Сингапурын тэрбумтан Kим Лим Монголчуудад туслахаар энэ сарын 22-нд ирнэ

dcc9dda1fbf07a57d163fa00b41b034b

Сингапур улсын тэрбумтан Петер Лимийн өв залгамжлагч Ким Лим Монгол улсад энэ сарын 22-ны өдөр ирэх гэж байна. Тэрбээр манай улсын амьжиргааны түвшин доогуур өрх болон орон гэргүй, өнчин хүүхдүүдэд туслах зорилгоор зочлох гэж байгаа аж.

Сингапурын баячуудын нэг Билли Лим түүнийг Монголчуудад туслахыг санал болгосон байна. Мөн өвлийн тэсгим хүйтэнд орон гэргүй гудамжинд даарч зогсоо монгол хүүхэд болон ээжийн гэрэл зургийг тэрбумтан Ким Лим олж харан, тэдэнд тусламжийн гараа сунгахыг хүсчээ.

Тэрбээр олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүдэд гэр тараах аж. Сонгинохайрхан дүүрэг нь Улаанбаатар хотод ядуу амьдралтай айл өрхийн тоогоор тэргүүлдэг бөгөөд энэ дүүргийн олон хүүхэдтэй орон гэргүй ээжүүд тэрбумтан Ким Лимийн  тусламжтайгаар орон гэртэй болох нь ээ.

Петер Лимийг Испани улсын Валенсиа хөл бөмбөгийн багийн эзэмшигчээр нь дэлхий нийт мэддэг бөгөөд McLaren болоод английн Мanchester зочид буудлыг эзэмшигч, эрүүл мэнд болоод үнэт цаасны зах зээл дэх дэлхийн томоохон тоглогчдын нэг юм. Түүний охин Ким Лим монголын орон гэргүй, өнчин ядуу иргэдэд туслах халуун сэтгэл өвөртлөн ирэх гэж байна.

Тус улсад “гүнж” хэмээн өргөмжлөгддөг түүний охин Ким Лим монголын орон гэргүй, өнчин ядуу иргэдэд туслах халуун сэтгэл өвөртлөн ирэх гэж байна.

Эх сурвалж: Shuud.mn

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15

Сингапурын тэрбумтан Kим Лим Монголчуудад туслахаар энэ сарын 22-нд ирнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.