Хэрэв таны найз охин эдгээр 13 зүйлийг хийдэг бол түүнтэй шууд гэрлэ!

53c3b48dd630e302e9850ff7500c0011

Өөртөө тохирсон найз охиныг амьдралынхаа туршид хайсаар байна уу? Тэгвэл дараах шинжүүд найз охинд тань байдаг эсэхийг шалгаж үзээрэй. Хэрэв тэр эдгээр 13 зүйлийг хийдэг бол түүнтэй яг одоо гэрлэ! Халуухан, хөөрхөн охид дэлхийгээр дүүрэн боловч энэ төрлийн охид тун цөөхөн. Хэрэв та энэ төрлийн охидтой хараахан учирч амжаагүй байгаа бол доорх мэдээнд анхаарлаа хандуулна уу.

1. Таны өмнөөс машин барьдаг. Урт өдрийн турш таныг амрааж, жолооны хүрдний ард суух эмэгтэйг хэнээр ч орлуулшгүй.

2. Танд зориулж биедээ гал авч явдаг. Яагаад гэвэл тэр танд анхаарал тавьдаг. Мөн танд юу хэрэгтэйг мэддэг.

3. Тэр таныг найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөхийг дэмждэг. Тэр энэ тал дээр найдвартай. Тиймээс хэзээ ч бүү өөрөөсөө холдуул. Дахиад хэлье. Хэзээ ч!

4. Тантай цуг видео тоглоом тоглодог. Ийм эмэгтэйчүүдээс ямар эрэгтэй холдож чадах билээ.

5. Хамт фитнесээр хичээллэхийг зорьдог. Түүнтэй шууд гэрлэ!

6. Тэр таны санаачлагыг хүлээлгүй таныг болзоонд урьдаг. Учир нь энэ төрлийн охид үүнийг хэвийн зүйл гэж боддог.

7. Тэр савангийн дуурь үзэх дургүй. Таны хувь заяа ямар нэгэн зүйл хэлээд байгаа юм биш биз?

8. Дэлхий ертөнцийн талаарх түүний мэдлэг таныг гайхшруулдаг. Иймд оройтохоос нь өмнө түүнтэй бушуухан гэрлээрэй.

9. Нуугдмал спортын авъяасаараа таныг алмайруулдаг. Тэр танд нэг өдөр гэнэт “Чи бөмбөг жонглёрдож чадах уу?” гэж асуувал та яах вэ?

10. Тэр тантай бохир яриагаар тоглоом хийдэг. Бохир яриагаар тоглоом хийдэг хүмүүс сайн нууц хадгалдаг хүмүүс байдаг.

11. Тэр механик машин барихыг илүүд үздэг. Чадварлаг биш байна гэж үү?

12. Спортоор хичээллэдэг. Фит биетэй. Спортод мэдрэмжтэй төгс эхнэртэй болохыг хүсэхгүй хүн хэн байх билээ.

13. Балчир хүүхдүүдийг айлгах гэж царайгаа хачин болгодог. Ийм эмэгтэйчүүд хөгжилтэй байдаг. Тоглоогүй шүү. Эдгээр зүйлсийг хийдэг эмэгтэйтэй учирсан бол, өөрийгөө азтайд тооц. Түүнийг тавьж явуулж болохгүй. Санаачлагыг гартаа авч түүнийг эхнэрээ болгож, үлдсэн амьдралаа хамт туулах хэрэгтэй. Эс бөгөөс та хожим сүүлд нь харамсах болно


Хэрэв таны найз охин эдгээр 13 зүйлийг хийдэг бол түүнтэй шууд гэрлэ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.