УХААНГҮЙ ДУРЛАСАН БҮСГҮЙН ХИЙДЭГ ХАЧИРХАЛТАЙ ҮЙЛДЛҮҮД

efdbb39eacbdb31887aaa7758d8596fb

Бүхнээ хуваалцах хэн нэгнийг олох нь амьдралын эрхэм зорилгуудын нэг гэдэгтэй маргах хүн ховорхон. Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх жаргалтай цаг хугацаа, ажил сурлагын амжилт, дотны нөхөрлөл зэрэг дээр романтик хайр дурлал нэмэгдсэнээр бүсгүй хүн аз жаргал гээчийг бүрэн дүүрнээр нь мэдэрдэг. Энэ бүхнийг гүйцээж, нөхөж чадахаар нэгэн гараад ирвэл та огт өөрөөр аашилж, хэзээ ч бодож байгаагүй зүйлээ дуртайяа хийхэд бэлэн болдог гэдгээ мэдэх үү? Ингээд чин сэтгэлээсээ дурласан бүсгүйн л гаргадаг дараах үйлдлүүдийг онцолж байна.

1Түүний найзуудтай нь хамт байхыг хичээх
Огт сонирхол нийлэхгүй байсан ч хамаагүй та түүний найзуудтай нь нийлж, хийдэг зүйлсийг нь сониучирхана. Дурлалт залуу тань бас тэдэнтэй нийлдэг тул хүрээллийнх нь гадна үлдэж, хөгжилтэй мөчөөс нь дутахыг та хүсэхгүй.

2Романтик зүйлд дурлах
Нялуун дурлалд дургүй гэж хичнээн хэлэвч нэг л мэдэхэд та өөрийгөө тийм болчихсон байгааг анзаарна. Найз залуу тань танд ямар их анхаарал хандуулдаг, яагаад ийм их хайртай гэдгийг нь өөрөөс нь байнга сонсохыг хүснэ.

3Өөрийн хоббигоо умартах
Найз залуутай болсон үедээ өмнө нь өөрийн хийх дуртай байсан зүйлээ үргэлжлүүлэн хийхэд асуудал гардаг. Түүнтэй хамт байхын тулд үзэх дуртай цувралаа юу ч бодолгүй алгасна.

4Огт сонирхдоггүй төрлийн киногоо үзэх
Аймшгийн кинонд дургүй, шөнө нь унтаж чаддаггүй байсан ч түүнтэй хамт үзвэл огтхон ч асуудал биш болж хувирна.

Сүүлдээ түүнтэй байхдаа та иймэрхүү кинонд дургүй гэдгээ хэлж болох юм. Гэхдээ л эхний хэдэн болзоон дээр ямар ч кино байсан хамаагүй үзнэ.

5Гэр амьтай ч гэсэн гадуур зугаалахаас дургүйцэхгүй байх
Хэдийгээр гэрээсээ гарах дургүй, бусад шиг ийш тийшээ аялаад байдаггүй ч та түүнтэй л хамт байвал хаашаа ч явахад бэлэн мэт санагдана. Хайртай залуутайгаа хамт цагаа өнгөрөөхийг юунаас ч илүүтэйгээр хүсэмжилнэ.

6Түүнд сэтгэгдэл төрүүлэхийн тулд шинэ зүйл хийж сурах
Сонирхдог зүйлсийг нь мэдэж авсны дараа та түүнд сэтгэгдэл төрүүлэхийг хичээж эхэлнэ. Спорт ч юм уу ямар нэг зүйлд үнэхээр сайн байж, түүний анхаарлыг татахыг оролдоно.

7Авьяасгүй байлаа ч хоол хийж сурах
Рестораных шиг чамин хоол хийж авьяасаа гайхуулах аль эсвэл мах, ногооноос бүрдсэн жирийн хоол хийж өгөх нь хамаагүй та түүнд үргэлж санаа тавьдагаа илтгэж өөр илүү амттай хоол хийж суран түүнийг бишрүүлэхийг эрмэлзэнэ.

8Оройтож гэртээ харих
Өмнө нь эрт унтаж, эрт босдог байсан ч болзоод ирэхээр түүнтэй хамт цагаа өнгөрөөж л байвал хэр орой харих нь хамаагүй болно. Хэчнээн оройтсон ч та хоёрын хэн нь ч нэгэндээ баяртай гэж хэлж чадахгүй, хүлээсээр л байна.

9Гэр бүлийнхэнтэй нь танилцахыг хүсэх
Ямар зан ааштай хүмүүс байдгийг нь огт мэдэхгүй ч түүний эцэг эхтэй нь уулзаж, өөрийгөө түүнд тохирох хүн гэдгийг мэдүүлэхийг хичээнэ. Түүний айлын ганц хүү эсвэл олон ах дүүтэй байх нь чухал биш, гэрийнхэнтэй нь таарч тохирч, эелдэг харьцахыг чухалчилна.

10Зөвхөн хайртай гэдгээ хэлэх гэж түүн рүү зурвас илгээнэ
Хосууд “хайртай шүү” гэж үргэлж нэг нэгэн лүүгээ зурвас илгээж байх юм, уулзах хүртлээ хүлээж чаддаггүй юм байх даа гэж боддог байсан ч түүнтэй учирсны дараа ийм үгтэй зурвас өдрийн хэд илгээж байж л санаа амардаг болно.

11Хөдөлгөөнд дургүй ч түүнтэй хамт ууланд авирах болно
Найз залуу тань явган аялалд явъя эсвэл ууланд гаръя гэвэл та хэчнээн ядрахаа мэдэж байвч татгалзаж чадахгүй. Хамгийн чухал зүйл бол түүнтэй хамт байх явдал.

12Нийгмийн сүлжээн дээр түүний талаар бичих
Шинэ харилцааныхаа талаар нийгмийн сүлжээн дээр хуваалцах нь зугаатай санагдана. Хамт авахуулсан зургаа оруулахдаа хэнээс ч санаа зовохгүй.

13Түүний гэрт нь хонож, өглөө эртлэн босох
Ажлын өдрүүдээр, ялангуяа ажил сургуулиуд тань хоорондоо хол зайтай байдаг бол түүнтэй байнга уулзаад байх хэцүү. Иймд та зарим өдөр тэднийд үлдэхийг илүүд үзэж, өглөө эртлэн босож ажил сургуульдаа яаравчилна. Эхэндээ та цүнхэндээ ойр зуурын хэрэгслүүдээ авч явах шаардлагатай байсан бол сүүлдээ тэднийд байлгадаг болно.

14Гэрийнх нь угаалгын өрөөг цэвэрлэж өгөх
Ганцаараа амьдардаг эрчүүдийн гэр, тэр тусмаа угаалгын өрөө нь бага зэрэг бохир байх нь хэвийн үзэгдэл. Түүний гэрт очихдоо угаалгын өрөөг нь цэвэрлэж өгөхөөс огт залхуурахгүй байвал түүнд үнэхээр хайртай болсны шинж.

15Хийсэн хоолыг нь амтархан идэх
Хэдийгээр найз залуу тань сайн тогооч биш байсан ч та хийсэн ямар ч хоолыг нь амтархан иднэ. Мэдээж хийсэн хоолыг нь гоочлохыг хүсэхгүй, оронд нь баярласнаа илэрхийлж амттай байсныг нь гайхна.

16Хувцсыг нь угааж өгөх
Өөрийнхөө хувцсыг ч угаахаас залхуурдаг хэрнэ түүний хувцсыг угааж, хатааж, индүүдэж өгөхийг хүснэ. Найз залуугийнхаа өдөр тутмын амьдрал, ойр зуурын ажилд нь туслахдаа чи аз жаргалыг мэдэрнэ.

17Түүний талаар бусдад байнга ярих
Найз залуугийнхаа талаар уулзах болгондоо яриад байдаг охинд найзууд нь дургүйцдэг. Гэвч чин сэтгэлээсээ хайрладаг хэн нэгэнтэй болсны дараа та тэр охиныг ярих нь аргагүй байсныг ойлгоно. Түүний талаар бусдад байнга хуваалцах нь таныг үнэхээр аз жаргалтай болгоно.

18Гэрлэлтийн талаар бодож эхлэх
Өмнө нь хүнтэй ханилах талаар огт хайхардаггүй байсан ч та гоёмсог цагаан даашинз өмсөөд түүнд хөтлүүлэн зочдын дундуур явахыг мөрөөддөг болно.

19Хайртай гэрээ орхиж нүүх болно
Түүнтэй бүхнээ хуваалцаж, нэг гэрт хамт амьдрах болоход хэдий хэцүү байвч хайртай, дассан гэрээ орхихоос өөр аргагүй мэт санагдана.

20Түүнийг даган өөр хот, улс руу нүүх
Өөр хот эсвэл өөр улсруу нүүх нь амьдралд гаргах томоохон шийдвэрүүдийн нэг бөгөөд үүний ард таны гэр бүл, ажил сургууль гээд бүх юм байгаа. Гэвч найз залуугаа даган хаана ч хамаагүй очиж амьдрахад бэлэн байх эсэх нь та үнэхээр бүхнээ хуваалцах жинхэнэ хайр дурлалаа олсон эсэхийг тогтоох эцсийн шалгуур юм.


УХААНГҮЙ ДУРЛАСАН БҮСГҮЙН ХИЙДЭГ ХАЧИРХАЛТАЙ ҮЙЛДЛҮҮД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.