“Авьяаслаг Монголчууд” шоуны эхний улирлалд оролцож охид бүсгүйчүүдийг ёстой л хуйлруулах шиг болсон нэгэн бол бүжигчин Цэнгүүн. Загвар өмсөгч Төгстэй үерхээд багагүй хугацааг үдэж буй тэрээр Төгсийн охин Сийлэнг маш ихээр хайрладаг нэгэн. Тэрээр 18 настайдаа хойд эцэгтэй болж байсан бөгөөд “Нэг их зөрчилдөөд байх зүйл байгаагүй. Хүндлэл гэж нэг юм байна. Жоохон байхад мэдрэгддэг байсан зүйл бол ганцаараа байгаа эмэгтэй хүн их хэцүү байдаг. Хойд аавтай болсон, аягүй баярласан. Би гэхдээ 18 нас хүрчихсэн байсан. Тэгээд ч дараа нь дүүтэй болсон. Би ойлгохгүй байна гээд тэнэгтээд байх асуудал биш байхгүй юу. Тэр үед аягүй гоё байсан” хэмээсэн бол Сийлэнгийн аав болсон сэтгэгдлээ “Тэр бол аймар том сериозны том сэдэв бол биш. Би мундаг эцэг байна гээд аймар хичээгээд байгаа зүйл байхгүй, энэ бол надад нормаль санагддаг” хэмээжээ. Төгстэй гэрлэхэд бэлэн байгаагаа хаана ч илэрхийлдэг тэрээр тун ч удахгүй хуримын зар дуулгах биз ээ.
Ж.Сондор
Эх сурвалж: Factnews.mn