Эгэл амьдрах 25 эгэл арга

fd84eaf807c2b2463c3b420898ca2e2a

Амар хялбар амьдрана гэдгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, үнэлж болно. Зарим хүмүүст адал явдалтай, өсөлт уналт ихтэй, учир нь олддоггүй амьдрал илүү сонирхолтой санагдахыг үгүйсгэх аргагүй.

Харин зарим хүний хувьд амьдралын олон эрчлээс зангилаанаас ангижирч, зүгээр л өөрийнхөө дуртай зүйлсэд, хайртай хүмүүстээ илүү их цагийг зарцуулж амьдрах нь илүү үнэ цэнэтэй санагддаг. Амьдрал баян шүү! Гэхдээ хааяа хэтэрхий баян санагддаг юм. Биднийг үнэхээр аз жаргалтай болгодог зүйлс нь цөөхөн хирнээ тэднийгээ бүрэн дүүрэн мэдрэхэд саад болдог түр зуурын баяр баясгалан авчрагч, эсвэл үймээн самуун дэгдээгч зүйлс хэтэрхий олон. Амьдралаа цэгцлэхийн тулд:

Богино жагсаалт:
Эгэл байхад дараах 25 зүйл хэт олон юм шиг санагдаж байвал, энэ хоёр зүйлийг л чандлан мөрдөх хэрэгтэй. Тэгвэл үлдсэн 28-ыг нь ч бас өөрийн мэдэлгүй мөрдчихсөн байх болно.
1. Чиний хувьд юу чухал гэдгийг тодорхойл.
2. Түүнээс бусдад нь цаг үрэхээ багасга.

Энэ хоёрыг ямар нөхцөл байдалд, яаж ашиглахаа мэдэхгүй тохиоолдолд дээрх хоёр зөвлөгөө чамд үр дүнгээ өгөхгүй байж магадгүй. Тиймээс:

Урт жагсаалт:
Амьдралаа энгийн бөгөөд амар амгалан, одооныхоосоо илүү санаа зовних зүйлгүй, хялбархан болгоход туслах шат дараалсан зөвлөгөө гэж байх боломжгүй. Гэхдээ түүнд хүрэхэд туслах санаанууд л гэж бий:
1. Өөрийнхөө тийм ч дуртай биш зүйлээс нэрээ тат. “Хамт олонч бус” гэж хэлэгдэхээс айх хэрэггүй. Сонголт хийх эрхээ өөрийнхөөрөө эдлэ.
2. Төгс байх гэж хичээхээ боль.
3. Их цэвэрлэгээний тогтмол хуваарьтай бол.
4. Санхүүгийн асуудлаа автоматжуул. Цалингаас чинь автоматаар байрны мөнгийг суутгадаг болох гэх мэт.
5. Сонин хэвлэл, киноны хуурцаг, сэтгүүлүүдээ ангилж хамгийн дуртай гэснүүдээ л авч үлд.
6. Гар цүнх, түрийвчээ цэгцэл.
7. Шүүгээнээсээ өмсдөггүй хирнээ хаяж чаддаггүй хувцаснуудаа гаргаж хогийн сав руу хий.
8. Огт хэрэглэдэггүй, огт ордоггүй сайтуудаасаа бүртгүүлсэн нэрээ устга.
9. Амьдралын энгийн зүйлсээс таашаал ав. Нар, салхи, агаар, дулаахан хөнжил…
10. Эрүүл хоолоор өглөөг эхлэ.
11. Ганцаараа байх хугацаа хэрэгтэй гэж үзвэл огт эргэлзэлгүйгээр утсаа бүрмөсөн унтрааж сур.
12. Нэг л зүйлд анхаарлаа хандуул. Олон зүйл зэрэг хийж огт болохгүй.
13. Нэг л том зорилго тавь, түүнийхээ хойноос хөөцөлд.
14. Шүршүүрт орж байхад орж ирдэг санаануудаа voice record хийж ав.
15. Муу зуршилдаа хязгаарлалт тавьж, түүндээ хүр.
16. Өөрөө өөртөө болон бусдад шударга ханд.
17. Хүмүүс чиний тухай юу гэж бодож байгаа тухай санаа зовж эхлэхийн ч хэрэг байхгүй!
18. Чи гэгээнтэн биш! Хөгжилтэй зүйлсээс өөрийгөө бүү хоцроо.
19. Өөрөө шинэ зүйл авч чадахгүй болсон ч хамаагүй, нэг дор өрөө төлж дуусга. Дахиж бүү өр тавь.
20. Оройн хоолоо хоёр долоо хоногоор нь төлөвлөөд хүнсээ цуглуулчих. Өдөр болгон хүнсний дэлгүүр орох хэрэггүй болно.
21. Эрүүл мэндийн том асуудлуудад дарагдахгүйн тулд сардаа нэг удаа ажлаасаа чөлөө аваад эмнэлгүүдээр явж шинжлүүл.
22. Тусламж хүс. Бүх зүйл дээр байсан ч хамаагүй.
23. Алдаа гарга, түүнээсээ суралц, дараа нь тэр тухай ярьж инээ, огт санаа зоволгүйгээр урагшил.
24. Хүмүүсийг битгий шүүж дүгнэ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө жаргалтай байг л дээ?
25. Хүн болгонд чамаас илүү ямар нэг зүйл байгаа гэдгийг хүлээн зөвшөөр. Чамд ч бас хүн болгоноос илүү нэг зүйл байгаа. Хэнээс ч илүү гарах гэж хичээх хэрэггүй.


Эгэл амьдрах 25 эгэл арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.