“Гүнжээ”-ийн зөвлөгөө

1. Ер нь хэдэн наснаас нүүрээ будаж эхэлвэл зүгээр вэ? Манай нэг хамаатны охин 7-р ангийн хүүхдүүд нүүрээ буддаг гэсэн энэ зүгээр үү?

Сайн байна уу? Хонгорхон охин минь, чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай учраас нүүрээ нар, салхины нөлөөнөөс хамгаалахын тулд будахад ямар нэгэн асуудалгүй гэж бодож байна. Харин аливаа асуудалд тунг нь тааруулах гэж нэг зүйл байдгийг санаарай.

2. Сайн  байна уу? Би жирийн нэг ээж байнаа. Ойрд нэг асуудал миний санааг их зовоогоод байх болсон юм. Миний хувьд анх удаагаа энэ сайт руу орж ирж байна. Миний охин 2 нас гарантай саяхнаас бэлэг эрхтэнийг нь тойроод  гараад байх юм. Энэ тосны харшил юм болов уу? Өвчин юм болов уу? Хаана үзүүлэх вэ хэлж өгч туслаач. Нэг тос түрхсэн юм тэгээд л тэгчих шиг боллоо.

Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Тухайн тос нь ямар тос байснаас шалтгаалан хүүхдийн арьсанд таарахгүй харшил үүсгэсэн байж болох юм. Тиймээс  та эхлээд охидын эмчид хандаарай.

3. Гүнжээ эгчээ би одоо 10 настай.  Манай ангийн хүүхдүүдийн хөх нь 8 настай байхад нь ургаж эхэлсэн гэсэн. Минийх харин ургахгүй юм. Ер нь хөх ургахаар ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ? Яаж хөхөө хурдан ургуулах вэ?

Сайн байна уу? Хонгорхон охин минь, чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүн болгоны биеийн хөгжил өөр өөрөөр явагддаг. Зарим хүүхдийнх хурдан байхад зарим хүүхдийн удаан байдаг. Энэ нь гэхдээ буруу муу зүйл биш юм тиймээс сэтгэлээр унах хэрэггүй дээ. Эмэгтэй хүний хөх ургах үе нь 10-12 наснаас эхэлдэг. Тиймээс чиний хөх одооноос ургаж эхэлнэ. Хөх ургаж эхлэхдээ маш их хөндүүрлэдэг. Тиймээс аль болох хөндөхгүй байхыг санаарай.

4. Сайн байна уу? Охид бүсгүйчүүдийн асуудалд зөвлөгөө өгөн тусалж байдагт чинь их талархаж байна. миний харахад манай охид, бүсгүйчүүд БЗДХ болон түүний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх мэдлэг маш дутмаг байна. Үүнээсээ ичиж санаа зовоод эмчид үзүүлэхгүй удсаар эсвэл яаралтай эмчид хандах ёстойгоо мэдэхгүйн улмаас улам хүнд нөхцөл байдалд ордог. Иймээс БЗДХ –уудын нэр, төрөл, шинж тэмдгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тусгайлан нийтэлж өгөөч. 

Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид таны хүссэн мэдээллийг тун удахгүй дэлгэрэнгүйгээр нийтлэх болноо.

5. Сайн байна уу? Би өмнө жирэмлэхээс сэргийлэх эм ууж байгаад тэр эмээ дуусгалгүй хаясан юмаа. Тэгээд сарын тэмдэг маань ирсэн л дээ. Тэгээд сарын тэмдгээ дуусгаад  2 хоногийн дараа хамгаалалтгүй бэлгийн харилцаанд  орсон юм. Тэгээд жирэмсэн болсон болов уу?

Сайн байна уу? Хонгорхон охин минь, чамд энэ өдрийн мэнд хүргэе. Дааврын хавсарсан эм нь бусад жирэмснээс хамгаалах аргаас өөр юм. Учир нь бусад жирэмснээс сэргийлэх аргыг хэргэлээд орхисны дараа тодорхой хугацааны дараа жирэмслэх боломжтой болдог бол дааврын эмийн хувьд эсэргээрээ хурдасдаг. Тиймээс зарим тохиолдолд хүүхэд олохгүй байгаа хүмүүс ууж хэргэлж байгаад дундуур тасалж жирэмсэлсэн тохиолдолууд байдаг. Гэхдээ хуанли хөтөлдөг бол, сарын тэмдэгийн мөчлөгөө нарийн сайн тооцдог бол эрсдэл бага байж болох юм. Магадлал бага гэж санаа амралгүй бэлгийн харьцаанд орсоноос хойш 10 хоногийн дараа тестээр шалгаж үзүүрэй.

6. Сайн байна уу? Би найз залуутайгаа үерхээд  9 сар болж байна. Би найз залуудаа анх өөрийн биеийг зориулсан. Бид 2 аав, ээжтэйгээ хүртэл танилцсан. Тэгтэл нэг өдөр хуучин найз охиных зургийг олсон, тэрийг тэвчээд өнгөртөл саяхан бас өөр охинтой уулзъя гэх мэтээр дотно мессежээр харилцсныг нь бас оллоо. Бас тэр зэргийг нь олсон охиныг санадаг гэж найздаа хэлсэн  байна лээ. Би энэ бүхнийг мэдээд үнэхээр шоконд орсон. Одоо ахиж итгэж чадахгүй байна. Надаас уучлал гуйгаад байгаа би үнэхээр яахаа мэдэхгүй байна. Одоо үнэхээр хуурахгүй байх гээд  л бодоод явж байна. Гэхдээ шөнө болгон бодогдож орондоо уйлах юм. Би яасан нь дээр вэ?

Сайн байна уу? Хонгорхон охин минь, чамд ямар хэцүү байгааг би ойлгож байна.

Юуны түрүүнд чи найз залуутайгаа хамтын амьдралаа төсөөлөөд нэг үзээрэй. Өөрийн хосдоо итгэл алдарсан олон тохиолдлыг харахад тэдний харилцаа жаахан юман дээр л урьдын болсон явдлыг сөхөж, магадгүй зарим тохиолдолд хэн нэгэнтэй үндэслэлгүй хардаж хэн хэнийгээ зовоох явдал их гардаг.  Иймээс л хосуудын хоорондох “итгэл” бол маш эмзэг, маш үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг байдаг. Хамгийн эцсийн шийдвэрийг охин минь чи л гаргах учраас маш сайн тунгаан бодоорой. Хосуудын хувьд бие биенээсээ уйдах үе гардаг ч чиний асуудлын хувьд есөн сар гэдэг дэндүү богинохон хугацаанд найз залуу чинь өөрийгөө таниулжээ. Гэхдээ энэ асуудлыг өөдрөг талаас нь бас харах гээд нэг үзээрэй. Чи түүний эхнэр болчихсон, хүүхдийг нь төрүүлчихсэн үед найз залуу чинь ийм зан гаргасан бол яах вэ? “Зарим төгсгөл зарим сайхан эхлэл” байдаг гэдэг үгийн талаар эргэцүүлээд нэг үзээрэй. Би чамайг өөртөө хайртай, өөрийг чинь хүндэлдэг нэг сайн залуугийн эхнэр болчихсон аз жаргалаар дүүрэн амьдарна гэсэн сайхан төсөөллөөр энэхүү захиагаа өндөрлөе.

 

Emegteichuud.mn

 продвижение сайтапродвижениераскрутка сайта через вконтактевзлом паролей вконтакте бесплатно онлайнаквалоо новостиденьги в долг 24 часа казаньgiochi bingo gratis italianoescorts southamptoneuropa casinowilliamhillcasinoгора килиманджаробыстрый кредит воронежвзять кредит за часальфа банк оплата кредита картойальфа банк ростов на дону кредитная картатанзани¤ туризмсафари по африке туры из россииповышение продаж интернет магазинастатья 190 ук украиныгорящие путевки в испанию все включенопродвижение смичугунная сковорода гриль с прессоминтерьер душевой комнаты фоторадиаторы бремпроверить индексацию сайта в яндексеtenue sexy pour femme ronde


“Гүнжээ”-ийн зөвлөгөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.