Сүнсний баяраар “аймаар” гоё амттан идмээр байна уу? Алимыг шоколад, ирисийн аль нэгээр бүрж хатаагаад дээр нь шоколадаар янз бүрийн хэлбэр дүрс зурж, бүр нүд хийж ч болно.
Найрлага
• Ургамлын тос /шүршигчэнд хийж бэлдсэн/
• 6 жижиг алим, угааж, ишийг нь салгасан
• 300 гр маш зөөлөн ирис
• 1/4 аяга жүржийн шүүс /зөөлөн эдгүй/
• 120 гр 53 хувийн кокоатай хар шоколад, 1,5 см квадрат хэмжээтэйгээр хэрчинэ
• Янз бүрийн жижиг чихэрнүүд, хэрчсэн самар, өнгийн жижиг чихэр
• 6 ширхэг зайрмагны модон иш
Хийх арга
-Шарах шүүгээний тэвшин дээр хүнсний зориулалттай калькан цаас тавиад ургамлын тосоор шүршиж тосолно. Зайрмагны ишнүүдээ нэг нэгээр нь алимныхаа дунд хэсэг хүртэл зооно..
-Дунд зэргийн хоолны савыг бага гал дээр тавиад жүржийн шүүс, ирисээ хийнэ. Ирисэн чихэрнүүдийг зөөлөн хайлмаг болтол нь тогтмол хутгана. Ийм болоход ойролцоогоор 10 минут зарцуулагдана.
-2 минутын турш хөргөөд, иштэй алимнуудаа ирисэндээ бүтэн дүрж, тосолсон тэвшин дээрээ тавиад 2 цагийн турш хатаана.
-Шоколадаа дунд зэргийн саванд хийнэ. Тэгээд түүнээс том саван дотор ус хийж буцалгаад, дотор нь шоколадтай саваа тавьж “усан банн”-ы аргаар хайлуулна. Шоколадаа зөөлөрч хайлтал нь тасралтгүй хутгана. Сэрээгээр хайлсан шоколадаа хутгаад, иристэй алиман дээгүүрээ асгана. Шоколадан “тууз”-аар чимэглэгдсэн алимаа дахин 5 минут хатаагаад, дээр нь жижиг чихэр, самар зэргээ асгана.
-Шоколадаа бүрэн хаттал өрөөний температурт 3-4 цаг байлгана.
Доорх зурагнуудаас санаа авч бүрмэл алимаа сүнсний баярт тохируулан чимэглээрэй. Зөвхөн энэ баяр ч биш, шинэ жил, валентинаар ч энэ амттанг ашиглаж болно.