Ухаан зарж өөртөө дасгачихаад…

43030775_2321723121236308_7892176180776796160_n_500x500
Б.Мөнх-Оргил хуудаснаас
Ухаан зарж өөртөө дасгачихаад
Уучлаарай гээд бусад руу гүйхгүй
Өөгүй мэт үзэхүйг чинь хуурчихаад
Өөрчлөгдсөөн гээд уйлуулж орхихгүй
Халтартсан царай, хамаагүй зангаа
Харуулсан шигээ үнэн оршиж
Тэнэгдүүхэн яриа, эрх сэтгэлээ
Тэр л чигтээ үлдээхийг хүссэн
Манан татсан нүднээс чинь
Харамсал болж асгараад
Маргааш ирэхгүй богинохон
Зүүд байхыг хүсээгүй
Эрхэмсэг бардам занг чинь
Өлмий дороо гишгээд
Эргэлдэн бүжих хуй шиг
Алгадаад өнгөрөхийг хүсээгүй
Хагацал мэдэхгүй зүрхэнд чинь
Зун дуустал саатчихаад
Хаашаа юм бэ нисчихдэг
Шувуу байхыг хүсээгүй
Амсаж үзээгүй жаргалаар
Нэгэн шөнийг согтоогоод
Ахин ноцохгүй унтрах
Гал байхыг хүсээгүй
Ган тулганд бадамлах
Илч байхыг хүссэн
Ганц насаа хамт илээх
Сор байхыг хүссэн …
Б.МӨНХ-ОРГИЛ
2018.10.03-нд

Эх сурвалж http://www.info.mn


Ухаан зарж өөртөө дасгачихаад…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.