эрчүүдийн эхний сонголт нь эмэгтэй хүний гадна дүр төрхийг үндэслэж хийгддэг.

Энэ ойлголтоор явсан ч гэсэн анх харж сэтгэл нь татагдсан эр хүн хэзээ хойно нь сонгосон бүсгүйнхээ бие галбирыг сайтар ажиглаж хардаг талтай. Нарийхан бэлхүүс, өргөн гуя, том уруул, гялалзах үс зэргийг эмэгтэй хүний хүүхэд тээх чадалтай гэж ойлгож ирсэн түүхэн үе байсан. Харин одоо цагт эрчүүд эмэгтэй хүнтэй танилцаад хамгийн түрүүнд анхаарлаа хандуулах зүйл өөрчлөгджээ.

Хамгаас түрүүнд эмэгтэй хүний хөх эрчүүдийн анхаарлыг татдаг нь нийтлэг шинж, гэхдээ хэд хэдэн удаагийн судалгааны үр дүнгээс харахад зөвхөн хөх биш байгааг тогтоожээ. Санаанд оромгүй биеийн хэсгүүд эрчүүдийн анхаарлыг татаж байна. Та нийтлэлийн үргэлжлээс танилцана уу.

10. Хөл

Дур хөдөлгөм биеийн хэсгийг дурдаарай гэвэл таны толгойд хамгийн түрүүнд хөл орж ирэхгүй нь мэдээж. Өндөр өсгийт өмссөн, дээрээс нь хумсыг нь гоёмсог амьд өнгөөр будсан байвал эрчүүдийн нүд өөрийн эрхгүй тусна. Мөн жижигхэн нарийн хөл ч гэсэн дур татам байдаг. Эмэгтэй хүний хөл эрчүүдийнхээс нарийхан хайр хүрэм, ингээд л эсрэг хүйстний сонирхлыг татдаг болов уу.

9. Нуруу

Эмэгтэйчүүд өөрсдөө нурууг дур татам биеийн хэсэг гэж үздэггүй. Үнэнийг хэлэхэд эмэгтэйчүүд минь андуурч байна шүү, “халуухан” зураг авалтын үеэр нуруу нь ил гарсан байдгийг та санаж байгаа биз дээ? Мөн нуруугаараа гүн ухлаадастай даашинз эрчүүдийн толгойг эргүүлж чадна. Нуруу нь ил гарсан даашинзтай бөгтийх, гэдийхэд эргэн тойрон байгаа эрчүүдийн хөлс нь дуслах биз. Бүр дур хүслийг нь өдөөхийг хүсэж байгаа бол мөр эсвэл бэлхүүс орчмоороо шивээс хийлгээрэй.

8. Гэдэс

Эрэгтэй хүн болгонд л чанга биетэй эмэгтэйчүүд таалагддаг, бас нарийхан гэдэс – байнга анхаарал хандуулдаг биеийн нэг хэсэг мөн. Эрчүүдийн дунд явуулсан олон удаагийн санал асуулгаар гэдэс дээгүүр байр эзэлсэн байдаг. Санал асуулгын дүнгээс харахад эрчүүд багахан цодгор гэдсэнд илүү дуртай гэжээ, өөрөөр хэлбэл гэдсээ бүр хорчийтол нь татах бас дэмий байх нь.

7. Үс

Үс гэдэг зүйл эмэгтэйчүүдийг эрчүүдээс ялгадаг хамгийн чухал хэсэг, тиймдээ ч эрчүүд хамгийн дур булаам хэсгээр сонгосон биз. Хэн нэгэн шаргал үсэнд, нөгөө нь цайвар үсэнд, харин ихэнх нь ямартай ч урт, зөөлөн үсэнд дуртай гэнэ. Олон эрчүүд дунд мөн этгээд үсэнд татагдах хүн байлгүй яах вэ, богинохон үстэй эмэгтэйчүүд бас их таалагддаг гэнэ.

6. Гуя

Гуя хасаа гялалзуулах бүсгүй хүн эрчүүдийн нүдийг өөр дээрээ татах нь ойлгомжтой: “Чиний толгойг эргүүлэхийн тулд би яаж хөдлөхөө сайн мэднэ” гэж байгаа мэт л гуя харагдаад л. Эрчүүдийн санал асуулгаас харахад эрчүүд бүдүүн талдаа гуянд илүү дуртай. Тиймээс өөрийнхөө гоо сайхнаас ичих хэрэггүй болж байна.

5. Инээмсэглэл

Үнэн хэрэгтээ, инээмсэглэл – маш хүчтэй зэвсэг шүү. Нүүр дүүрэн сайхан инээмсэглэх бүсгүйн өмнө ямар л эр хүн зүгээр зогсоод байх вэ? Инээмсэглэл – эр хүний хажууд аз жаргалтай байгаагаа мэдрэх эмэгтэй хүн инээмсэглэдэг гэж эрчүүд санал асуулгад хариулжээ. Эрчүүд чинь хайрлуулж, халамжлуулах дуртай улс.

4. Уруул

Том уруул эрчүүдийн анхаарлыг өөрийн эрхгүй татна. Гэхдээ хэтэрхий хурц өнгийн уруулын будгаас зайлсхийх нь зөв шүү, яагаад гэвэл таны биеийн бусад сайхан хэсгийг дарах вий.

3. Хөх

За одоо л биеийн нарийн хэсэг рүү орж ирж байна. Гүн ухлаадастай цамц, даашинз өмссөн байхад эр хүн анх төлөвлөснөөсөө илүү их зардал гаргахад бэлэн болдог. Яагаад ч юм байгалиасаа л тэгж заяагджээ, том хөхтэй эмэгтэйчүүд гоо сайхнаа харуулахыг хүсдэг байна, тэгээд л гүн ухлаадастай хувцас сонгодог биз. Эрчүүд ч үүнд нь гомдол тавиад байдаггүй. Хэрвээ байгаль эх таныг онцгой бэлгээр шагнаагүй бол санаагаар бүү уна, бидний 2 дугаартай зүйлд анхаарлаа хандуулаарай.

2. Өгзөг

Жижиг хөхийг алим шиг өгзгөөр нөхөн төлбөр өгсөн байдаг. Үнэндээ эрчүүдийн хүсэл өөр гэдгийг бас анхаарах хэрэгтэй: зарим нэгэнд нь том хөх, харин нөгөөд нь том өгзөг сайхан санагддаг. Санал асуулгаас харахад эрчүүдэд эмэгтэй хүний бие галбирын аль ч хэсэг таалагдаж болно. Тиймээс бүсгүй та бие галбиртаа гоморхох хэрэггүй.

1. Нүд

Эрчүүд ч биднийг гайхшруулж дуусахгүй нь! Бидний жагсаалтыг нүд тэргүүлж байгаад та гайхаж байна уу? Энэ бол олон удаагийн санал асуулгын дүн, бүсгүй та ямар ч бие галбиртай байж болно, бүгдийг дур булаам харц л шийддэг байна.

source: xopom.com


Эрчүүдийн дур хүслийг хамгийн их төрүүлдэг эмэгтэй хүний биеийн 10 хэсэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.