АМЕРИКИЙН ЭРДЭМТЭД ЯМАР ЭРЭГТЭЙ САЙН ААВ БОЛЖ ЧАДДАГ НУУЦЫГ ДЭЛГЭЛЭЭ!

bbe74720eb297a57903bfb796e2531e7

Судалгааг хэрхэн хийсэн бэ?

АНУ-ын Нотр Дамын Их Сургуулийн эрдэмтэд 298 эрэгтэйн дунд судалгаа хийжээ. Тэдний зарим нь анх удаа эцэг болсон бол зарим нь хэд хэдэн хүүхэдтэй аавууд байсан аж.

Судалгаанд оролцогчдыг дөнгөж төрсөн хүүхдээ нэг цагийн дараа тэврэхийг хүссэн бөгөөд эрдэмтэд хүүхдийг тэврэхийн өмнөх болон тэвэрсний дараах эрчүүдийн цусан дахь кортизол(стрессийн даавар) болон тестостерон(эр бэлгийн даавар)-ы хэмжээг шалгажээ. Үр дүн нь ямар гарсан гээч…

Тестостерон: Энэ нь эрчүүдийн бэлгийн хамгийн чухал дааврын нэг бөгөөд бэлгийн хөгжил, бэлгийн зан араншин, бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэж, булчингийн болон ясны хөгжилд нөлөөлдөг байна. Эрдэмтдийн судалгаанаас тестостерон нь кортизол дааврын түвшинг бууруулдаг болохыг тогтоожээ. Үүнээс гадна тестостерон дааврын түвшин бага байх нь эрчүүдийг илүү сэтгэл хөдлөлтэй болгож байсан гэнэ.

Кортизол: Энэ даавар нь стрессийн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх хэсгийг хариуцдаг. Кортизол даавар нь ихэнхдээ спортоор идэвхтэй хичээллэх, хэт их санаа зовсон үед ялгардаг байна. Эрдэмтэд хүүхэд төрөх нь эрчүүдэд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлохын тулд кортизол дааврын хэмжээг судалсан бөгөөд эцэг үрийн холбоонд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор болжээ.

Судалгаа хүүхдүүдийг төрснөөс 2-4 сарын турш үргэлжилсэн бөгөөд аав нар хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн оролцож буй талаараа эрдэмтэдтэй хуваалцсан юм.

Судалгааны үр дүн

Хүүхдээ тэврэхээс өмнө эрчүүдийн кортизолын түвшин их байсан гэнэ. Харин хүүхдээ тэвэрсний дараа тус даавар нэг бол буурч, нэг бол их хэмжээгээр нэмэгдэж байсан болохыг эрдэмтэд тогтоожээ.

Эрдэмтдийн дүгнэлт: Хүүхдээ тэврэх үед кортизолын түвшин нэмэгдэж байсан эрчүүд сандарч байсан учир ийнхүү даавар нь нэмэгдсэн бөгөөд тэд илүү халамжтай эцэг болдог гэнэ. Харин кортизол дааврын түвшин бага байсан эрчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал харьцангуй хожуу талдаа байсан байна.

Бусад судлагааны дүгнэлт:

Эцгийн нас хүүхдийн дундаж наслалтанд нөлөөлдөг. Залуухан эцгээс төрсөн хүүхдийн дундаж наслалт бусдаас илүү өндөр байдаг гэнэ. Гэхдээ судалгааг эрдэмтэд хулгана дээр хийжээ. Тиймээс үүнийг баттай гэдгийг тодорхойлохын тулд туршилтыг үргэлжлүүлэх хэрэгтэй.
Хэрвээ эцэг нь Д амин дэм хэрэглэдэг бол хүүхдүүд нь 5 наснаасаа эхлэн үеийнхээ хүүхдүүдээс илүү өндөр, бие бялдрын хөгжил сайтай болдог. Харин 9 нас хүрэхэд энэ зөрүү төдийлөн харагдахгүй.
Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан хүний хөвгүүд танин мэдэхүйн тал дээр дутмаг байдаг.

Өсвөр насандаа анхны шөнийн талаар ач холбогдол өгч, эрхэмлэдэггүй байсан эрчүүд ирээдүйд эхнэр хүүхдээ хаях нь 30%-иар их байдаг. Харин өсвөр насандаа энэ талаар нэлээд мэдлэгтэй байсан эрчүүдийн хувьд эхнэр хүүхдээ хаях нь 28%-иар бага байжээ.

Их орлоготой эцгүүд хүүхдийнхээ хүмүүжилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ихэнх тохиолдолд орлого их олдог эрчүүд хүүхдэдээ цаг зав зарцуулах нь бага байдаг гэсэн ойлголт бий. Гэхдээ энэ бол худал ойлголт бөгөөд тэд хүүхдийнхээ оюуны хөгжил, эсвэл танин мэдэхүйн хөгжилд өндөр үүрэгтэй байдаг.
Хүүхэд нь уйлах үед тестостерон дааврын түвшин буурч буй эрчүүд хүүхэдтэйгээ илүү ойрхон, мэдрэмжтэй аав болж чаддаг.


АМЕРИКИЙН ЭРДЭМТЭД ЯМАР ЭРЭГТЭЙ САЙН ААВ БОЛЖ ЧАДДАГ НУУЦЫГ ДЭЛГЭЛЭЭ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.