Пэрис Жексон найз залуутай болов

Попын хаан агсан Майкл Жексоны охин Пэрис тун саяхан Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр Кара Делевинтэй үерхэж байсан билээ. Тэгвэл одоо Пэрис бүсгүй шинэ харилцаа үүсгэсэн гэх яриа гарчээ. Түүнийг дуучин, хөгжимчин Габриэль Глэнтэй дотноссон гэлцэнэ. Саяхан тэр хоёр нэгэн хөгжмийн наадамд хамтдаа очжээ. Тэр цагаас л тэднийг дотно харилцаатай болсон гэх яриа гарсан юм.

Мохаве элсэн цөлд болсон хөгжмийн наадамд очоод Пэрис, Габриэль нар хамтдаа гэрэл зургаа авахуулж байсан гэнэ шүү. Харин Габриэль энэ талаар “Бид хоёр зүгээр л найзууд. Дотно харилцаа байхгүй шүү” хэмээн тайлбар хийжээ. Пэрис Жексон хоёр хүйстэнтэй явалдагч гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Найман наснаас нь хойш түүнд хөвгүүд, охид адил хэмжээнд таалагддаг болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


Пэрис Жексон найз залуутай болов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.