Загвар өмсөгч Б.Цэрэндолгор гэрээний дагуу Сингапурыг зорилоо

23596092_1442683815850040_975579783809204224_n

“Mongolia”s Next Top Model” шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар өчигдөр /2018.10.06/ үзэгчдэд хүрч эхэллээ. Шоутай холбоотой шинэ мэдээлэл хүргэхэд, тус “Mongolia”s Next Top Model”-ын  анхны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор буюу Цэкү өнгөрсөн баасан гаригт /2018.10.05/ Сингапур улсыг зорилоо.

Өнгөрсөн жил болсон нэгдүгээр улирлын шалгаруулалтад түрүүлснээр Б.Цэрэндолгор 20 сая төгрөг, Парис хотоор аялах эрхээр шагнуулснаас гадна Сингапурын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхтэй болсон юм.

Шоуны шүүгч Норагийн тайлбарласнаар өмнө нь үсчний алдаанаас болж загвар өмсөгч бүсгүйн үсний эрүүлжиж ургах хугацааг хүлээсээр өдийг хүрсэн байна. Ингээд “Looque” агентлагтай хамтран ажиллахад шаардлагатай нөхцөл, тохироо бүрдсэн тул Цэкү ийн хилийн дээс алхлаа.

Түүнийг найз залуу нь болох Aim4R продакшны бүжигчин Б.Билгүүн буюу Kai нарын ойр дотныхон нь нисэх буудлаас үджээ.


Загвар өмсөгч Б.Цэрэндолгор гэрээний дагуу Сингапурыг зорилоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.