Үнэртэй усны үнэрийг хэрхэн удаан хугацаанд хадгалах вэ?

width2x_ACmQYIO5GRsVhISМагадгүй гэрээс гарахдаа л үнэртэй ус түрхэсэн боловч төд удалгүй арилж байна уу? Тэгвэл үнэртэй усны үнэрээ удаан хадгалж, үргэлж сайхан үнэртэй явах болон хэрэглэх олон аргуудыг хүргэе.

1. Мэдээжийн хэрэг эхлээд үнэртэй усаа зөв хадгалах хэрэгтэй.  Үнэртэй усыг хүйтэн сэрүүн, нарны шууд тусгалаас хол орчин нөхцөлд хадгалдаг байна.

2. Үнэртэй ус түрхэх газрууддаа вазелин бага зэрэг түрхэсний дараагаар түрхэвэл илүү удаан тогтоцтой болдог ажээ.

3. Усанд орж, биеэ тосолсныхоо дараа хувцсаа өмсөхөөсөө өмнө үнэртэй усаа түрхэвэл удаан үлддэг байна.

4. Үнэрэй усыг үсэндээ ч түрхэж болно. Тухайлбал, үнэртэй усыг шууд үс рүүгээ цацвал үс хуурайшдаг. Тиймээс самруугаа үнэртэй ус цацсаны дараа үсээ самнавал сайхан үнэр үсийг гэмтээхгүйгээр үлдэх боломжтой.

5. Дараах газруудад үнэртэй үсийг цацвал илүү удаан үнэр нь үлддэг байна.

6. Бидний нэгэн буруу зуршил бол үнэртэй ус түрхэснийхээ дараа гараар үрдэг явдал. Энэ нь маш буруу болохыг эрдэмтэд тогтоожээ.

7. Үнэртэй усыг арвижуулах. Магадгүй таны үнэтэй авсан үнэртэй ус дуучихсан уу. Тэгвэл та битгий санаа зов. Яах вэ гэхээр дпуусаж байгаа үнэртэй уснаас хэдэн дуслыг үнэргүй тосонд хийж холь. Ингээд та анхилам үнэртэй тостой болж байгаа юм.


Үнэртэй усны үнэрийг хэрхэн удаан хугацаанд хадгалах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.