Угаалгын өрөөгөө хялбараар ЦЭГЦЛЭХ АРГА

Америкийн “www.brightside.com” сайт гар доорхи материалаар угаалгын өрөөгөө цэгцтэй, тухтай болгох аргаас нийтэлжээ.

Алхам №1

Том, овор ихтэй биеийн саван, шампунь, ангижруулагч зэргээ ванн доороо хийх боломжтой. Ванныхоо дор хаалга хийгээд усанд орж байхдаа хэрэгтэй зүйлсээ авах боломжтой.

Алхам №2

Угаалгынхаа өрөөний хаалганыхаа дээр хавтан байршуулж ОО цаас, алчуур зэргээ тавьж болно.

Алхам №3

Толиныхоо урд гоо сайхны бүтээгдэхүүнээ зэрэгцүүлэн тавихгүйгээр өдөр тутмын хэрэглээнд байнга ашигладаг чанамал, зөгийн балны шилэнд хөвөн эсвэл багс зэргээ хийхийг зөвлөж байна.  Шилээ бэхлээд хананд өлгөвөл угаалын өрөө тань саруул болно.

Алхам №4

Та угаалгын өрөөндөө зориулан ямар нэгэн тавиур авах гэж буй 2-4 давхар дугуй тавиур авахыг зөвлөж байна. Учир нь ихэнх гоо сайхны бүтээгдэхүүний сав дугуй байдаг. Тиймээс та нэг тавиурт олон юм зэрэг өрөх боломжтой.

Алхам №5

Хаалга эсвэл хана дэрээ урт хаалганы бариул байршуулаад алчуураа өлгөх хэрэгтэй. Хаалганыхаа өнгөтэй тохируулан алчуураа сонговол таны угаалгын өрөө үнэхээр тансаг харагдана.

Алхам №6

Ашиглахаа больсон модон шатыг сайтар цэвэрлэж, хавтан байршуулаад давхар бүрт нь хэрэгтэй зүйлээ өрөх хэрэгтэй.

Алхам №7

Ашиглахаа больсон цэцгийн саванд саван, сам зэргээ хий.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Угаалгын өрөөгөө хялбараар ЦЭГЦЛЭХ АРГА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.