2019 оны интерьерийн чиг хандлага
- Views347
- Likes0
Улирал бүр хувьсан өөрчлөгдөж байдаг загварын тренд шиг интерьер ч мөн адил хувьсан өөрчлөгдөж жил бүр шинэ содон зүйлсийг бидэнд санал болгож байдаг. Гэрээ байнга шинэлэг өнгө төрхөөр өөрчилж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг хэн бүхэнд ирэх оны зуны интерьер трендийн талаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөөг энэ энэ удаагийн нийтлэлээр хүргэж байна.
Нэгэн хэвийн цагаан, саарал ханын өнгө нэг л уйтгартай санагдаад байна уу? Байгаа орчноо илүү сонирхолтой, нүд булаасан, хөгжилтэй байдлаар чимэглэхийг хүсэж байвал мөхөөлдөс мэт уусалттай өнгийг мэргэжилтнүүд санал болгож байна. Хэрвээ та энэхүү интерьерийн шийдлийг сонгохоор төлөвлөж буй бол өнгө зохицох алтлаг хүрэн, мөнгөлөг болон зэс эдлэлийг гэр болон албан тасалгааныхаа ерөнхий өнгө үзэмжтэй хослуулан сонгоорой.
Индиго цэнхэр өнгө
Энэ намрын бас нэгэн өнгөний шинэ трэнд бол индиго цэнхэр юм. Хэрвээ та тухайн өнгийг сонгохоор шийдсэн бол амьд цэцэгс болон гоёмсог ваар зэргийг байрлуулаарай. Мөн байгалийн чулуун чимэглэл, тавцан, шилэн чимэглэлийг ч гэсэн өрөөндөө байрлуулж болох юм .
Бараан модон тавилгууд
Энэ оны тавилгын өнгө шийдлүүд арай илүү бараан талруу ханджээ. Хэрвээ та тод өнгөнөөс зайлсхийдэг бол бараан өнгийн байгалийн модон тавилга нь ямар ч өнгөтэй төгс зохицдогоос гадна гэрийг илүү тансаг бөгөөд чамин харагдуулдгаараа онцлогтой юм. Мөн таны гэрийн интерьерийн төрлөөс үл хамааран бараан өнгө таны гэрт зохицох болно.
Металлик оруулга
Өмнө жил сарнайн ягаан алтлаг, гуулин гэх мэт металл өнгүүд тренд болж байсан бол энэ жил зэс өнгийн гэрийн чимэглэл, эд зүйлсийн ээлж иржээ. Зэс өнгийн тавилга, толь болон туслах хэрэгслүүд нь бүх төрлийн өрөөнд тансаг дүр төрхийг нэмдэг. Мөн зөөлөн ягаан, маргад ногоон өнгөтэй төгс зохицдог.
Халуун орны ойн дүр төрх
Өмнө жилээс эхэлж халуун орны өнгөлөг дүр төрх нь тренд болж энэ зунаас улам эрчээ авч эхэлсэн байна. Энэ жил илүү байгальтай ойрхон ногоон өнгийг буюу дал модны навчсын дүрс болон хурц тод ягаан, эрч хүчтэй улбар шар өнгө зэргийг хослуулах болжээ. Тухайн интерьерийн шийдэл нь хөгжилтэй, сэргэг, дулаахан зуны улирал ирснийг санагдуулам байж таны гэрийг улам гайхалтай харагдуулж чадах юм шүү.
Байгалийн элементүүд хүч түрнэ
Байгалийн элементүүд нь ямар ч тохижилт, тавилгатай зохицдог учир дизайнер, архитектуруудын ирэх жилийн интерьерийн чиг хандлагад зонхилж байна. Ирэх жил олон чиг хандлага гарч ирнэ.Дизайнерууд уян хатан, динамик хэсгүүдийг түлхүү интерьерт оруулахаар байгаа бөгөөд уран бүтээлчид пластик болон био пластик материалыг ашиглан комтемпорари хэв маяг интерьерт зонхилохыг хэлж байна.
Үүнээс гадна мод, шил, чулуу зэрэг уламжлалт хэв маягийн органик материалууд үнэ цэнэтэй хэвээр байна. Мөн бат бөх, эдэлгээ даах инновацийн материалууд зонхилох бөгөөд хиймэл чулуу, гантиг нь материалын шинэ чиг хандлагад чухал нөлөө үзүүлсэн хэвээр байх болно.
Рэтро хэв маяг ирэх жил тренд хэвээр байх бөгөөд ихэнх дизайнерууд Рэтро хэв маягийн дулаан, зөөлөн, дисконы гэмээр гялтганасан мэдрэмж төрүүлэх өнгө аясыг интерьертээ тусгасаар байна.
Орчин үеийн амьдралын хэмнэлд контемпорари урсгал, хэв маяг нь бидний унах машин, загвар, технологи болон архитектур, интерьер гэх зүйлүүдээр дамжин бидний өдөр тутмын амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлсөөр байдаг. Контемпорари гэх нэр томьёо нь товчоор уламжлалт хэв маягийг эвдэж шинэ орчин үеийн хэв маягруу хөрвүүлэх гэж ойлгож болох ба контемпорари интерьерийн хэв маягийн онцлог дараах зүйлсээр тодорхойлогдоно.
Контемпорари хэв маяг
1920-1960-аад онд бий болсон модерн хэв загварын давчуу, харанхуй өрөө, жижиг цонх зэргийн эсрэг байр суурийг баримтлан өрөөний шал, хана, тааз, цонхоор дамжин байгалийн гэрэл тусах бүхий л боломжийг тодорхойлдог. Саарал, бор, хар, цагаан гэх мэт байгалийн өнгө дагуух өнгийг тавилга, шал, гэрлийн бүрхүүл болон бусад чимэглэлийн зүйлсэд ашиглах нь контемпорари хэв маягийг илтгэдэг. Мөн тавилган дах металл оруулгууд нь таны гэрт гэрэл нэмэх төдийгүй хээ, материалын шинж чанарыг ашиглан өөрийн төсөөллийг бодит болгох боломжийг контемпорари хэв маяг олгодог.
Мод бол контемпорари хэв маягийг илтгэх чухал үзүүлэлт. Дан ганц байгалийн гаралтай материалыг модоор хязгаарлалгүй таар, арьс зэрэг органик, эко материалыг гадна болон дотор засал чимэглэлд өргөн хэрэглэгддэг.
Eagle.mn
2019 оны интерьерийн чиг хандлага | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |