Арьсны нүх сүвийг бүрэн цэвэрлэх 5 маск

Гадны бохирдол, бактери, тос нь арьсны нүх сүвэнд орж бөглөрснөөр батга, хар батга үүсдэг. Тиймээс 7 хоногт 1 удааа арьсаа гуужуулж байх шаардлагатай байдаг. Харин 7 хоногт 2-3 удаа нүүр цэвэрлэх маскыг тавьж байх нь батгагүй, нөсөө толбогүй эрүүл сайхан арьсны нууц юм

Лимоны шүүс, сүү

Арьсны нүх сүвийг бүрэн цэвэрлэх 5 маск undefined

Сүүнд агуулагдах сүүний хүчил нь арьсны нүх сүвийг цэвэрлэдэг бол лимоны хүчил нь үрэвслийн эсрэг мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.

1 цайны халбага сүү 1 цайны халбага лимоны шүүс 2 орцоо нийлүүлэн хутгаад нүүрэндээ түрхэн бага зэрэг массажилж өгнө. 30 минут хаттал нь байлгаад бүлээн усаар угаана. Тус маск нь арьсыг гайхалтай цэвэрлээд зогсохгүй өнгөө алдаж харласан арьсыг цайруулна. Алое вера гел,турмерик

Арьсны нүх сүвийг бүрэн цэвэрлэх 5 маск undefined

1 цайны халбага алое вера гел 12 цайны халбага турмерик энэтхэг хоолны амтлагч, меркурид байгаа 1 цайны халбага зөгийн бал 1 цайны халбага сүү Алое нь арьсыг дээд зэргээр чийгшүүлж, батгыг эмчилдэг бол турмерик нь нөсөө толбыг арилгаж цайруулна.

Бүх орцоо жижиг аяганд хийж сайтар хутгаад нүүрэндээ түрхэн 20 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 7 хоногт 1 удаа хэрэглээрэй. Тараг, Хонин вандуй   Chickpea-н гурил

Арьсны нүх сүвийг бүрэн цэвэрлэх 5 маск undefined

2 цайны халбага тараг 1 цайны халбага хонин вандуйн гурил Бүх орцоо жижиг аяганд хийж холиод цэвэрхэн  нүүрэндээ түрхэн 20 минут хаттал нь хүлээгээд хүйтэн усаар угааж арилгана.

Энэхүү маск нь арьсыг сайтар цэвэрлэж цайруулна. 7 хоногт 2 удаа хэрэглэвэл сарын дараа нүхжилт тань мэдэгдэхүйц багассан байх болно.

Хүнсний сод, нунтаг синнамон

Арьсны нүх сүвийг бүрэн цэвэрлэх 5 маск undefinedАрьсны нүх сүвийг бүрэн цэвэрлэх 5 маск undefined

2 цайны халбага хүнсний сод
1 цайны халбага синнамон
5 халбага зөгийн бал
Тал лимоны шүүс
Синнамон нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд батгыг эмчилдэг шидэт нэгдэл юм. Синнамон,  хүнсний сод, зөгийн балыг холиод дээр нь бага зэргийн лимоны шүүсийг шахаж хийнэ. Цэвэрхэн нүүрэндээ маскаа түрхээд 5 минутын дараа бүлээн усаар угаагаарай. 7 хоногт 2 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Глицерин, Сүү

Арьсны нүх сүвийг бүрэн цэвэрлэх 5 маск undefined

1 цайны халбага хүнсний глицерин 1 цайны халбага сүү Глицеринийг сүүтэйгээ сайтар холиод нүүрэндээ түрхээд 2-3 минут байлган бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Глицерин нь арьсыг зөөллөж сүү нь арьсыг цайруулна. Үрчлээ, нүхжилтийг арилгана.


Арьсны нүх сүвийг бүрэн цэвэрлэх 5 маск
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.