Иргэний агаарын тээврийн AirAsia компанийн ажилтан 24 настай Майбел Гуо нэгэн зорчигч түүний гэрэл зургийг фэйсбүүк цахим хуудсан дээр нийтлэснээр дэлхий даяар алдаршсан байна. Цахим сүлжээ хэрэглэгчид энэ бүсгүйг хамгийн царайлаг онгоцны үйлчлэгчээр тодруулсан аж.
Нэг хэрэглэгч “Энэ бүсгүйн ажилладаг компанийн онгоцоор яаж нисэх вэ?” хэмээн асуусан бол өөр нэг шүтэн бишрэгч нь “Ийм царайлаг бүсгүй ажиллаж байгаа гэдгийг мэдвэл би онгоцны үйлчлэгчийг дуудах товчлуурыг зогсоо зайгүй дарах байсан даа” хэмээн бичжээ.
Өөрийнх нь талаар цахим сүлжээнд янз бүрийн зүйл бичигдэж байгааг мэдээд Гуо бүсгүй гадаад үзэмж нь яагаад тэгтлээ таалагдсаныг ойлгоогүй болохоо хэлсэн аж. Малайзийн агаарын тээврийн компанид ажилладаг энэ бүсгүй “Миний талаар сайхан сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст баярлалаа. Надад их таатай байлаа” хэмээн онцолсон гэнэ. Нийгмийн сүлжээнд ингэтлээ сурталчлуулж, алдаршсан бүсгүйн инстаграмыг тэр даруй 60 мянга гаруй хүн дагах болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn