Ор хөнжлийн ажилдаа сайн залууг гаднаас нь хараад хэрхэн мэдэх вэ?

file-20170718-10283-778pvn

Эмэгтэйчүүд шинэ найз залуутай болох үедээ “ор хөнжлийн ажилдаа хэр бол?” гэж дотроо нууцхан боддог байна. Учир нь сексийн харилцаа амьдралд чухал байр суурь эзэлдэг гэдэгтэй маргах хүн цөөхөн биз ээ. Тэгвэл ор хөнжлийн ажилдаа сайн залууг хэрхэн мэдэх вэ? Ор хөнжлийн ажилдаа ямар залуучууд хамгийн сайн болохыг танилцуулахаар бэлтгэлээ

1 Харцаа танд тусгаж байна уу? Тань руу цоо ширтэх үед өөрийн эрхгүй ичингүйрэх мэдрэмж төрж байна уу? Тэгвэл та зөв боджээ. Энэ төрлийн залуу ор хөнжлийн ажилдаа сайн байдаг ба эмэгтэй хүнд жаргалын бал бурмын амтыг мэдрүүлж чаддаг байна. Өөрөөр хэлбэл цоо ширтэж буй тэр харц таныг эзэмдэхийг хүсэж байгааг илэрхийлж байгаа юм.

2. Сайн бүжиглэдэг үү? Магадгүй та “бүжиглэж чаддаг эсэх нь секс хийхэд ямар хамаатай билээ?” гэж бодож байж болох юм. Гэвч ая, хэмнэлийг хэрхэн мэдэрч, бүжиглэж байгаа нь түүнийг ор хөнжлийн ажилдаа ямар болохыг илтгэнэ. Мэдээж хэрэг тэр мэргэжлийн бүжигчин байх шаардлагагүй. Харин дээр дурдсаны дагуу ая, хэмнэлийг хэрхэн мэдэрч, бүжиглэж байгаа нь юу юунаас илүү чухал юм. Хэрэв тэр сайн бүжиглэж байвал орон дотроо ялгаагүй сайн хөдөлдөг гэж ойлгож болно.

3. Сайн үнсэлцдэг үү? Хэрэв түүний үнсэлт таныг галзууруулах шахдаг бол тэр орон дотроо ч гэсэн олон гайхалтай үнсэлтийг танд бэлэглэнэ гэж хэлэхэд буруудахгүй. Сайн үнсэлцдэг залуус сексийн харилцаанд орох үедээ бусдаас өөрөөр сэтгэдэг болохыг эрдэмтэд хүртэл баталжээ.

4. Сексийн харилцааны үеэр өөртөө хэт итгэлтэй байна уу? Хэрэв танилцаад удаагүй байгаа залуу тань өөрийгөө секс болон бусад олон зүйл дээр хамгийн шилдэг нь гэж магтаж байгаа бол түүнд итгэл хүлээлгэх хэрэггүй. Учир нь энэ төрлийн ихэнх залуучуудын үг болон үйлдэл нь байнга зөрдөг бичигдээгүй хуультай гэхэд болно. Харин өөртөө итгэлтэй ба даруухан залуусын хувьд асуудал өөр. Тэд амлалт өгч чадахаас гадна, түүнийгээ бодит амьдрал дээр харуулж чаддаг. Түүнчлэн зан төлөвшилд нь бусдад онгирох бодол огтхон ч байдаггүй байна.

5. Хоол сайн хийдэг үү? Секс болон хоол хоёр хоорондоо нэг зүйлээрээ холбоотой байдаг. Тэр нь амтлах чадвар юм. Өөрөөр хэлбэл хоол сайн хийдэг залуу хоолынхоо давс, хужрыг нь тааруулж, хоолоо амталж чадна. Тэгвэл энэ төрлийн залуучууд хоолоо амттай хийж байгаа шигээ сексийг ч мөн ялгаагүй салахын аргагүй амттай болгож чаддаг гэнэ.

6. Идэх дуртай юу? Болзож байгаа залуугаа ресторан, зоогийн газарт ороод юу идэж байгааг нь ажиглаарай. Түүний амтлах чадвар хэр байна? Амттан идэхийг хүсэж байна уу? Мөн хоолоо дуустал нь идэж байгаа эсэхийг нь анзаарахад гэмгүй. Учир нь энэ бүгдээс түүний сексийн амьдралдаа хэрхэн ач холбогдол өгдөг болохыг мэдэж авах боломжтой.

7. Сайхан хувцасладаг уу? Сайхан хувцаслах нь магадгүй танд таалагдаж болох ч энэ төрлийн залуучууд сексээс илүү өөртөө анхаарал тавьдаг гэж хэлж болно. Эмэгтэйчүүдийн ихэнх нь сайхан хувцасладаг залууст өөрийн эрхгүй татагддаг. Гэвч хэтэрхий сайхан хувцасладаг залуучууд хувиа хичээгч, зөвхөн өөрийгөө боддог хүмүүс байдаг нь харамсалтай. Иймд сайхан хувцаслахаас илүүтэй цэвэрхэн, даруухан хувцасладаг залуус сексдээ илүү сайн байх тохиолдол байдаг байна.

8. Ярихдаа гараа ашигладаг уу? Эр хүн гэхээр заавал бүдүүн, үзэмжгүй хуруутай байх ёсгүй. Тэр ч үүднээсээ эмэгтэйчүүд цэвэрхэн, гоё гартай залуусыг шохоорхдог нь нууц биш. Харин таны сонирхож буй залуу ярьж байх үедээ гараа оролцуулдаг уу? Хэрэв тийм бол энэ төрлийн залуу сэтгэл хөдлөл ихтэй байдаг ба сексийн харилцаандаа ч гэсэн төдий чинээ сэтгэл хөдлөлтэй ханддаг гэж ойлгож болох юм.

9. Шинэ зүйл сурах дургүй юу? Хэрэв таны сонирхож буй залуу нэгэн хэвийн амьдралаас залхаж, өдөр тутмын амьдралдаа шинэ зүйл туршиж үзэхийг хүсдэг бол та үүнд нь гарцаагүй талархах хэрэгтэй. Учир нь тэр сексийн харилцаандаа мөн ялгаагүй шинэ зүйлийг туршиж үзэх болно. Ингэснээр хосуудын харилцаанд өөр мэдрэмж төрөх болно.

10. Өөртөө итгэлтэй юу? Өөртөө итгэлтэй залуучуудыг амархан мэдэх боломжтой. Тэд сэтгэлтэй бүсгүйгээ тодорхой нэг цагт очиж, байгаа газраас нь авъя гэж хэлдэг бол өөртөө итгэлгүй залуучууд хэдэн цагт бэлэн болохыг нь эмэгтэй хүнээс асуудаг байна. Хэрэв таны залуу өөртөө итгэлтэй бол тэр ор хөнжлийн ажилдаа бүх санаачлагыг гартаа авч, танд гайхалтай шөнийг бэлэглэх чадвартай нэгэн гэдэгт эргэлзэх хэрэггүй.


Ор хөнжлийн ажилдаа сайн залууг гаднаас нь хараад хэрхэн мэдэх вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.