Эгчтэй хүн бусдаас илүү сайхан сэтгэлтэй байдгийг эрдэмтэд баталжээ!

Эгчтэй хүмүүс үнэхээр азтай. Учир нь эгчтэй байх нь хувь хүний зан төлөвшилд эерэг нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна. ”Huffington Post” сонины нийтлэлд дурдсанаар бол эгч нар ойр тойрныхондоо энэрэнгүй сэтгэл, бусдыг ойлгох чадвар, харилцааны ур ухаан зэрэг олон зүйлсийг байнга үлгэрлэдэг гэжээ.

Эгчтэй хүн бусдаас илүү сайхан сэтгэлтэй байдгийг эрдэмтэд баталжээ!

 

 

Бригхэмийн их сургууль/Brigham Young University/-ийн эрдэмтдийн судалгаагаар эгч нар өгөөмөр сэтгэл, эелдэг харилцааг бэлэглэдэг болох нь тогтоогджээ. Профессор Лаура Падилла Уолкер/Laura Padilla-Walker/ хэлэхдээ “Эгч дүү нар муудалцсанаар сэтгэл хөдлөлөө удирдаж, зохицуулж сурдаг. Тиймээс энэ нь бодит амьдрал дээр харилцааны чухал сургууль болж өгдөг” гэжээ.

Энэхүү судалгаануудын үр дүнгээс эгч нар дүүгийнхээ бусадтай харилцах харилцааны чадварыг хөгжүүлж өгдөг болохыг харж болно.

Эцэст нь эгч нар бие даасан, хүсэл тэмүүлэлтэй, тэнцвэртэй амьдралын хэв маягийг бий болгоход тусалдаг. Чухам яагаад ах нар биш эгч нар ийм сайн чанарыг бидэнд зааж өгдгийг мэдэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай.

“Эмэгтэйчүүд илүү нээлттэй хандлагатай учраас аливаа нөхцөл байдалд өөрийгөө илэрхийлэхдээ сайн байдаг. Сэтгэл хөдлөлөө эерэгээр илэрхийлэх нь сэтгэл зүйн эрүүл мэндийн үндэс бөгөөд гэр бүл дотор эгч дүүс энэхүү чадвараараа тэргүүлдэг байна.”

Ингээд доор эгчтэй байхын гайхамшгийг дурдсан байгаа:

 

1Сэтгэл зүйн дэмжлэг өгч уур бухимдал багатай байхад тусална

 

Эгчтэй өсөхийн нэг давуу тал нь уур бухимдал багатай байдаг. Эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлдөө ач холбогдол өгч, түүнийгээ чөлөөтэй илэрхийлдэг учраас хэрвээ танд ямар нэг сэтгэл зовнил, бухимдал байвал хуваалцах хүн хэзээд дэргэд тань байна гэсэн үг. Мөн эгч хүн гэр бүлд байснаар ямар нөхцөлд ямар сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, илэрхийлэхгүй байх тэнцвэрийг хадгалж чаддаг юм. Уйлстер/University of Ulster/-ийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар эгч нар аливааг өөдрөг өнцгөөс харж, хэцүү нөхцөл байдлыг сайнаар давж, стрессийг багасгадаг нь батлагджээ. Уур бухимдал нь тархины үйл ажиллагаа, өсөлтөд муу нөлөөтэй байдаг учраас өсөж том болох явцдаа бухимдал багатай байснаар хүн өөртөө олон талын сайн чанаруудыг суулгаж чаддаг.

 

Сэтгэл зүйн дэмжлэг өгч уур бухимдал багатай байхад тусална

2Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр байна

 

Эгчтэй өсөхийн бас нэг давуу тал нь өөрийгөө өндрөөр үнэлж сурдаг явдал юм. Түүнчлэн хүн эгчтэйгээ илүү ойр дотно байснаар уур бухимдал, ганцаардал, сэтгэл гутрал, айдас багатай байдгийг баталсан байна. Учир нь эгчтэй хүүхдүүд хайрыг илүү их мэдэрч өсдөг аж. Бүхий л хүүхдүүд өсөж том болох явцдаа сэтгэл зүйн хүнд нөхцөл байдалтай нүүр тулгардаг нь амьдралын жам билээ. Харин эгчтэй байх нь тэдгээр хэцүү нөхцөл байдлыг эрүүл бас хөнгөнөөр даван туулж, жаргалтай хүүхэд насыг өнгөрүүлэхэд  тусалдаг.

 

Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр байна

3Уур бухимдлаа зохицуулж, хайрлаж энэрч сурдаг

 

Багаасаа зөрчил, маргааныг шийдвэрлэх чадвартай болж өсдөг нь эгчтэй хүмүүсийн давуу тал юм. Өмнө нь эгч дүү нарын маргааны талаар дурдсаныг санаж байгаа биз дээ?

Тэдгээр маргаан тэмцлүүд хүүхдийн хөгжилд маш сайн нөлөөтэй байдаг. Жишээ нь уураа удирдаж, уучилж, өөрийгөө хянаж, мэдрэмжээ ойлгож, шударга байх зэрэг чадваруудад суралцдаг. Эдгээр чадвар нь мэдээж тэднийг бүх талаар мэдрэмжтэй, чадварлаг хүн болгох болно. Тийм учраас цаашдаа эгчийгээ “гоншгонуур” гэж дуудахаасаа өмнө энэ байдал нь танд амьдралын чухал чадваруудыг зааж байгааг нэг санаарай.

 

Уур бухимдлаа зохицуулж, хайрлаж энэрч сурдаг

Эгчтэй хүн бусдаас илүү сайхан сэтгэлтэй байдгийг эрдэмтэд баталжээ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.