Лос-Анжелес хотын “Microsoft” театрт 46 дах удаагийн “American Music Awards” шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Улмаар энэ жилийн шилдэг уран бүтээлчээр дуучин Тейлор Свифт шалгарсан байна. Энэ төрөлд “Imagine Dragons” хамтлаг, дуучин Эд Ширан, рэппер Post Malone ба Дрейк нар түүнтэй өрсөлдсөн бөгөөд Тейлор цомын эзэн болжээ. Мөн тэрбээр “Оны шилдэг поп/рок эмэгтэй дуучин”, “Оны шилдэг аялан тоглолт”, “Оны шилдэг поп/рок цомог” номинацийн шагналыг хүртжээ.
Эх сурвалж http://www.info.mn