Хэрэв энэ булчингаа хөгжүүлж чадвал хурьцлын үед амархан дур ханах боломжийг бий болгодог. Ялангуяа эмэгтэй хүний үтрээний цагираг булчин нь бусад эрхтэнүүдийнхээс хамгийн нөлөө бүхий булчингийн нэг нь юм. Үтрээний цагираг булчин нь сул хөгжсөн эмэгтэй хурьцлын үед эр бэлэг эрхтнийг мэдрэхдээ муу байдаг. Үүнээс болж эмэгтэйчүүд дур ханахдаа удаан байдаг. Эмэгтэй хүний үтрээнд “Жи” цэг гэж байдаг. “Жи” цэг нь цагираг булчингийн ирмэг дээр байрладаг.
Үтрээний цагираг булчингаа 3 удаа чангалж, 3 удаа сулла.
– Үтрээний цагираг булчингаа 10 удаа чангалж 10 удаа сулла.
– Үтрээний цагираг булчингаа чангалаад түүнийгээ удаанаар үргэлжлүүлэн тогтоон барь.
– Хөнгөнөөр бие засахдаа шээсээ 3-4 удаа хүчээр тасла.
Шээсээ зориуд таслахад үтрээний амсрын цагираг булчин аяндаа чангардаг. Дээрх дасгалуудыг дэс дараатай хийнэ. Нэг дасгалыг 5 удаа давтана. Нэг давтахдаа 10 удаа үтрээний цагираг булчингаа чангалж суллана. Өөрөөр хэлбэл нэг удаа дасгал хийхдээ дундаа амралттайгаар 50 удаа үтрээний цагираг булчингаа чангалж суллана гэсэн үг. Ийм байдлаар өдөрт гурван удаа хийвэл зохистой. Дээрх дасгалуудыг зааврын дагуу, тогтмол, зөв хийж чадвал бүсгүй та богинохон хугацаанд үтрээний цагираг булчингаа чангалж суллаж сурна. Ийнхүү үтрээний цагираг булчингаа чангалж суллаж сурснаар “Жи цэг”-ийн мэдрэмж эрс нэмэгдэж чангарч бүсгүй та бэлгийн таашаалыг дээд зэргээр амсах болно гэдэгт итгээрэй.