Аагий заа найзыгаа уучлаарай даа. чамайг шууд хэлчихээр чинь харин өөрөө жаахан гайхаад..тэгээд чамайг бас эвгүй болгочихлоо.
-Гэхдээ л би ер нь хэрэггүй хэллээ гээд Аагий ичингүйрэн газар шагайхад би өөрийгөө зэмлэн
– За за зүгээр дээ найз нь өөрийн хүйсний хүнээ сонирхдог талаар уншиж бсаан.. тэгээд ч буруугаар муугаар ойлгодоггүй. найз нь ойлгож бн аа. Харин найзтайгаа үүнээ хуваалцсанд баярлалаа гэхэд Аагий маань хөөрхөн нүдээ тормолзуулан
-Нээрээ юу? ёооё миний найз ёстой сайн найз шүү. Дотроос нэг хүнд юм аваад хаячих шиг л боллоо гэхэд нь би ч найзыгаа тайвшруулж чадсандаа баяртай байлаа. Ингээд цаашаа гэр хүрэх хүртлээ би түүнээс баахан юм шалгааж анхны шохоорхол, хэзээ анх мэдсэн гээд л зөндөө юм асууж баахан ичээж орхилоо. Гэр гэрлүүгээ ороход Аагийгийн сэтгэл нь уужирсан бололтой “За за найз нь орж сайхан амарлаа ма хайртай найз ч гэсэн сайхан амраарай. маргааш өглөө цуг явна шүү за” гээд түлхүүрээ гарган хаалга руугаа эргэлээ.
Аагий бол миний хамгийн сайн найз, бид 2 бүр 9р ангиасаа л найзалсан бөгөөд түүнээс хойш хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж, нэг сургууль төгссөн төдийгүй одоо нэг газар ажилладаг, ийм л салдаггүй хүмүүс. Биднийг сайн мэддэггүй ганц нэг нь та 2 ихэр юм уу эсүүл эгч дүү юм уу ч гэж асууж л бдаг. Гэхдээ Аагий маань надаас царайлаг, хөөрхөн эргэлдсэн алаг нүдтэй, том том долгиотой зөөлхөн хар үс нь нүүр лүүгээ унжиж явдаг нь цагаахан царайндаа яг л зохино. дээрээс нь мах шөл нь яг таарсан гуалигхан биетэй тиймдээ ч 7р ангидаа л анх надаасаа түрүүлж үерхсэн бөгөөд түүнээс хойш олон эрчүүдтэй орооцолддог ч огтхон ч уддаггүй, тэгээд сүүлийн 2 жил ямар ч эр хүн халгаадаггүй бсаных нь нууц энэ л бж дээ. Би ч яахав бусадтай л адил энгийн царай, энгийн байр суурь сонирхолтой нэгэн одоо 22 хүрсэн ч анхны үерхэл анхны хайр минь болох Ганаатайгаа 4н жил үерхсэн, би Аагийгаас салаад гэртээ орох хүртлээ энэ мэтийг бодсоор хонхоо дартал ээж:
– Өө миний охин яагаад оройтоов? гэсээр угтлаа. хооло идчээд ажлаа амжуулах санаатай ком дээрээ жаахан суутал Аагий маань мснжертээ ороод иржээ. Ингээд түүнээс түрүүхэн хоолойгоо зангируулан эхлүүлж бсан хайрыг нь дахин яриулмаар санагдаад бв. Нөгөөдөхний маань ч дурсамж нь сэргээд сайхан бгаа бололтой ярьх гээд бсын.
– За ма найз хоол ундаа идсэн үү?
– Идсээн найз нь яахав ганцаараа юм чинь өндөг хиамаар л болгочлоо.
– Миний найз тэгээд ороод ирэхгүй. ээж хоол хийцэн бсышд.
– Найз нь чиний ганц л зүйлд атаархдаг. тэр бол Энхмаа эгч шүү дээ. чи найзыгаа мэднэ дээ багаасаа л аав ээжийн хайр мэдрээгүй, дээрээс нь насанд хүрээд ахаасаа ч холдсон болохоор…
– Тийм ээ найз ойлгож бгаа.. чи тэгээд өөрөө ойрхон бж орж ирж бай л даа. ээж чамд сайн л бдагшүүдээ.
– тийм ээ найз нь маргаашнаас орно оо за. өнөөдөртөө ядраад бн.
– аанхаан нээрээ миний найзын сэтгэл санаа зүгээр биздээ? түрүүн анхны хайраа санаад хямарчих шиг болсон
– зүгээр дээ найзд нь харин ч тэрийгээ хуваалцахад сайхан бсаан болдог бол чамтай яриад л бмаар блаа шүү. найз нь маргааш завсарлагаанаар дэлгэрэнгүй ярьж өгий. за одоо 2уулаа амрая гэлээ.
– За хонгорхон найзаар минь юу бн даа? Гарах уу? гэсээр цайны цагаар Аагий маань ороод ирлээ. Бид 2 хоолондоо орохоор бнга ордог “Нахиа” кафедаа орлоо.
Ингээд илүү дутуу оршилгүй өөрийн хайрын түүхээ ярьсныг нь найзынхаа өмнөөс хүргэе.
Аагий анх удаагаа өөрийнхөө эмэгтэй хүн сонирхдгоо мэдэрч эхэллээ. Төгсөх курс болохоор бнга л төв номын санд сууна. Тэнд өдөр бүр нэг эмэгтэйтэй таардаг байлаа. Цаанаа л ихэмсэг, эрхэмсэг, хирнээ цайлган инээдээр үргэлж инээж байдаг тэр бүсгүй бнга нүдэнд нь тусах болов. Эхний хэд хоног тэр хэсэгт байнга суудгийг нь мэдэээд сүүлдээ хичээл хийх гэж биш, түүнийг л харах гэж очдог боллоо. Хичээлээ тараад л очиход тэр оччихсон, түүнийг хараад л дулаахан инээнэ. Ингэсээр тэр 2 хавар гэхэд эмэгтэй хүн юм чинь хорвоогийн хамгийг шимэн ярьдаг найзууд болов оо. Аагийгийн маань харцаараа дурласан тэр бүсгүйг Намуунаа гэнэ. Найзаас минь 3 эгч Намуунаа санхүүгээр сурч төгсөөд магистр хамгаалахаар оройгоор сурдаг тул өдөржин хичээлээ хийж сууна. Аагий маань ч санхүүгийн чиглэлээр сурдаг тул юм асуух далимаар улам дотно найзууд болохоор төлөвлөжээ. Ингэсээр Аагий бид 2 сургуулиа сайн дүнтэй төгсч зунжин ажил хайж манаргав. Энэ хооронд тэр 2 бүхнээ хуваалцдаг найзууд болсон ажээ. Аагий маань хэнд ч хэлэлгүй нууцхан дасч бхдаа, Намуунаа түүнийг зүгээр л найзын нүдээр харж бгааг мэддэг ч өөрөөсөө нууж, ид шид гэж бх л ёстой, миний анхны хайр бүтнэ гэж гэнэнээр төсөөлнө.
Цаг хугацаа явсаар л бид 2 ажилд орж, нэг мэдэхэд шинэ жил боллоо. Аагий бид 2 бгууллагадаа орсноос хойш анхны шинэ жилдээ орно гээд л бөөн догдлол, бөөн сенсааци. дэлгүүр хэсч палаж гутал хайж, энд тэндээс ээмэг зүүлт судалж, явлаа.. тэгээд л нэг орой УБ март гурван гал хавиар хэсч явтал гэнэт Аагий маань утсаар ярьснаа
-найз нь түрүүлээд явлаа. нэг найзд маань асуудал гарсан гэнэ. маргаашнаас тодорхой сайн ярий. болгоомжтой хариарай гээд хөөе гэхийн завдалгүй гүйгээд явчихав.. би ч гайхсаар хоцорч билээ.
гэтэл Намуунаа түүнрүү залгаад найз нь нэг газар сууж бн. надаа үнэхээр хэцүү бн, ганцаардаж бн хүрээд ирээч гэсэн ажээ. ингээд л нууцхан хайрыгаа дуудахад яаж зүгээр бхав. Ухаангүй гүйгээд явсан нь тэр байлаа. Намуунаагийн сууж бсан пабад ороход тэр 2 пиво хоосолчихсон дахиад нэгийг дундлаад сууж блаа. Аагийг ормогц Намуунаа гунигтай нь аргагүй инээгээд
-өө ёстой сайн найз шүү… найз нь ийм сайн охинтой танилцаж, сайхан найзууд болсондоо үнэхээр баярладаг бид 2г танилцуулсан номын санд баярлалаа гэж хэлэх нь түүний нилээдгүй халсныг илэрхийлж бв. ийнхүү инээж бсан Намуунаа гэнэт
– Найз нь өнөөдөр хайраасаа салчлаа. би бүтэн 2 жил түүнтэйгээ бсан. би ийм л хайрыг олох гэж ямар их зовсныг чи мэддэг ч болоосой. бид 2 үнэхээр аз жаргалтай бсан гэтэл нэг л өдөр тэр минь чи миний хувьд одоо хайртай хүн биш ээ би жинхэнэ хайраа олсон гэж хэллээ.. намайг зүгээр л ингээд орхиж болохгүй биздээ. би түүнийг үзэн ядах ёстой юу? эсвэл өөрийнөө азгүй хувь заяаг үзэн ядах ёстой юу? гээд л хоолой зангируулан ярив. энэ бүхнийг сонсоод суух Аагийд яг л там шиг блаа. Тэр хайртай хүнтэй, хэрвээ буцаад нийлчихвэл яана аа.. нийлэхгүй бсан ч өөр хүн багатаах тэр тусмаа над шиг эмэгтэй хүнийг багтаах зай түүнд бхгүй гэдэг бодол л түүнийг эзэмдэж, хайраасаа хагацсан Намуунаагаас илүү зовлонтой блаа.
Шинэ жил болдгоороо болж өнгөрлөө… гэтэл 1 сарын эхээр Аагий
-найз нь шинэ танилтай болсон. тэд нартайгаа шинэ жилээ тэмдэглэж, хуучин хэцүү амьдралаа цэглэж, шинэ аз жаргалаа угтана гээд утгагүй юм ярьж ярьж бгаад баахан гангалаад явав. би ч гайхаж, баахан юм шалгаасан ч найз нь дараа бүгдийг нь ярина за. гэсэн үгээр амаа таглуулаад өнгөрөв өө…. гэтэл манай хүн хэсэг Л хүмүүстэй танилцаж, клубт нь орсон бжээ. ингээд тэдэнтэйгээ анх удаа бүгд уулзаж, тэмдэглэн шинэ бүхнээ угтана гээд явсан нь энэ блаа.
юуны өмнө Цоомоо гэх бүсгүйн бүгд цуглах боллоо.. Аагий баахан зориг гаргаж хонх дартал өөдөөс нь хөөрхөн нүдтэй царайлаг, өндөр биерхүү эмэгтэй
-Аагий юу? гэсээр инээмсэглэн хаалгаа тайлсан нь Цоомоо блаа. Тэрээр 23тай бөгөөд нэгэн хуулийн бгууллагад ажилладаг гэж өөрийгө танилцуулаад…
-биеэ барих хэрэггүй ээ. манайхан бүгд өнөөдөр л анх уулзаж бн. миний тогтоосноор тэр бол Анхаа, энэ туяхан бүсгүйг Туяамаа, Сууж бгааг нь Сугар одоо бас нэг бүсгүй бидэн дээр нэмэгдэж ирнэ гэдгээ сая албан ёсоор мэдэгдсэн. удахгүй бхаа гээд инээлээ. энэ бдлаас нь харахад нилээд нүүр хагарсан илэн далангуй бүсгүй блаа. ингээд л удалгүй бүгдийх нь тавгүй бдал арилж, буу халж элдвийг ярилцан, дулаан уур амьсгал бүрдэж эхэллээ.
Дин Дон
-Өө манай хонгор ирлээ дээ… оройтсон хүнийг шийтгэнэ шүү гэсээр Туяамаа хаалга тайлахад, орж ирж буй хүнийг хараад Аагийгийн зүрх золтой л зогчихсонгүй.
Аагий Хэн нэгэн намайг чимхээд өгөөч гээд чимээгүйхэн шивнэж мөрөөдлийн хайр Намуунаагаа ширтэн зогсоно. Орж ирэнгүүтээ Намуунаагийн царай нэг гайхсан болсноо, дотно инээдээрээ инээж:
-Хөөх чамтай ийм газар таарах гэж. Ямар сонин тохиол вэ? гэж гайхаж байгаагаа нууж ядан инээд алдана. Энэ бол Аагийгийн хувь заяанаасаа авсан хамгийн том бэлэг байлаа. Бурхан тэр 2г адилхан төрүүлжээ. Гайхалтай юм. Тэр орой үнэхээр сайхан байлаа. Тэд хөгжилтэй тоглоом тоглож, пиво шимж, халуухан яриа өрнүүлж, харин Аагийд Намуунаагаас өөр хэн ч сонин биш байлаа. Оройжин түүнрүүгээ хайр дүүрэн нүдээр ширтэнэ. Намуунаа чимээгүйхэн санаа алдах нь би түүнийгээ санаж байна гэх шиг тарчлантай. Үүнийг харан суугаа Аагий “Хэдхэн хоногийн л өмнө тэр маань хайртаасаа салсан шүү дээ. Тэхээр ийм байх нь аргагүй биздээ. Гэхдээ хайрт минь чи наддаа итгэж, хайрлавал чамайгаа хэзээ ч уйлуулахгүй ээ.” гэж сэтгэл нь түүнийгээ өмөөрөн шимшрэнэ.
За за өнөөдөртөө ингээд тарцгаая даа гэсэн Цоомоогийн дуу түүний бодлыг тасалж орхив. Цоомоо:
– Ингээд харьцгаая даа. Бидний шинэ жил сайхан боллоо. Дараа сард цасны баяртай бүгд ирнэ биздээ. Тэгээд би та нарынхаа санал хүслийг сонсож байгаад хэзээ болохыг ойртуулж байгаад дуулгачихъя. Харин одоо бүгдээрээ болгоомжтой харьцгаагаарай. Машинтай ирсэнээрээ Анхаа Туяаг, Намуугаа харин Сугар, Аагий 2 г дөхүүлээд өгчих үү? Тэгье тэгье. Миний найз ч гэсэн өөрөө эртхэн амар даа. Маргааш ажилтайшд.“ гэсээр 5 бүсгүй 2 машинд хуваагдан суув. Намууний машин явсаар Сугарыг гэрт буулгав. Тэр Аагийгийн гэрийг мэдэх тул тэд юу ч дуугаралгүй явсаар гадаа нь ирлээ.
– За миний найз ор доо. Би ингээд явчихья гэж нам гүмийг эвдэн намуунаа дуугарав.
– Ор л доо. Даарч байгаа байлгүй. Зүгээр дээ баяртай гээд Намуунаа Аагийг булгаадмашин ньчимээгүйхэн гулссаар алга болоо. Аагий өвлийн өвгөнөөс хүсэн хүлээсэн бэлгээ авчихсан аятай жаргалтай инээмсэглэн гэртээ орж шөнөжин хайртыгаа зүүдэлсээр сайхан нойрслоо. Харин Намуунаа огтхон ч тайван байж чадсангүй. Хэдий сэтгэлдээ Хулангаа хайрладаг ч бас түүнд гоморхсон сэтгэлээ, удаан хамт байж сайн нөхдийн хэмжээнд очсон Аагийг сонирхдогоо нууж чадахгүй байв. Үнэндээ тэр амьдралдаа Хулангаас өр ямар ч эмэгтэйг илүү нүдээр харж байсангүй. Эргэн тойрондньхалуухан царайлаг хүүхнүүд олонболовч, цэвэрхэн царай, гоолиг биендньтатгдах бүр үнэн сэтгэлээсээ хайрлсан хүүхнүүд байсан боловч Намуунаа тэдний алинд ч нүүр өгч байгаагүй нь үнэн. Гэтэл бүр Л гэдгийг нь ч мэдэлгүйгээр Аагийд дасаж байгааг үе үе мэдрээд гайхдаг байлаа. Гэвч эмэгтэй хүний өөрийгөө өмөөрөх зан л хойно, Хулан л намайг орхисон юм чинь би өөр хүнтэй болсон яадаг юм гэж бодно. Дахиад нэг бодмогц үгүй ээ би хайрыгаа хуурахгүй гэнэ. Үнэндээ түүний толгойд яагаад ийм их учир нь олдохгүй зүйлс эргэлдээд байгааг өөрөө ч мэдсэнгүй. Бодол шаналалд дарагдан хэвтсээр Аагий намайг сонирхохгүй бол би нүүр өгөхгүй гэж өөртөө жаахан хүүхэд шиг шийд гаргаад үүрийн 4н цагт унтлаа.
Хавар боллоо. Энэ хооронд Намуунаа Аагий 2 найзын шивнээ, хайрын болзоо 2н аль нь болохыг өөрсдөө ч мэдэлгүйгээр үе үехэн уулзаж байлаа. Энэ бүхэн тэднийг бие биед нь нууцхан дасгасаар. Аагийгийн бүх л амьдралын утга учир нь Намуунаа болж хувирсан байлаа. Харин Намуунаагийн сэтгэлд эзэлсэн Хулангийн зай дэндүү том ч бага багаар тэр нь Аагийд шилжээд байгааг хэн хэн ч ухаарсангүй. Тэгээд ч түүний гунигт хайрын түүхийг мэддэг бас уулзах хугацаандаа хайрынх нь тухай хангалттай их сонсож байсан болохоор Аагий түүнд хүрч ч зүрхлэхгүй.
– Намуунаа, чи Хулангаа мартсан уу?
– Хэн ч хэнийг ч хэзээ ч мартдаггүй юмаа. Гэхдээ түүнийг гэх сэтгэл минь багассаар л байх юм даа гээд өөрөө ч мэдэлгүй санаа алдсан нь Аагийгийн зүрхний цоорхойруу хүйтэн салхи сийгэх шиг болов.
– Мартсанаас найз нь удахгүй Лондон явж сурах гэж байгаа. Тэнд нилээн удах байхаа. Ямар ч байсан 2 жил болох байх. Мэргэжлээ дээшлүүлээд боломж олдвол тэндээ ажиллаж амьдардаг юм билүү гэж бодож байна. Үнэндээ Аагийгийн юу хүсч байгааг мэдэх гэсэндээ л тэр ингэж асуусан байлаа. Хэрвээ чи намайг явуулмааргүй байгаа бол үлд гэж гуйлдаа би үлдэнэ ээ. Чамайг намайг зовоосон хуучин хайраа орхиод бүхнийг хамтдаа эхлэе гэж сэтгэлдээ шивнэвч хэлж зүрхэлсэнгүй.
– Аан тийм үү? За за яахав дээ.болж л байна. Сайхан өндөр хөгжилтэй газар залуу насандаа их юм сурах гэж байгаамуу? Зөв зөв. Миний найз тэгээд хэзээ явахуу?
Үүнээс хойш сарын дараа Лондон нисэх гэж байгаа Намуунааг гаргаж өгөхөөр Аагий тэр 2 нисэх буудал дээр ирсэн байлаа.
– За баяртай. Найз нь ажилтай болохоор онгоцонд нь суулгаж өгч чадахгүй нь дээ. Сайн яваад сайн сураад сайхан амьдраарай. Би явий даа. Намайг битгий мартаарай гээд нулимсаа нууж чадахгүй Аагий эргэлээ.
Ингээд л тэр явчихлаа ахиж ирэхгүй гэж бодсоор бушуухан тэндээс гарч зоргоороо уйлмаар санагдав. Утас нь дуугарсан хэдий ч авсангүй, мсжээ ч уншсангүй. Лондонгийн онгоц хөөрөх хүртэл уйлж аваад хөөрмөгц нь амандаа би чамд хайртай хэмээн шивнээд гэрийн зүг явлаа. Хэн ч байхгүй хоосон хөндий гэр түүнийг угтана. Халааснаасаа утсаа гаргавал Намуунаагаас зөндөө дууллага мсж иржээ. Буцаагаад залгатал “Таны залгасан дугаар холбогдох…….
Мсжээ гарган уншлаа. “Хэн ч хэнийг ч мартдаггүймаа. Харин улам хайрладаг юм байна. Би чамайгаа мартахгүй. Яагаад гэвэл одоо чамтайгаа үүрд хамт байх болно. “ гэсэн мсж байлаа. Аагий гадуур хувцасаа өмсөж ч амжилгүй гартаа шүүрэн гарлаа. Байрных нь гадаа үүрдийн хайрт нь “чамтай үлдэж болох уу?” гэсээр зогсож байх нь тэр. Одоо тэдний хайр сэтгэл үүрд гэрэлтэн асах болно.