Стрессээс салах 6 зөвлөгөө

728a6cce87a1a1030f8bf55ebd720349

Нойр минь дээ, чи хаашаа хулжин одно вэ? Үдэш бүрийн цагаар би чамайг хүлээсээр цурам ч хийлгүй хөрвөөж хонох юм! Тийм ээ, энэ бол стрессийн үр дүн юм. Нойргүйдэл, цаашлаад уур бухимдал, сэтгэл санаа бүтэн өдрийн турш тавгүй байх зэрэг нь стрессд орсныг тань илтгэж буй хэрэг.

Зарим хүмүүс би стрессд орохоор тийм хүнд хэцүү байдалтай тулгараагүй шүү дээ гэдэг. Гэтэл стресс гэдэг нь хүн өөрөө өөрийгөө мартаж эхлэх үед бий болдог сэтгэл санааны өвчин юм. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө юу хүсэж байгааг хайхралгүйгээр өдөр хоног бүрийг нэгэн хэмнэлээр өнгөрүүлэхэд л энэ өвчин илэрч эхэлдэг. Зарим хүмүүс өөрийгөө стрессд орсноо ч мэдэлгүй явдаг. Заримдаа юунд ч юм хачин ихээр бухимдаж, өөрөө өөрийгөө юу хүсээд байгаагаа ч ойлгохоо больдог. Хэрэв танд яг одоо ийм нөхцөл байдал үүсээд байгаа бол дараах зөвлөгөөг дагаад үзээрэй.

1. Ургамлын хандтай цай бага багаар оочиж уух. Энэ бол хэдэн зуун жилийн турш хэрэглэгдсэн найдвартай арга юм шүү. Танд Гоолингоо тайвшруулах үйлчилгээтэй бамбай өвсний болон ногоон цайг санал болгож байна. Цайныхаа уурыг үлээнгээ чимээгүй орчинд, тухтай буйдан дээрээ суугаад орчныг мэдэрч тайван уугаарай.

2. Гүн амьсгаа ав. Мэдээж хүн бүр амьсгалж байж амьдрах тул та гайхаж байгаа байх. Гэхдээ энэ бол өөр зүйл юм шүү. Сэтгэл санаагаа тайвшруулж, сайхан унтаж амрахдаа бэлдэх өөр нэгэн алхам бол цэх суугаад уртаар амьсгаа аваад зөөлнөөр удаан гаргах хэрэгтэй. Хэд хэдэн удаа давтан хийсний дараа мөр тань хөнгөрч тайвшрах болно. Танд хэцүү санагдаж, хэвлий хэсгээр тавгүй мэдрэмж төрөх үед хийж байгаа зүйлээ зогсоогоод энэ дасгалыг хийгээрэй.

3. Гэрийн тэжээмэл амьтантай болох. Муур, нохой гэх мэт гэрийн тэжээмэл амьтадтай тоглож, түүнийгээ тэвэрч, хамтдаа цаг хугацааг өнгөрөөснөөр та уур бухимдлаа хурдан мартах болно. Мөн ганцаараа амьдардаг бол таныг гэртээ ирэхэд хэн нэгэн хүлээж байгаа хэмээн бодвол сэтгэл санааны хувьд мэдэгдэхүйц сайхан өөрчлөлт бий болох болно.

4. Зөвхөн зөөлөн хэмнэлтэй дуу сонсоорой. Спа төвүүдэд хамгийн намуухан аязыг сонгож тавьдаг нь зүгээр ч нэг санаандгүй зүйл биш. Мөн ус дуслах, гол урсах чимээ, гитарын хөнгөн аяз хүнийг санаанд оромгүйгээр тайвшруулдаг. Нэгэнт байгалийн чимээг сонсож амжихгүй тул эдгээрийг интернетээс татаж аваад сонсож болно. Нүдээ аниад сонсвол илүү үр дүнтэйг сануулъя

5. Булчингаа тайвшруул. Хөлнийхөө хуруунаас эхлээд бүх булчиндаа зөөлөн массаж хийгээрэй. Ингэснээр бүх бие тайвширч, зангирсан хэсгүүд суларч танд таатай мэдрэмжийг өгөх болно.

6. Бясалгах. Бясалгал бол чимээгүй суухын нэр биш. Харин бүх бие болон бодол санаагаа суллан, бүх анхаарлаа зөвхөн нэг зүйлд хандуулахыг хэлдэг. Зөвхөн тэр мөчийг мэдрэхийг хичээ. Өөрөөсөө бүх зүйлийг чөлөөл. Нимгэн зөөлөн хувцас өмсөөд, цэх сууж, амьсгал авах бүрдээ асар их амар амгаланг биедээ буулгаж байна гэж төсөөлөн бодоорой.

Мөн эдгээрээс гадна өөрийн аль эртнээс хийхийг хүсэж байсан зүйлээ яг одоо хийгээд үз. Боулинг тоглох, өөрийн хоолойгоор дуу дуулж бичүүлэх, уран зураг зурах, байгалийн сайханд аялах, мэргэжлийн зурагчнаар зургаа татуулах гэх мэт амьдралын баялаг сан дундаас юу ч байж болно шүү дээ. Мөн стресс тайлах хамгийн энгийн арга бол ном унших юм. Заримдаа амьдрал утгагүй санагдаж эхлэх үед хамгийн түрүүнд би ном шүүрч авдаг гэж нэгэн алдартай хүн хэлсэн байдаг шүү.


Стрессээс салах 6 зөвлөгөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.