Одоогоос гурван сарын өмнө хар тамхины хэргээр саатуулагдаад байсан дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Ice top” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаяр нарын хэргийн мөрдөн байцаалт дуусч, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл Т.Болортуяа, С.Чулуунбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө.
Улмаар Т.Болортуяад хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр нэг жилийн хорих ял оноож, ялыг энгийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх, С.Чулуунбаярт хар тамхи мансууруулах бодис худалдсан, давтан хэрэглэсэн гэх үндэслэлээр гурван жилийн хорих ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN