Өмнөд Солонгосын BTS хамтлагийг ”TIME” сэтгүүл онцоллоо

bts_bill22

Америкийн хамгийн алдартай, долоо хоног тутмын “Time” сэтгүүлийн нүүрийг “Дараагийн үеийн удирдагчид” гэсэн гарчигтай Өмнөд Солонгосын BTS хамтлагийн ковер зураг чимжээ. Шинэ дугаар аравдугаар сарын 22-нд гарах юм байна.

BTS бол Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг юм. Хамтлаг нийт долоон гишүүнтэй бөгөөд 2013 онд байгуулагдсан. Дэлхий даяар сая, сая фэнүүдтэй. Тэд 2017, 2018 онд “Billboard Music Awards”-ын шилдэг 200-д багтаж, “Сошиал-50” жагсаалтыг тэргүүлэн, “Billboard Music Awards”-ын ялагч болж, шагнал хүртсэн анхны солонгос хамтлаг. Мөн ”Billboard Music Awards”-ийн тайзан дээр үзүүлбэрээ үзүүлсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг. Үүнээс гадна, Time сэтгүүлийнхэн интернетийн хамгийн нөлөө бүхий 25 хүний нэгээр нэрлэсэн бол “Форбес” сэтгүүлийнхэн хамгийн их жиргээ /twitter/ авсан уран бүтээлчээр нэрлэдэг.

Мөн BTS хамтлаг 2017 оны арваннэгдүгээр  сард НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчөөр сонгогдож, “Love Myself” буюу “Өөрийгөө хайрлая” сэдвийн хүрээнд хүүхэд залууст дуу хөгжим, уран бүтээлээрээ дамжуулан итгэл найдвар, урам зориг түгээх зорилготой аяныг өрнүүлсэн ба уг аяны хүрээнд 1 сая гаруй ам.долларын хандив цуглуулж, өнгөрсөн есдүгээр сард бүрэн бүрэлдэхүүнээрээ НҮБ-ын ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулга хуралдаанд илтгэл тавьж, К-Поп хөгжмийн ертөнцөд ахин нэг шинэ түүх бүтээсэн гээд тэдний амжилтууд олон.

http://news.zindaa.mn/2h58


Өмнөд Солонгосын BTS хамтлагийг ”TIME” сэтгүүл онцоллоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.