Николь Кидман нөхөртэйгөө дуэт дуулжээ

c6a3272d07107578great

Холливудын нэрт жүжигчин Николь Кидман өөрийн кантри дуучин нөхөр Кит Урбантай хамт дуэт дуулсан байна. Алдартай хос нэгэн богино хэмжээний бичлэг хийлгэсэн нь тэдний шүтэн бишрэгчдэд ихэд таалагдсан аж. Тэрхүү бичлэг Холливудын од бүсгүйн инстаграм дахь албан ёсны хуудас дээр тавигдав. Уг бичлэгийг Николь, Урбан нарын 10 настай Сандэй, долоон настай Фэйт нар нь хийсэн байна. Ийнхүү гэр бүлээрээ хөдөлмөрлөж бүтээсэн бичлэгийг 500 гаруй мянган хүн үзжээ. Энэ хавар Николь, Кит нар салах гэж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэгвэл энэхүү бичлэг тэдний харилцаа сайн байгаа гэдгийг нотлон харуулжээ.

 


Николь Кидман нөхөртэйгөө дуэт дуулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.